Сократ нь муни буюу агуу сэтгэгч байсан. Гэвч жинхэнэ үнэнийг тийм муни нар нь зөвхөн олон олон төрөлтийн дараагаар танин ойлгодог. “Бхагавад-гитад” (7.19) Кришна айлдахдаа, бахунам жанманам анте гьянаван мам прападйате васудевах сарвам ити са махатма су-дурлабхах буюу “Олон олон төрөлт, үхлийн дараагаар төгс мэдлэгийг ологч нь Надад өөрийгөө даатгадаг. Учир нь тэрээр Намайг шалтгаан бүгдийн шалтгаан, оршин буй бүхний үндэс гэдгийг ойлгосон байдаг. Гэвч тийм агуу сүнс нь маш ховор тохиолдмуй” хэмээсэн. Сократ мэт тийм хүмүүсийг гьянаван буюу их мэргэд хэмээн нэрлэдэг. Олон төрөлтийн дараагаар тэд өөрсдийгөө Кришнад даатгадаг. Гэхдээ энэ нь ямар нэг мухар сохроор биш харин Түүнийг Бурханы Дээд Бодгаль, бүгдийн эх үндэс гэдгийг ойлгосон ойлголт дээр суурилсан байдаг. Гэвч тиймэрхүү өөрийн бие даасан зүтгэл дээр суурилсан мэдлэгийн эрэл нь цаг хугацаа маш ихээр шаарддаг. Харин Кришнагийн сургаалыг шууд хүлээн аваад, Түүнд өөрсдийгөө даатгаснаар бид өөрсдийн цаг хугацааг буюу олон олон амьдралыг хэмнэж буй хэрэг юм. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада,
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
1
4
8
2
4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51
Хүн эс ухаалаг аваас тэрээр Кришнад үл бууж өгдөг. Тиймээс ч Чайтанья-чаритамритад, кришна йеи бхаже сей бада чатура хэмээн өгүүлсэн. Чатура гэдэг нь маш ухаалаг гэсэн утгатай. Нийгэм дэхь тэргүүн зэргийн оюун ухаант хүмүүс нь Кришна ухамсрыг хүлээн авч чаддаг. Харин хоёрдугаар зэргийнхэн биш. Гуравдугаар зэргийнхний тухай бүр юу ч ярилтгүй. Гуравдугаар зэргийн хүмүүс нь карми нар юм. Хоёрдугаар зэргийн хүмүүс нь гүн ухаантнууд юм. Нэг дүгээр зэргийнхэн нь чин бишрэлтнүүд юм. Тиймээс ч Нарада ийн айлдсан байдаг: на шобхате гьянам алам нира жанама кутах пунах шашвад абхадрам ишваре на чарпитам карма… (ШБ 1.5.12) Карми нарын талаар юу ч ярих билээ ? Тэдний бүхий л амьдрал нь абхадра. Абхадра гэдэг нь жигшмээр гэсэн утгатай. Мөнгө олоод ирэхээрээ би улам л илүү их мөнгө олох гэж хүснэ. Сая сая долларыг. Тэгээд л би төлөвлөгөө зохионо. Хар зах руу явна. Ийм, тийм олон янзын үйлийг хийнэ. Хэрэв тэгээд би мөнгө олох аваас аваас мөнгөө хэрхэн яаж
Жижигхэн цул алтан бөөм тэрээр шавар шороотой хутгалдсан байлаа ч мөн л алт. Түүнийг зүгээр л цэвэрлэх хэрэгтэй. Тэгэх аваас тэрээр цэвэр алт болж хувирна. Үүн шиг амьд бодгаль бүхэн Кришна ухамсартай боловч материтай холбогдсоны улмаас хүмүүс өөрсдийгөө Кришнатай хамааралгүй мэтээр бодож байдаг. Амьд бодгаль нь Кришнагийн хэсэг мөний тул тэрээр маш өчүүхэн бага хэмжээгээр Түүний шинж чанарыг өөртөө шингээсэн байдаг. Яг л алтан элсэн ширхэг аварга том алтны ордтой адил шинж