Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
5
7
9
Users Today : 9
Users Yesterday : 57
Total Users : 37579
Views Today : 10
Views Yesterday : 61
Үргэлжлэл 3-р хэсэг ЗУРГААН ЗҮЙЛ Эрлэг номун хаан зарлиг болруун: Энэ өдөр нэгэн их буянтан өөд болж ирэхнээ хэмээсэнд эрлэгийнхэн цөмөөр босож хүндлэв. Тэр урьд зүгээс номын хувцас өмссөн махлаг дүртэй аяга тэхимлэг (гэлин) гурван зуу гаруй эр эм хүнийг дагуулан цан хэнгэрэг хөгжим сэлтээр маанийг аялгуулан шүлэглэж дурссаардээгүүр заларч явахдаа – Би мааньч Ёнжид гэгч билээ. Арилсан номын орноо одлоо. Эдүгээ эрлэгийн газар зуурдын сансарт байгаа хүн амьтан та нарын дотор урьд надтай номын барилдагаар учирсан хүн бий аваас одоо намайг дагаж явахтун! хэмээн дуугарах төдийгээр тамын мэс, хүрдэт хийгээд илд, мэс, навчит мод цөм газар дор орсон ба эрлэгүүд ер дуу чимээ гаргалгүй номхон байхыг энэ удаад үзэв. Тэр зарлигийг сонссон эрс, эмсийн олон сүнс миний ламтан мөн миний ламтан мөн хэмээн баярлалдан хойноос нь дагаж одсонд эрлэгийн зардас нар дэгээгээ дээш явуулж нилээд олон сүнсийг доош татан газар буулгав. Чойжид би тэр цагт харваас ламыг дагагсад нь бараг эмс охид, доош
Төгсгөл 4-р хэсэг АРВАН НЭГЭН ЗҮЙЛ Бас сайн хувцас өмссөн сайхан царайтай элдэв эрдэнэсийн чимэг зүүсэн махлаг биетэй охиныг сөгтгөн асуухад тэрээр ийн өгүүлрүүн:- би угаас гүрнийг эзлэн захирсан нэгэн их хааны авхай билээ. Учирсан эрийн газраас төрхөмд одохуй цагт усанд унаж үхээд энд ирлээ. Буян, нүгэл хэмээн ялгаж мэдэхгүй. Эрдэмтэн номчингуудаас хамаг номын хөтөлбөрийг заалгаж авах санаа байвч язгуурт хаан хүний охин тул хайш хэрэг явдалтай гэх болов уу гээд чадсангүй. Хойно Шонужамц хэмээгч нэгэн ламаас хойтын хөтөлбөрийн номыг сонссон боловч тэр багш лам нааш ирсэнгүй. Хол ойрыг хэссэн тэр мэт гуйлгачин манайд ирэх ёсгүй хэмээн ихэмсгийг үзүүлж дээд тэгш чанарын ламыг дордод үзэн басамжилсан билээ. Энд ирсэн хойноо үзвээс элдэв амьтны жаргаж зовох бүгд урьдын хийсэн буян, нүглээс болохыг мэдлээ. Одоо хаан түшмэд нар минь намайг хариулан соёрхоо! Би баян хааны авхай мөний тул баясгалант цагаан буян ихэд үйлдээд эргэж бараалхая гэсэн эрлэгийн түшмэд толь данснаа үзээд өгүүлрүүн: – Тансаг нууцын номыг хүртсэн
Эрдэнийн сан субашидаас Сайн муу хоёр хүнд ав адил туславч Санаж хойно ачлах нь ер адил үгүй Сайн муу хоёр газар тариа тарихад адил боловч Сайтар ургаж боловсрохдоо их ялгаатай мэт. Эрхэм сайн хүнд өчүүхэн тус хүргэвч Үүрд түүнийг марталгүй явж магад ачилъюу Эрт цагт ундаассан хаанд нэгэн долоогоно өгсөн хүн Эцэст нь тэр хааны төрийн хагасыг эзэлсэн үлгэр мэт. гэсэнтэй зохилдох үлгэр нь: Урьд нэгэн оронд эцэг хөвгүүн хоёр байснаас эцэг нь үхэхдээ: “Хөвгүүн минь ээ!. Одоо би үхэх тул чи сайн ноёныг шүтэн, сайн хүнтэй ханилан, муустай бүү нөгц” гэжээ. Хойно тэр хөвүүн тэнсэхийн тулд нэгэн муу хааныг шүтээд түшмэл нь болж нэгэн муу гэргий авав. Тэгээд хаантай ойд явж байтал нэгэн барс хаан руу үсэрч ирсэнд илдээрээ цавчиж алав. Түүнд хаан баясаж “Чи надад амийг өгсөн их ачтан болов” гэв. Тэгээд тэр хүн хааны нэг бүжигч тогосыг хулгайлж нуугаад өөр нэгэн тогосыг гэртээ авч ирээд гэргийдээ ийн өгүүлэв. Энэ хаанд би тэр мэт ачилсан боловч миний ачийг