Жишээ нь та Кришна Ухамсрын Нийгэмлэгт иржээ гэж бодоё. Энэ нийгэмлэгийн бүх гишүүдийг та тэргүүн зэрэглэлийн хүмүүс гэж бодох хэрэггүй. .. Бид янз бүрийн хүмүүсийг нийгэмлэгтээ хүлээн авдаг. Зарим нь буяны(цэвэр ариуны), зарим нь шуналын, зарим нь мунхгийн гунад оршдог. Хэрэв та энэ хүн муу хүн гэж бодох аваас.. Үгүй. Та тэвчээртэй байх ёстой. Та аль ч хүнтэй нь холбоогүй. Та зүгээр л гүн ухаан болоод амьдралын хэв маягтай нь холбоотой. Энэ бол таны холбоо.

Та хөлөг онгоцоор аялаж байсан байлаа гэе. Энэ нь тэндэхийн бүхий л зорчигчид танд таалагдах, таны амт ба дураар хуран цугларсан гэсэн үг биш. Тэнд хамгийн янз бүрийн хүмүүс бий. Тэгэхээр яах хэрэгтэй вэ? Та Атлантын далайг туулах хэрэгтэй, тэвчээртэйгээр гатлан туулах хэрэгтэй. Зүгээр л хөлөгтөө суу, сайн барь, энэ боломжийг ашигла. Энэ л таны үүрэг.
Шрила Прабхупадын лекцээс, Нью-Йорк, 1967 оны 1р сарын 3.
Users Today : 14
Users Yesterday : 121
Total Users : 52966
Views Today : 23
Views Yesterday : 143