Прабхупада: Хэрэв та энэхүү зовлон шаналлыг таслан зогсоохыг хүсч байгаа бол та юуны юуны түрүүнд тархиа буюу зүрхээ угаах ёстой. Чето-дарпана-маржанам. Гэвч тэд үүнийг буруугаар хүлээж авдаг. Шримад-Бхагаватамын 5.5.15р шүлгээр хийсэн лекцээс, 1976-11-03. Вриндаван ** Прабхупада: Бид хог хаягдлуудыг тань угааж байна. Харин та эсэргүүцэж байна, “Та яагаад хог хаягдлыг маань цэвэрлээд байгаа юм бэ?” хэмээн. Энэ таны оюун ухаан. Харин оюун ухаантай хүн бол хог хаягдлаа угааж цэвэрлэдэг. Байгалийн нэг хууль бол угаах, цэвэрлэх. Үүнийг л бид хийж байна. “Ведийн соёл ёсоор, та нар жинхэнэдээ хүрч үл болох хүмүүс. Харин одоо бид та нарт хүрэх шаардлагатай болж байна. Тийм учраас та юуны түрүүнд угаагдах ёстой. Та нар хүрч үл болохуйц хүмүүс. Энэтхэгийн соёл ёсоор бол нохой нь хүрч үл болохуйц. Харин тэр таны сайн нөхөр. Тэгэхээр та хүрч үл болохуйц. Ийм ч учраас бид таныг угаах хэрэгтэй байгаа юм. Таны тархийг угаагүй байсан цагт та Кришнаг ойлгож чадахгүй. Тиймээс л энэ нь зайлшгүй
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
9
6
0
3
Users Today : 7
Users Yesterday : 114
Total Users : 39603
Views Today : 7
Views Yesterday : 115
Бид тэдэнд прасад өгдөг. Бид тэр ч байтугай адгуус амьтдыг нааш ирж сонсохыг нь хориглодоггүй. Заримдаа тэд бага сага зүйл сонсдог. Сонсоно гэдэг нь сонсох төлөвт оршино гэсэн үг. Бүгд л сонсож чадна. Тэр ч байтугай тэд, Харе Кришна гэж юу болохыг ойлгохгүй байлаа ч хэрэв та Харе Кришнаг чанга дуулах аваас тэр ч байтугай шоргоолж, хорхой шавьжнууд хүртэл аврагдана. Яагаад гэвэл энэ нь сүнслэг авиа чичиргээ учраас. Энэ нь бүгдэд туслана. Яг л гал шиг. Гал нь та хүн байна уу эсвэл хорхой шавьж байна уу адилхан нөлөөгөө үзүүлнэ. Хэрэв та галд хүрэх л юм бол тэр өөрийн ажлыг хийх болно. Үүн шиг Харе Кришна маха-мантра нь трансцендент авиа чичиргээ юм. Бид түүнийг чанга дуулахад түүнийг сонссон хэн ч байсан, тэр нь хүн байна уу, амьтан байна уу, мод байна уу, шавьж байна уу ялгаагүй сонссон л бол ач тусыг нь хүртэх болно. Энэ бол трансцендент авиа чичиргээ юм… Кришна, Бхагавад-гитад, шабдах кхе
Тэгэхээр Кришна ухамсар нь бидний суурь мөн чанар юм… Тэр хэдийнээ оршин буй. Гэвч энэ мөчид, бид майятай, материаллаг эрчимтэй хүрэлцсэний улмаас Кришнаг мартсан. Кршна бхулийа жива бхога-ванча каре. Энэхүү марталт нь бид энэ материаллаг ертөнцөд жаргаж цэнгэх гэсэн хүслээр маань дамжин илэрдэг. Бхога-ванча. Бүгд л энэ материаллаг ертөнцөд өөр өөрсдийн боломжийн хирээр жаргаж цэнгэхээр хичээж байдаг. Тиймээс л энэ ертөнцийг материаллаг ертөнц хэмээн нэрлээд буй. Харин Кришна