Зовлон шаналал болон түгшүүр зовиураас ангижран аз жаргалд хүрэхийг хүсэн байгаа хэн бүхний хувьд бясалгал нь маш чухал үйл мөн болой. Бясалгал гэдэг нь “ухаан санааны төвлөрөл” гэсэн утгатай бөгөөд ийнхүү төвлөрөхөд тодорхой нэгэн объект буюу тусагдахуун байх ёстой. Ухааныг эзэмдсэн өдөр тутмын түгшүүр зовиураас ангижран салахын тулд хүн материаллаг түвшингээс дээшлэн гарч трансценденталь, бурханлаг түвшинд батжин бэхжихийг хичээх хэрэгтэй. Бурханы ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлж, Түүнтэй ийнхүү харьцсанаар үүнийг хийж болмой. Төрөл бүрийн судруудад батлан өгүүлсэнчлэн, Бурхан: Кришна, Рама, Иегова, Аллах, Будда зэрэг болон өөр олон нэр алдартай. Бурханы нэр алдрыг давтан хэлж дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг бөгөөд хүнийг материаллаг түвшингөөс бурханлаг түвшинд дээшлэн хүрэхэд ач тус болдог. Энэтхэг оронд мянга, мянган жилийн туршид Бурханы ариун гэгээн нэр алдруудыг мантра байдлаар давтан хэлж байна. Санскрит хэлээр мана гэдэг нь “ухаан”, харин трайа гэдэг үг нь “ангижрал” гэсэн утгыг илэрхийлдэг. Иймд, мантра нь бидний ухааныг түгшүүр зовиураас ангижруулдаг транценденталь дуу авианы зохицол болох ажгуу. Ведийн ном судруудад нэгэн мантраг маха-мантра (их мантра) гэж нэрлэдэг болой. Кали-сантарана-упанишадад, түүнийг бүрдүүлсэн арван зургаан үгс Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/ Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе, Харе нь бидний амьдран байгаа хэрүүл тэмцэл, аюул
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
1
2
8
9
3
Users Today : 13
Users Yesterday : 49
Total Users : 12893
Views Today : 26
Views Yesterday : 89
Nrasimha Ki Jay … Чин бишрэлтэнгүүдэд хамгаалалт хэрэгтэй. Учир нь гэвэл энэ ертөнц дайсагнасан сүнсүүдээр дүүрэн билээ. Брахмагаас эхлээд адгийн доод шоргоолж хүртэл Бурханаас үл хамааралтай байхыг хүсдэг. Ийм учраас Кришнагийн ухамсрыг номлоно гэдэг тийм ч амар бус. Нэгэн удаа Парижид бид гудамжны харинам хийчихээд буцаж ирээд байтал Шрила Прабхупада биднийг өрөөндөө дуудав. Тэрээр бидний гудамжинд хийж байгаа номлолын тухай асуусан бөгөөд би нэгэн эмэгтэй бидний группыг их эсэргүүцэж байсан ба чихээ хоёр гараараа таглаж байсныг хэлэв. Шрила Прабхупада энэ үед намайг ямар үйлдэл хийснийг асуухад нь би ямар ч онцгой үйлдэл хийгээгүй гэдгээ хэлсэн. Тэрээр инээж, түүний гарыг нь чихэн дээрээс нь аваад чих рүү нь чангаар ариун нэрийг дуулах хэрэгтэй байсан юм гэв. Тэгээд өнөөдрийн санкиртан их амаргүй хүнд байлаа гэж намайг хэлэхэд Шрила Прабхупада урагш тонгойж ирээд: “Харин би хэзээ нэгэнтээ номлол хийх нь амархан гэж хэлсэн билүү?” гэж их нухацтайгаар асууж билээ. Номлогч хүн гарцаа байхгүй эсэргүүцэлтэй тулгарна. Саяхан даа,
Хэдийгээр энэ сэдэв өргөн утга агуулагатай ч жинхэнэ, үнэнч, сайн шавь байхад шаардлагатай хэдэн чадварыг дурдья. Бид гуру гэхэд өөрсдийн Дикша гуругийнхээ тухай бодож байдаг үнэндээ бол Дикша гуругээс гадна Шикша, Ватма прадакша болон зүрхэн дэх гуру гэх мэт олон гуру байдаг. Одоо дикша гурутэй хэрхэн харилцах тухай авч үзэцгээе. Жинхэнэ шавь болоход бидэнд олон чадварууд хэрэгтэй байдаг ч доор дурдах чадварууд нь хамгийн гол чухал чадварууд юм. Гор Говинда Свами Махараж “Гуру вандана” хэмээх номондоо Жинхэнэ Сад Гуруг олох нь Жинхэнэ шавь Сад шишаг олохтой адил бэрх зүйл хэмээн дурдсан байдаг. Үүнээс харахад жинхэнэ шавь болох нь тийм ч хямд төсөр зүйл биш юм. Бид энэ талаар хэт өнгөцхөн , гадна талаас нь харж байдаг. Пранамантраг хэсэг хугацаанд уншаад, дараа нь Дикша Гуругээ олоод л шавь болчихно хэмээн бодож байдаг. Гэвч шавь болоход эдгээр зүйлс нь хангалтгүй, үүнээс чухал зүйлс байдаг . Рупа Госвами махараж : Хүн бүрт чин бишрэлээр үйлчлэн зүтгэхэд шаарлагатай чанар түүний дотор байдаг.
