АСУУЛТ: Хэрэв бид Кришна ухамсрын практикийг орхиж, өөрийн бодгаль чанарыг хөгжүүлэхийн тулд материаллаг эрдэм ухаануудаар хөөцөлдөх аваас өөрийгөө танин ухаарах бидний процесс зогссон гэсэн үг үү?
ХАРИУЛТ: Хэрэв та Кришна ухамсрын практикаа орхиж, өөр ямар нэг өөрийгөө танин ухаарах процессоор хичээллэж эхлэсэн бол жишээ нь сэтгэл судлах сонирхох, ямар нэг эзотерик практикаар хичээллэх гэх мэт, тийм тохиолдолд таны өөрийгөө таньж ухаарах процесс зогссон гэсэн үг биш. Та ердөө өөрийгөө таньж ухаарах өөр арга замуудыг хүлээн авсан гэсэн үг. Гэхдээ та тодорхой нэг мөчлөгт буцаад Кришна ухамсарт ирэх болно. Энэ нь бага зэрэг тойруу зам гэсэн үг л дээ.
Жишээ нь та төв замаар явж байгаад бага зэрэг замаасаа хазайж, амрахад зохимжтой сайхан газар, ямар нэг ресторан ч юмуу харсан байлаа гэж бодоё… Тиймэрхүү тохиолдолд олон дур татам зүйлсийг олж харж болно.
Жишээ нь, кинотеатр ч юмуу. Та тийшээ очоод кино үзнэ. Кино үзэж байх үед танд, та буцах ёстой, буцаад төв замдаа орж, замаа үргэлжлүүлэх ёстой гэдэг бодол төрсөөр байх болно. Тэгээд та буцаад төв замруугаа эргэж, өмнө тавьсан зорилго, зорьж буй газар руугаа явах замаа үргэлжлүүлнэ.
Өөрөөр хэлбэл хүн өөрийн хувийн кармаас болж, ямар нэг самскар, эсвэл та бидний урьдны олон амьдралаас улбаатай олон янзын зүйлээс болж тодорхой байдлаар сатаарч болно.
Бид ингэхийг хэзээ ч зөвлөдөггүй. Гэвч заримдаа ийм зүйлс зайлшгүй тохиолдож болдог. Энэ нь дараа нь бид түүнээс, үндсэн процессоо дагаж, үндсэн замаа үргэлжлүүлж чадах тийш туршлагыг олж авахад оршдог.
Шрила Бхактивайбхава Свами,
2017-09-04, Жайва-дхарма”-гаар уншсан лекцээс бэлтгэсэн: Балабхадра дас
АСУУЛТ: Хэрэв бид Кришна ухамсрын практикийг орхиж, өөрийн бодгаль чанарыг хөгжүүлэхийн тулд материаллаг эрдэм ухаануудаар хөөцөлдөх аваас өөрийгөө танин ухаарах бидний процесс зогссон гэсэн үг үү? ХАРИУЛТ: Хэрэв та Кришна ухамсрын практикаа орхиж, өөр ямар нэг өөрийгөө танин ухаарах процессоор хичээллэж эхлэсэн бол жишээ нь сэтгэл судлах сонирхох, ямар нэг эзотерик практикаар хичээллэх гэх мэт, тийм тохиолдолд таны өөрийгөө таньж ухаарах процесс зогссон гэсэн үг биш. Та ердөө өөрийгөө таньж ухаарах өөр арга замуудыг хүлээн авсан гэсэн үг. Гэхдээ та тодорхой нэг мөчлөгт буцаад Кришна ухамсарт ирэх болно. Энэ нь бага зэрэг тойруу зам гэсэн үг л дээ. Жишээ нь та төв замаар явж байгаад бага зэрэг замаасаа хазайж, амрахад зохимжтой сайхан газар, ямар нэг ресторан ч юмуу харсан байлаа гэж бодоё… Тиймэрхүү тохиолдолд олон дур татам зүйлсийг олж харж болно. Жишээ нь, кинотеатр ч юмуу. Та тийшээ очоод кино үзнэ. Кино үзэж байх үед танд, та буцах ёстой, буцаад төв замдаа орж, замаа үргэлжлүүлэх ёстой гэдэг бодол төрсөөр байх болно. Тэгээд та буцаад төв замруугаа эргэж, өмнө тавьсан зорилго, зорьж буй газар руугаа явах замаа үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл хүн өөрийн хувийн кармаас болж, ямар нэг самскар, эсвэл та бидний урьдны олон амьдралаас улбаатай олон янзын зүйлээс болж тодорхой байдлаар сатаарч болно. Бид ингэхийг хэзээ ч зөвлөдөггүй. Гэвч заримдаа ийм зүйлс зайлшгүй тохиолдож болдог. Энэ нь дараа нь бид түүнээс, үндсэн процессоо дагаж, үндсэн замаа үргэлжлүүлж чадах тийш туршлагыг олж авахад оршдог. Шрила Бхактивайбхава Свами, 2017-09-04, Жайва-дхарма”-гаар уншсан лекцээс бэлтгэсэн: Балабхадра дас