Шунал тачаал нь карми нарын ертөнцийг хөдөлгөж байдаг. Бүтээн байгуулсан хотууд дахь бүхий л нөхцөл нь шуналыг хөдөлгөхөд чиглэгдсэн байдаг: бүх кинотеатрууд, эмсийн хүрээлэн, шөнийн клубууд гээд л. Тэр ч байтугай эндэхийн буюу Шинэ Вриндаваны цэвэр уур амьсгалыг харж мэдэрлээ ч хотын иргэд нааш нүүж ирэхээс татгалздаг. Тэр ч бүү хэл нэгэн цагт, тэнгэрийн хаант улсын эзэн Индра бурхан өөрийн адгуусны амьдралын хэлбэрээсээ татгалзахыг хүсээгүй. Нэг удаа Индра өөрийн номын багш Брихаспатийн өлмийд алдас учруулсныхаа улмаас бодон гахайн биед төрөх шийтгэлийг хүлээсэн байдаг. Брахма Эзэн газар дэлхийд бууж ирээд Индраг тэнгэрийн хаант улсынхаа хаан ширээнд буцахыг хүссэн ба харин тэрээр түүнийг гахайн амьдралаар жаргаж буйг нь харсан. Брахма, Индрад хандан, “Чи ийм биеийг авах шийтгэл хүлээсэн. Учир нь чи нүгэлт буруу үйлийг хийсэн. Гэвч би чамайг чөлөөлөхөөр ирлээ. Хоёулаа одоо хамт буцацгаая” хэмээжээ. Хариуд нь бодон гахай болж төрсөн Индра: “Үгүй шүү. Би явж чадахгүй. Энд надад хийх өч төчнөөн ажил байна. Надад үр
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
1
9
7
4
6




