Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 7 0 4
Users Today : 40
Users Yesterday : 127
Total Users : 54704
Views Today : 48
Views Yesterday : 135
Spread the loveШрила Прабхупада нэгэн лекцэндээ, амьд бодгалийн өвчин нь ийм хэмээн тайлбарласан: Амьд бодгаль нь бууж өгөхийг хүсдэггүй, толгойгоо бөхийлгөхийг хүсдэггүй. Бууж өгөхийг хүсдэггүй нь бидний гол асуудал юм. Ийм ч учраас та бид энд байгаад байгаа хэрэг билээ. Тиймээ, бид өөрсдийн хүссэнийг л хийж болох ч эцсийн дүндээ энэ нь биднийг аз жаргалтай болгодоггүй.Оюун ухаан бүхий амьд бодгаль нь аажмаар дараахь мэдрэмж туршлагыг олж авж авч эхлэдэг. Кришнагаас хамааралгүй үйл хийх нь надад аз жаргал авч ирдэггүй юм байна, хэмээх. Би хичнээн хийх гэж хичээж оролдох нь чухал биш. Амьд бодгаль нь эцсийн дүндээ сэтгэл ханамжтай үлдэх тохиолдол хэзээ ч байдаггүй. Яагаад гэвэл энэ нь худал хуурмаг үзэл онол учраас тэр юм. Энэ нь бодит зүйл биш. Амьд бодгаль нь Дээд Бурханд бууж өгөөгүй цагт хэзээ ч бүрэн дүүрэн аз жаргалтай, сэтгэл ханамжтай болохгүй.Мэдээж хэрэг, Кришна биднээс бууж өгөхийг шаарддаггүй. Тэр хэрхэн ингэж чадах билээ? Тэгэх аваас энэ нь хайр биш болж
Spread the loveАСУУЛТ: Хэрэв бид Кришна ухамсрын практикийг орхиж, өөрийн бодгаль чанарыг хөгжүүлэхийн тулд материаллаг эрдэм ухаануудаар хөөцөлдөх аваас өөрийгөө танин ухаарах бидний процесс зогссон гэсэн үг үү? ХАРИУЛТ: Хэрэв та Кришна ухамсрын практикаа орхиж, өөр ямар нэг өөрийгөө танин ухаарах процессоор хичээллэж эхлэсэн бол жишээ нь сэтгэл судлах сонирхох, ямар нэг эзотерик практикаар хичээллэх гэх мэт, тийм тохиолдолд таны өөрийгөө таньж ухаарах процесс зогссон гэсэн үг биш. Та ердөө өөрийгөө таньж ухаарах өөр арга замуудыг хүлээн авсан гэсэн үг. Гэхдээ та тодорхой нэг мөчлөгт буцаад Кришна ухамсарт ирэх болно. Энэ нь бага зэрэг тойруу зам гэсэн үг л дээ. Жишээ нь та төв замаар явж байгаад бага зэрэг замаасаа хазайж, амрахад зохимжтой сайхан газар, ямар нэг ресторан ч юмуу харсан байлаа гэж бодоё… Тиймэрхүү тохиолдолд олон дур татам зүйлсийг олж харж болно. Жишээ нь, кинотеатр ч юмуу. Та тийшээ очоод кино үзнэ. Кино үзэж байх үед танд, та буцах ёстой, буцаад төв замдаа
Spread the loveБи өөрийгөө материтай адилтгаж байсан цагт намайг айдас эзэмдэн авах болно. Харин би энэ бүх материаллаг төсөөллүүдээсээ ангижрах үед, “би бол мөнх орших сүнс” гэдгээ ухаармагц намайг айдас эзэмдэн авахаа болино. Цаг хугацаа мөнх. Гэвч материаллаг ертөнцөд өнгөрсөн, одоо, ирээдүй цаг оршиж байдаг. Бурханлаг ертөнцөд өнгөрсөн, ирээдүй цаг гэж үгүй ба зөвхөн одоо цаг л оршмуй. Тэнд бүх зүйл үргэлж шинээрээ оршин байдаг. Бид Бурханы хуулийг зөрчсөнөөс болж биднийг цаг хугацаа нөлөөлж байдаг энэ материаллаг оршихуйд хорьж суулгасан. Ийм учраас бидний болзолдсон амьдрал нь үргэлж айдсаар дүүрэн байдаг. Бид хэдийчинээ Кришна ухамсрын замаар ахин дэвшинэ вэ төдийчинээ бид айдсаасаа ангижрах болно. А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шримад-Бхагаватам 3.26.16р шүлгээр хийсэн лец. 1974 оны 12р сарын 25. Бомбей, Энэтхэг
Spread the loveЖишээ нь та Кришна Ухамсрын Нийгэмлэгт иржээ гэж бодоё. Энэ нийгэмлэгийн бүх гишүүдийг та тэргүүн зэрэглэлийн хүмүүс гэж бодох хэрэггүй. .. Бид янз бүрийн хүмүүсийг нийгэмлэгтээ хүлээн авдаг. Зарим нь буяны(цэвэр ариуны), зарим нь шуналын, зарим нь мунхгийн гунад оршдог. Хэрэв та энэ хүн муу хүн гэж бодох аваас.. Үгүй. Та тэвчээртэй байх ёстой. Та аль ч хүнтэй нь холбоогүй. Та зүгээр л гүн ухаан болоод амьдралын хэв маягтай нь холбоотой. Энэ бол таны холбоо. Та хөлөг онгоцоор аялаж байсан байлаа гэе. Энэ нь тэндэхийн бүхий л зорчигчид танд таалагдах, таны амт ба дураар хуран цугларсан гэсэн үг биш. Тэнд хамгийн янз бүрийн хүмүүс бий. Тэгэхээр яах хэрэгтэй вэ? Та Атлантын далайг туулах хэрэгтэй, тэвчээртэйгээр гатлан туулах хэрэгтэй. Зүгээр л хөлөгтөө суу, сайн барь, энэ боломжийг ашигла. Энэ л таны үүрэг. Шрила Прабхупадын лекцээс, Нью-Йорк, 1967 оны 1р сарын 3.
Scroll to Top