чанартай байдаг шиг эсвэл далайн ганц дусал усан дахь химийн найрлага аварга том далайн усны найрлагатай адил байдаг шиг л зүйл юм. Кришна болон бидний хоорондох ялгаа гэвэл Тэрээр агуу бөгөөд хил хязгааргүй сүнслэг бодгаль бол харин бид төгсгөлгүй өчүүхэн сүнсний очис юм. Майя буюу материаллаг эрчимтэй харьцаж буйн улмаас бид Кришнаг мартсан. Энэхүү марталт нь бидний материаллаг ертөнцөд цэнгэн жаргах гэсэн хүслээр илэрдэг. Зөвхөн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлж чадсан хүн л энэ ертөнцөөр жаргах гэж үл оролддог. Харин ч материаллаг ертөнцийг
Хэргийн учир нь Кришнаг хайрлаж сурах хэрэгтэйд оршино. Үүний тулд тодорхой сургаал заавар, тодорхой аргачлалууд оршдог. Энэ аргыг та бүхнийг мэдээсэй, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлээсэй гэдэг үүднээс бид аль болох хичээн ажилладаг. Бид та бүхнийг уриулахаар залуусаа гадагш гудамжинд илгээдэг. Хэрэв та бүхэн энэ боломжийг ашиглахыг зөвшөөрөх аваас таны амьдрал амжилттай болох болно. Према пум-артха махан. Хүний амьдрал нь Бурханыг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэхэд зориулагдсан. Амьдралын бусад бүхий л хэлбэрүүдэд бид өөр ямар нэг зүйлийг хайрлаж байдаг: бид шувуу байх үедээ өөрийн үүрээ хайрладаг байсан, бид зөгий байхдаа өөрийн үүрээ хайрладаг байсан гэх мэт. Шувууд болон зөгийнүүдийг өөрсдийн үр хүүхдээ хайрлахуйд сургах гээд хэрэггүй. Энэ бол жам ёсны үйл. Гэр орноо, эх орноо, эр нөхрөө, эхнэрээ, үр хүүхдээ гэх мэтийг хайрлах энэ бүх хайрын хэлбэрүүд нь их бага ямар нэг хэмжээгээр амьтдын хаант улсад оршин байдаг. Гэвч тийм хайр нь танд аз жаргалыг үл авчрах ба та урам хугаралттай үлдэх болно. Учир нь биемахбодь
Бид материаллаг байгалийн атганд оршин буй. Кармана даива-нетрена (ШБ 3.31.1). Та тодорхой материаллаг шинж чанарын нөлөөн дор ажиллаж хөдөлмөрлөж буй. Тийн та өөрийн дараагийн амьдралдаа бэлтгэж буй. Та, “Зүгээр дээ, би маш аз жаргалтай байна. Би Америкт төрсөн. Манай үндэстэн маш аугаа. Бид бас маш баян чинээлэг. Тэгэхээр би дараагийн амьдралдаа Америкт эргэн ирнэ. Би энэ орондоо дахин төрөөд одоогийнх шигээ жаргалтай амьдрах болно” хэмээн хэлж чадахгүй. Үгүй дээ, энэ нь таны мэдлийн хэрэг биш. Та ингэж хэлж чадахгүй. Үүнийг даива-нетрена хэмээн нэрлэдэг. Дайва. Даива гэдэг нь байгалийн дээд хүчин гэсэн утгатай. Даива. Үүнтэй адил зүйлийг энд өгүүлсэн: даиви хи эша гуна майи мама майи (Бг 7.14). Та тийн хэлж чадахгүй. Даива-нетрена. Та өөрийн дараагийн амьдралдаа бэлдэж буй. Дээд хүчнүүд танд боломж олгоно. Хэрэв та өөрийгөө сайн бэлдэх аваас та сайхан боломжийг хүлээж авна. Та дээд гаригт төрж ч болно. Хэрэв та өөрийгөө сайн бэлдэх аваас та Кришна тийш очих ч боломжтой. Энэ бол