Аз жаргал, зугаа цэнгэлд тэмүүлэн бид түүнийг өөрийн болгох гэж хичээн чармайж байдаг. Ингэхдээ өөрийн материаллаг биеэ “дахин дахин зажлах” замаар. Ингэснээр бид аз жаргалыг ч, зугаа цэнгэлийг ч аль алиныг нь үл амсдаг. Тэр ч байтугай заримдаа бид ямар нэг таашаал ханамжтай адил зүйлийг мэдрэх аз тохиох боловч тэрхүү ханамжийг аз жаргал гэж нэрлэж болохгүй. Учир нь гэвэл тэр нь түр зуурхны. Заримдаа бидэнд тэнгэрт цахилгаан цахих шиг харагддаг. Үнэн хэрэгтээ бол энэ нь ердөө оч туяа төдий. Жинхэнэ цахилгаан хаа нэгтээ алс тэртээд болж буй. Үүнтэй адил аз жаргал нь жинхэнэдээ юу болохыг мэдэлгүйгээр бид жинхэнэ аз жаргалыг үл хайхран, материаллаг ертөнцөд аз жаргалыг олох гэж хуурмагаар найдан байдаг. Жинхэнэ аз жаргалыг Кришна ухамсрын аргыг ашигласнаар олох боломжтой. Түүний тусламжтайгаар бид өөрсөддөө жинхэнэ оюун ухааныг аажмаар хөгжүүлэх бөгөөд сүнслэг байдлаар хөгжин дэвшихийн хирээр бид сүнслэг аз жаргалын рашаан мэт амтыг мэдэрч эхлэх болно. Энэхүү амтыг бид хэдийчинээ гүн гүнзгий мэдрэнэ вэ, төдийчинээ
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
1
2
8
9
4
Users Today : 14
Users Yesterday : 49
Total Users : 12894
Views Today : 27
Views Yesterday : 89
“Та нар яагаад миний номуудыг уншихгүй байна вэ? Тэр ч байтугай надад чөлөөт цаг гармагц би номуудаа уншдаг. Би яагаад тэднийг уншдаг гэж та нар бодож байна вэ? Та бүхэн эдгээр номуудыг намайг бичсэн гэж бодож байна уу? Үгүй! Эдгээр номуудыг Кришна Өөрөө бичсэн. Тийм учраас л би тэднийг уншдаг. Намайг номоо бичээд эхлэх бүрд Кришна Өөрөө хүрэлцэн ирээд, миний дэргэд суудаг. Тэрээр үг бүрийг надад шивнэдэг. Миний номууд бол зүгээр нэг энгийн зохиосон зүйлс биш. Тэдгээр нь трансцендент утга зохиолын бүтээлүүд. ** Кришна ухамсартаа үлдэхийг хүсвэл та гуру болон шастирт хатуу итгэх итгэлийг өөртөө хөгжүүлэх хэрэгтэй. Ийм учраас та миний номуудыг маш анхааралтай унших ёстой ба дөрвөн зарчмыг хатуу баримталж, алдсаас зайлсхийж арван зургаан тойргийг өдөр бүр унших ёстой. Энэхүү хөдөлгөөнийг тийм хямд гэж бүү бод” Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын шавь Шрутадевад бичсэн захидлаас, 1976.10.30
