Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51
Бидний амьдарч буй өнөөгийн энэхүү хэрүүл тэмцэл, зусар явдлын Калийн эриний шашны үндсэн зан үйл нь Дээд Бурханы ариун нэр алдрыг давтан дуудах үйл бөгөөд хамгийн үр өгөөжтэй, төгс төгөлдөрт хялбархан хүргэх арга билээ. “ Калийн энэ галавт бүх ведийн дууллуудын амин зүрх нь болсон Ариун гэгээн нэр алдрыг давтан уншихаас илүү дээд шашны зан үйл гэж үгүй билээ” Чайтанья-чаритамрита, Ади-лила, 7.74. Бурханы ариун нэрийг давтан унших нь Калийн эринд зориулагдсан шашны мөргөл бөгөөд “Шримад Бхагаватам”сударт ээлжлэн солигдох дөрвөн эринд тохирсон тус тусын ангижралд хүргэх зан үйл байдаг тухай өгүүлжээ. Үүнд: Сатья-юга буюу Алтан эринд : Вишну Бурханыг бясалгаснаар Трета-юга буюу Мөнгөн эринд : Тахилга өргөлийг үйлдсэнээр Двапара-юга буюу Хүрэл эринд : Сүмд залсан Бурхан Шүтээнд мөргөснөөр Кали юга буюу Төмөр эринд : Бурханы Ариун гэгээн нэр алдрыг давтан дуулснаар төгс төгөлдөрт хүрдэг гэжээ. Харин та энэ бүгдийг эсэргүүцэж төгс төгөлдөрт хүргэх бясалгал, йог гэх мэт маш олон арга бий хэмээн мэтгэж болох юм. Бурханы мөнх оршихуйн гурван
“ Аугаа мэргэн өгүүлсэн нь: – Ай хаантан минь ээ, хорин найман ширхэг тамын гаригс нь Орчлонгийн далайн дээр, өвөг дээдсүүдийн гариг болон Дэлхийн доор манай орчлонгийн өмнөд хэсэгт оршдог. Тэдгээр нь хэрхэн харагддаг, нэг нэгнээсээ юугаараа ялгаатай байдаг тухайд би чамд товч өгүүлсү. Эдгээр гаригс бүр нь нүгэлтнүүдийг цээрлүүлэх газар орон юм”. “Шримад-Бхагаватам”, 5-р дуулал, 26-р бүлэг, 3-6-р шүлэг Болсон түүх Энэхүү түүхийн надад миний танил кришнаит/Кришнагийн чин бишрэлтэн/ Дхумракша дас ярисан билээ. –  Чи сэтгүүлч хүн. Оролдоод үз. Амжилт олох ч юм билүү. – Харин миний овгийг бүү дурдаарай. Энэ ертөнцийн хувьд би аль эрт “нүд анисан” хүн. Тэрээр энэ түүхээ маш их сэтгэл хөдөлтэйгээр ярив. Миний хувьд ердөө л хэдхэн сул үгүүдийг нь авч, түүний яриа хүүрнэлтэй их бага ямар нэг хэмжээгээр таарч байсан багахан ишлэлүүдийг нэмснээс өөр зүйлгүй. Би дуугүй өнгөрөх ямар ч эрхгүй хүн. Таван жилийн өмнө эмнэлгээс гараад би үзсэн харсан бүхнээ эмч нар, төрөл төрөгсөд, танилуудтайгаа хуваалцахыг
Энэ тун сайхан түүх билээ. Эхэндээ магадгүй тийм бус ч санагдаж болох юм. Энэтхэг нутагт төрсөн нэгэн хүн өөрийн бүхий л амьдралаа гудамжинд өнгөрөөжээ. Тэрээр гуйлга гуйж, заримдаа хулгай хийж голоо зогоодог байв. Тун ч доод түвшний нэгэн байжээ. Нэгэн удаа тэрээр «Back to Godhead» («Бурхан зүгт буцахуй») сэтгүүлийг олж үзэв. Энэ нь ойролцоогоор 69-70 оны үе юм. Сэтгүүлийн нүүрэн дээрээс тэр Шрила Прабхупадын зургийг олж харав. Энэ бол дэлхий нийтээр олон тооны шавьтай, баян чинээлэг, хүчирхэг, олон сүм хийдийг бүх тивүүдэд барьж