Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 5 7 6
Users Today : 6
Users Yesterday : 57
Total Users : 37576
Views Today : 6
Views Yesterday : 61
Нэгэн удаа огоорохуйн сахил хүртсэн номын багш нь өөрийн шавьдаа ариун Гитагийн хуулбарыг өгч түүнийг цаг ямагт судлаж байхыг зөвлөжээ. Виндхья уулын нэгэн агуйд суурьшин мөнөөхь шавь унших ажилдаа шамдан оров. Гэтэл агуйд жижигхэн хулгана үүрлэж, өдөр бүр Гитагийн хуудсыг мэрэх болжээ. Үүнд ихэд уурссан шавь хөрш тосгоноос нэгэн муурын зулзага авч ирж гэнэ. Ингээд зулзагаа хооллох сүү хэрэгтэй болов. Бодож бодож шавь ер нь үнээтэй болох нь зөв юм гэсэн дүгнэлтэнд хүрэв. Бурханы өршөөлөөр нэгэн сайн санаат хүн түүнд үнээ өгсөн авч зүрх сэтгэл бас л амарсангүй. Үнээгээ байлгах агуулах сав яах вэ? Үнээний аюулгүй, тав тухтай байдлыг хангахын тулд огоорсон шавь үнээний саравч барилаа. Гэтэл дараа нь шинэ санаа зовох зүйл гарч ирвээ. Үнээг өдөр бүр хооллож, услаж байх ёстой байдаг. Огоорсон шавь хэрэв тэрээр үнээнд анхаарал тавиад байх юм бол түүний чин бишрэлийн үйлчлэл зүтгэл муудах болно гэж сэтгэв. Иймээс тэрээр энэ ажлыг нэгэн малчинд даатгав. Тэр ч үнээг нь хариулж
Эрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж. Тэгээд нэг өдөр Бурханыг амраахыг хүсэхдээ “Би Таны оронд нэг өдөр зогсъё” хэмээн гуйв. Сүмийн Шүтээн түүнд “Би түр амарч болох л юм. Харин чамайг Өөр шигээ болгосны минь хариуд чи нэг зүйл хийх ёстой. Энд над шиг зүгээр л зогсоод орж ирсэн хүмүүс рүү инээмсэглэн тэдэнд адислалаа хайрлаарай. Юунд ч бүү саад бол, юу ч битгий ярь. Шүтээн болохоо сана. Бас Би бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэдэгт итгэлтэй байгаарай” гэж хариулжээ. Цэвэрлэгч саналыг зөвшөөрч дараагийн өдөр нь Бурханы оронд зогсов. Тэгсэн нэгэн баян хүн орж ирээд залбирчээ. Тэрээр их хандив өргөн бизнес нь амжилттай болохыг гуйж гэнэ. Харин гарахдаа дүүрэн мөнгөтэй түрийвчээ сүмд орхичихжээ. Шүтээнд хувилсан цэвэрлэгч түүнийг дуудахыг хүссэн ч өөрийгөө
Чинна Катха Эрт дээр цагт олон газраар явж, юм үзэж нүд тайлсан алдартай зураач байжээ. Тэрээр гагцхүү Кришнатай л дайралдаж, магтаалыг нь сонсохын хүслэн болоод байлаа. Нэгэн өдөр хүслэн болсон Кришнатайгаа дайралдаж түр саатуулаад хөргийг нь зурж өгөхөөр болов. Тэрээр зурагныхаа тоймыг нь гаргаад үлдсэнийг нь долоо хоногт дуусгахаар болжээ. Харин энэ үед нь Кришна түүний эго-г олж харсан байна. Өнөөх зураач долоо хоногийн дараа бэлэн болсон зургаа цагаан даавуунд ороогоод авчирчээ. Тэгээд Кришнагийн хажууд даавууг нь хуулахад өөрийнх нь зурсан хөрөг Кришнатай огт төсгүй байсанд зураач гайхаж гүйцэв. Ингээд дахиад долоо хоногийн хугацаа өгөхийг гуйжээ. Тэр хэд хэдэн удаа засаж зурсан боловч оролдлого бүр нь бүтэлгүйтэж байлаа. Хамаг найдвар нь алга болж сэтгэлээр унасан зураач хотыг орхин холын холд явахаар шийджээ. Замдаа тэр Нарадатай тааралдав. Нарада түүнд Бурхан Кришнагийн хөргийг зурах гэж оролдох нь тэнэг оролдлого, учир нь Тэр тогтсон дүргүй бөгөөд хором тутамд дүрээ өөрчилж чадахыг хэлсэн байна. “Хэрвээ чи үнэхээр түүнийг
Scroll to Top