Нэг хулгана нэгэн ариун гэгээнтэн дээр хүрч ирээд, “Эрхмээ, миний байр байдал тун хэцүү байна даа” гэж. “За чамд юу тохиолдоо вэ?” хэмээн ариун гэгээнтэн түүнээс асууж гэнэ. Ерөнхийдөө хүмүүс ариун гэгээнтнүүд рүү материаллаг ашиг сонирхолтойгоор л хүрэлцэн очдог. Энэ бол жам ёсны зүйл ба адгуус амьтдын мөн чанар бүхий зүйл. Та яагаад ариун гэгээн хүмүүс дээр материаллаг ашиг сонирхлын сэдэлтэйгээр очих ёстой гэж? Үгүй. Та түүн рүү Бурхан гэж хэн болохыг мэдэхийн тулд очих ёстой. Энэ бол жинхэнэ ажил үйл. Ямартай ч ариун гэгээн хүмүүс заримдаа тэднийг хүлээн авдаг. “За та юу хүсч байна ?” хэмээн. Яг л Шива эзэн шиг. Шивагийн чин бишрэлтнүүд мөнөөхь хулгана шиг ямар нэг зүйлийг хүсч байдаг. “Эрхмээ, муур гэгч амьтан надад тун ч их асуудал учруулаад байна” хэмээн нөгөө хулгана хэлж. “Тэгэхээр чи юу хүсч байна вэ?” хэмээн ариун гэгээнтэн түүнээс асуухуйд, “Намайг муур болгоод өгөөч” гэж нөгөө хулгана хүсч гэнээ. “За яахав, муур болон хувир” гэмэгц
Бурханы Дээд Бодгаль маш олон хүү, охинтой эцэг хүнтэй адил. Жишээ нь, нэг хүү нь бизнестээ их амжилттай явж байгаа бол эцэг нь түүнд тэгтлээ санаа зовниод байдаггүй. Тэрээр заримдаа, “Ажил хэрэг нь ямаршуу байна даа? ” хэмээн асуугаад, – “Болж байна, сайн байна” хэмээдэг. Өөр нэг хүү нь магадгүй сурж байж болох юм. Эцэг нь түүнд зарим үед санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлнэ. Гэтэл бас өөр нэг хүү байна. Тэр хүү нь тун залуухан, бараг л жаахан хүүхэд шиг. Дээр нь маш маш хүнд өвчтэй. Тэрээр орондоо хэвтэх ба эцэг нь тэр хүүгийнхээ орны дэргэд үргэлж суух ба түүний биеийн байдлыг ажиглана. Түүний энэхүү хүнд хэцүү нөхцөл байдлаас болоод эцэг нь цаг ямагт түүнд уягдан татагдаж байдаг. Кали юга нь үүнтэй адил. Энэ эринд бид бүгдээрээ тийм хүүтэй адил. Бид өвчтэй, мөн өрөвдөлтэй нөхцөл байдалд оршин буй. Бурханлаг амьдралын тухайд гэвэл бидэнд ямар ч зүй зохистой шинж чанар гэж үгүй. Ийм учраас л Дээд
“Өөрийгөө Бурхан гэж нэрлэдэг гуру нарын тухай та юу хэлэх вэ?” – гэж Ваманадева асуулаа. “Хэрэв би өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгч Никсон байна гэж мэдэгдвэл та юу хэлэх вэ? Та намайг ерөнхийлөгч гэж хүлээж авах уу? … Үгүй гэнээ ? Яагаад үгүй гэж, хариул даа ?” Ваманадев: Танд тохирох шинж чанарууд байхгүй учраас. Прабхупада: Энэ нь та солиотой биш гэсэн үг. Хэрэв би өөрийгөө би бол Бурхан шүү гэж хэлэхэд та үүнийг маань хүлээж авах аваас үүнийг ямар түвшний солиорол гэх вэ? Энэ нь хоёр талаасаа солиорол юм. Нэг нь өөрийгөө би бол Бурхан шүү хэмээж байхад нөгөөдөх нь түүнийг Бурхан хэмээн хүлээн авч байна. Карлос: Бид нэгдмэл биш гэж үү? Прабхупада: Энэ бол өөр хэрэг. Та ерөнхийлөгч Никсонтой нэгдмэл нэг үү? Карлос: Тиймээ. Бидний хэн хэн нь хүн төрөлтөн. Прабхупада: Ийм хариулт байж болох л юм. Хүн төрөлтөн болсны хувьд бидэнд олон нийтлэг зүйл байгаа л даа. Гэхдээ та өөрийгөө, би бол Ерөнхийлөгч Никсон