Маха-прасадын хүчин чадлын тухай Шрутакирти прабху Шрила Прабхупадатай байнга л хамт аялдаг байлаа. Нэгэн удаагийн онгоцоор аялах аяллын үедээ тэд мури буюу жирийн цагаан будаа идэж явав. Идэж дуусаад тэрээр хоолоо Шрутакиртид өгсөн бөгөөд тэр ч түүнийг цааш нь хоёр хувааж, түүнийг өөрийн найз Парамахамса Свамитай хамт хуваан хүртэв. Энэ үед хажуугаар нь онгоцны үйлчлэгч эмэгтэй явж таарав. Прабхупадын хооллож буй хоёр шавь дээр хүрч очоод тэрээр: – Энэ чинь юу вэ? хэмээн гайхан асуув. Тэд ч: – Зүгээр л цагаан будаа гэж хариуллаа. – Өө! Гэхдээ их сайхан харагдаж байна шүү! гэснээ гэнэт тэдний тавган дээрхи будаанаас шууд идэж эхлэв. Чин бишрэлтнүүд ч үйлчлэгч эмэгтэй тэдний хоолыг булаан авлаа гээд юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Мөн үүний хамт тэр бол Прабхупадын маха-прасад байсан шүү дээ. Үйлчлэгч бүсгүй ч: “Их амттай юм” гээд цааш явж одов. Шрутакирти ч бүр алмайрч хоцорсон юм. Урьд өмнө нь тэр ийм зүйл харж байсангүй, үйлчлэгч бүсгүйгээс ийм авир гарна чинээ төсөөлж ч байсангүй. Тэр
Шрила Прабхупада 1966 онд Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийг үүсгэн байгуулах үедээ бүх амьдрал зориулсан Шримад-Бхагаватамынхаа эхний гурван бүлгийг л хэвлүүлээд байсан юм. Дэлхий ертөнцөөр аялж, үүсгэн байгуулсан хөдөлгөөн нь өсөн дэвжих үед Шрила Прабхупада вайшнавуудын үйл хэрэгтэй холбоотой олон стандартуудыг толилуулсан. Философи, түүх, соёлоор баялаг, орчуулгатай, англи тайлбартай номууд нь 60 гаруй боть болсон байна. Гэлээ ч гэсэн Шрила Прабхупада Вайшнавуудын номлол сургаал, зан үйл, соёлын тухайд юуг, хэрхэн, ямар зорилгын төлөө судлахаа мэдэхгүй эргэлзэж байгаа шинээр ирэгсдэд зориулж өөрийн номуудаа маш эмх цэгцтэй, системтэйгээр туурвисаар байлаа. 1977 онд аяллаа дуусгасныхаа дараагаар ИСККОН-ий боловсролыг сүмд байнга амьдрагсад болон цуглааны бүлгийнхний дунд өвөрмөц хэлбэрээр эзэмшүүлж байжээ. 1995 онд Европын өнцөг булан бүрт байсан чин бишрэлтэнгүүдийн бүлэг ИСККОН-ий заах аргыг нэг жишигт оруулах тухай хэлэлцэхээр уулзалт хийцгээв. Тэд Шрила Прабхупадагийн номнуудын агуулгуудыг жагсааж, тэдгээрийг дэс дараалалд оруулан цэгцэлж, хичээлүүдийн төлөвлөгөө болгон хувааж, багш нарын гарын авлагуудад хавсаргасан байна. Үүний үр дүнд Европ болон Орос дахь