Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 5 3 1 1
Users Today : 48
Users Yesterday : 109
Total Users : 55311
Views Today : 53
Views Yesterday : 134
Spread the love Орчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна. Ракхи Жадек Лондон хотоос манай оронд 2005 оны зургаадугаар сард тусгайлан Оросын олон хот тосгодуудаар өөрийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм түүхийг хүмүүст ярьж өгөхөөр айлчлан ирсэн билээ. Ийнхүү тэрээр манай сонины редакцид зочиллоо. – Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулаач. – Энэ амьдрал дахь миний нэр  Ракхи Жаядек. Эхийн талын овог Канади. Би Лондонд амьдардаг энэтхэг гэр бүлд 1975 оны наймдугаар сарын 9нд төрсөн билээ. Эцэг маань механикч, ээж маань гэрийн эзэгтэй. Миний ах мөн л машин техникийн ажил эрхэлдэг. Харин миний номын нэр маань Ратнавали.   – Та хэрхэн яаж өөрийн урьд төрлөө санасан юм бэ? – Гол гол дурсамжууд 2000 оноос эхлэн ой ухаанд
Spread the love  Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй “Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлага   Неаполитанский С.М.: Таны бодлоор мантра гэж юу вэ? Ветров.И.И: Мантра гэдэг нь ухааныг эвдэн сүйтгэгч программаас ангижруулдаг авианы чичирхийлэл юм. Мантраг санскритаас орчуулах шаардлагагүй. Зарим хүмүүс мантра ба залбирал нь нэгэн адил хэмээн боддог. Гэвч хэрэв мантраг орчуулвал тэрээр бүхий л утга учраа алддаг. Неаполитанский С.М.: Хүнд мантра ямар нөлөөлөл үзүүлдэг вэ? Ветров.И.И: Гурван үе шат буюу механизм, мантрын үйлчлэл байдаг. Нэгт, мантра болгон физик бие махбодид хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Бидний биед ойролцоогоор 3.5 триллион эс байдаг ба эс бүр бие даасан амьд оршнол бөгөөд эс бүрт сүнс, өөрийн гэсэн “нарийн” бие буюу сэтгэл, өөрийн гэсэн мэдрэхүй, өөрийн гэсэн эфирлэг бие, өөрийн гэсэн физик бие махбодь буюу эсийн цөм, митохондр, олон олон рецепторуудтай бүрхүүл бий. Бидний эсүүд томоохон улс гүрний иргэд бөгөөд харин бидний сүнс түүний тэргүүн байхаар сонгогдсон. Тэрээр маш өчүүхэн
Spread the loveГоо сайхан бол ертөнцийн хамгийн дур булаам зүйл юм.  Орчлон дээр хүн бүр л ямар нэг сайхан зүйлд өөрийн мэдэлгүй татагддаг. Харамсалтай нь энэ ертөнц дээрх бүхий л гоо сайхан худал хуурмаг бөгөөд түр зуурынх байдаг. Тэр нь ганцхан мөчид үзэгдээд л дараагийн мөчид замхран арилна. Яг л үүлэн чөлөөний наран шиг. Иймээс ч гоо сайханд үнэн байдаггүй. Тэгэхээр эндээс нэг асуулт урган гарна. “Үнэн гоо сайхан хоёр нийцдэг үү?” гэж. Зарим нь үнэн бол тийм ч сайхан байдаггүй гэдэг. Тэр ч үнэн л дээ. Үнэн юм үргэлж гашуун байдаг. Үнэн гоо сайхан хоёр нэг цагт, нэг дор хамт байж чадах уу? Танд нэг зүйлийг хэлэхэд хамгийн зөв үнэмлэхүй үнэн үргэлж хамгийн сайхан байдаг. Үнэн хамгийн сайхан зүйл байдаг учраас хүн бүрийг татдаг. Тэр бүү хэл үнэн өөрөө хүртэл тэрхүү сайхандаа татагддаг. Үнэний тэр гоо сайханд татагдсан маш олон эрдэмтэн мэргэд, чин бишрэлтнүүд бүхнийг огоорон үнэний хойноос явж байсан юм. Махатма Ганди үнэнийг
Scroll to Top