байгуулсан олон улсын гуру болохыг уншиж мэдэв. Гэвч түүний хувьд Шрила Прабхупадын бугуйн дахь цаг онцгой анхаарлыг нь татжээ. Энэ нь «Ролекс» фирмийн цаг байв. Тэрээр энэ цагийг хармагц шууд л энэ цагийг заавал өөрийн болгоно доо гэсэн бодол толгойд нь буув. Энэ бодлоо тээсээр тэр Бомбейн сүмд иржээ. Чин бишрэлтэн болж, гал тогоо цэвэрлэх, шал угаах гэх мэт энгийн ажил үйлчлэл хийх болов. Үүний хамт тэрээр цаг үргэлж бусад чин
Асуулт: Миний ойлгосноор, жинхэнэ номын багшийн удирдлага дор Кришнад үйлчлэн зүтгэхгүйгээр мэдрэхүйгээ жинхэнээр нь хянан удирдах боломжгүй. “Шримад-Бхагаватамын” хоёрдугаар дууллын есдүгээр бүлгийн нэгэн шүлгийн тайлбарт Шрила Прабхупада бичихдээ, госвами болохгүйгээр шавь болох боломжгүй гэсэн байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрхи нь аль нь вэ? Шавь болохгүйгээр хэрхэн яаж госвами болох вэ? Хариулт: Бид гуруг гэнэтхэн, шуудхан хүлээгээд авчихдаггүй. Гуругээс ямар нэг зүйлийг сонссоны дараа та өөрийн бурханлаг практикаа эхлүүлдэг шүү дээ. Жишээ нь бид Кришна ухамсрын энэ бүх практикийн талаар Шрила Прабхупадаас олж мэдсэн. Тэрээр хүн бүгдийн гуру. Түүний өршөөлөөр бид бурханлагаар өсч дэвших ба энэ ертөнцөд оршин амьдарч буй гуруг хүлээн авахуйц шинж чанартай болдог. Ийм учраас бүхий л зүйл гуругээс эхлэдэг. Гуругийн удирдлагагүй бол бид ахиж дэвшиж чадахгүй. Гуругийн хэд хэдэн ангилал байдаг: шикша гуру, дикша гуру гэх мэт. Ямартай ч ямар нэг гуру байх ёстой. Та ердөө Шрила Прабхупадын номуудыг уншсаны ачаар, тэднийг судласны ачаар аль хэдийнээ номын багштай болчихлоо гэсэн үг ба
Шавь: Нэг удаа та Лондонд хэлэхдээ, “Цэцгийг хэн нэг нь зурсан гэдгийг хүмүүс мэддэггүй. Кришна түүнийг оюун ухааны тусламжтайгаар зурсан юм” хэмээж байсан. Шрила Прабхупада: Тиймээ. Ихэнхи хүмүүс, цэцэг нь зураачийн тусламж оролцоогүйгээр өөрөө өөрөө л гоё сайхан болчихсон юм шиг санаж байдаг. Энэ бол тэнэглэл. “Түүнийг байгаль бүтээсэн”. Хэний байгаль ? Бүх зүйл Кришнагийн мөн чанарын механизмын тусламжтайгаар үйлдэгддэг. Парасйа шактир вивидхаива шруйате: Дээд Эзэн бүх ертөнц дахины эмх цэгцтэй байдлыг Өөрийн тоо томшгүй, ойлгогдошгүй эрчмүүдийн тусламжтайгаар тогтоон бий болгож байдаг. Ямар ч байлаа гэсэн энэхүү жам ёсны амьдралын хэв маягийг, ил байгаль дахь амьдралын хэв маягийг хайрлаж сур. Өөрийн гэсэн үр тариаг бий болго, сүүг бий болго. Цаг хугацаагаа хэмнэ. Харе Кришна мантраг давтан унш, Дээд Эзний ариун нэрийг магтан алдаршуул. Тэгээд амьдралынхаа төгсгөлд мөнхөд оршин амьдрахаар сүнслэг ертөнцийг зорь. Энгийн амьдрал, эгэлгүй сэтгэлгээ. Энэ бол жинхэнэ үлгэр жишээ амьдрал юм. Орчин үеийн зохиомол “эн тэргүүний шаардлагатай зүйлсүүд нь” тав тухтай байдал
Scroll to Top