ухамсар бүхий хүмүүс нь энэ материаллаг ертөнцөөр жаргаж цэнгэх гэж оролддоггүй. Тэд бүх зүйлийг Кришнад үйлчлэхүйтэй нэгтгэх гэж хичээж байдаг. Үүнд л ялгаа нь оршино. Анасактасйа вишаянатхархам упаюнжатах. Энэ мэтчилэн, бид Кришна-прасад иддэг. Бүгд л иддэг. Бид ч мөн иддэг. Гэхдээ бид шуудхан идчихдэггүй. Бид ямар ч хоол бэлдсэн бай, юу ч авсан бай юуны түрүүнд түүнийгээ Кришнад өргөдөг. Яагаад гэвэл бид боддог, бид энэ тухай эргэцүүлж боддог. Бүх зүйл Кришнад харьяалагдаг нь бодит үнэн. Кришна бидэнд бүгдийг өгсөн. Та цагаан будаа, дал(вандуй), улаан буудай зэргийг
Заримдаа хүмүүс, амьд бодгалиуд нь яагаад сүнслэг ертөнцөөс материаллаг ертөнц рүү унадаг юм бэ гэж асуудаг. Хариулт нь ийм: амьд бодгаль нь Бурханы Дээд Бодгальтай шууд харьцаж болдог Вайкунтхийн гаригуудад хүрээгүй байсан цагт түүнд уналтаас зайлна гэсэн баталгаа байхгүй. Тэр ч байтугай амьд бодгаль нь бодгаль бус Брахман эсвэл бясалгалын трансын төлөвт хүрсэн байлаа ч. Энэхүү шүлгэн дахь бхагавад-банах хэмээх үг нь онцгой ач холбогдолтой. Банах гэдэг нь сум гэсэн утгатай. Бхакти-йога нь Бурханы Дээд Бодгаль руу чиглүүлсэн сум юм. Бхакти-йога нь бодгаль бус Брахманыг таньж ухамсарлах эсвэл Параматмаг таньж ухамсарлахуйд үл сэтгэл ханахуйд өдөөн хөтлөдөг. Энэхүү сум нь (банах) маш хурц ба хурдтай бөгөөд бодгаль бус Брахман, бүгдэд орших Параматмагийн түвшинг алгасан өнгөрч шуудхан Бурханы Дээд Бодгаль тийш нисэн очдог. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шримад-Бхагаватам” 3.25.29р шүлгийн тайлбараас
Шрила Прабхупада, нэг бус удаа бид энэ амьдралдаа гэр рүүгээ, Бурхан зүгт буцна гэдэгтээ итгэлтэй байх ёстой хэмээж байсан. “Үүний тулд надад бас нэг амьдрал эсвэл хоёр, гурван амьдрал шаардлагатай даа” хэмээх боломжгүйн итгэл үнэмшлээр хичээллэх хэрэггүй. Энэ тун аюултай. Яагаад гэвэл чин бишрэлтнүүд бид нар ч гэсэн дахиад энэхүү аюултай үхэх төрөхийн тойргоор өнхрөн эргэлдэж болзошгүй байдаг. Жишээ нь гэвэл Жада Бхарата. Бурханлаг байдлын хувьд тэрээр маш өндөр түвшний бодгаль байсан боловч бяцхан бугын үр төл, ходолд уягдан татагдсанаасаа болж дараагийн амьдралдаа тэрээр буга болон төрөх хэрэгтэй болсон байдаг. Тийм байхад бидний тухайд юу ч ярих билээ дээ. Энэ нь туйлын, туйлын аюултай. Ийм учраас бид өөрөө өөрсөддөө бат итгэл үнэмшлийг суулгах ёстой. Мэдээж хэрэг, энэ амьдралдаа Бурхан зүгт буцах хүслийг хөгжүүлэх ёстой. Энэ нь бидний садхана ба садхья (бурханлаг практик, тухайн практикийн зорилго) байх ёстой. Энэ ертөнц цаг зуурхны хэмээх санаа бодлыг үргэлж санаж явах ёстой.Жишээ нь та зочид буудалд хоёр хонохоор