Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 5 8 0
Users Today : 10
Users Yesterday : 57
Total Users : 37580
Views Today : 13
Views Yesterday : 61
Нэгэн хүн жигтэй сонин зүүд зүүдлэжээ. Тэрээр нэг их элстэй далайн эргээр явж байх аж. Түүнтэй хамт Бурхан Өөрөө хамт явна гэнэ. Тэнгэрт түүний амьдралын дүр зураг анивалзах ба энэ болгоны дараагаар элсэн дээр хоёр хос мөр гарч байгааг тэр ажиглав. Нэг нь түүний хөлийн мөр, нөгөөх нь Бурханы хөлийн мөр ажээ. Түүний нүдний өмнө түүний амьдралын сүүлчийн мөчлөг анивчин өнгөрөхөөс өмнө тэрээр элсэн дээрхи мөрүүдийг ажиглан харав. Гэтэл түүний амьдралын замын хамгийн хэцүү мөчлөгүүдэд нөгөө мөр ганцхан жим болж хувирсан байхыг тэр анзаарчээ. Түүнчлэн энэ мөч нь түүний амьдралын хамгийн хэцүү, зовлонтой үе байсныг тэр санан дурсав. Тэрээр маш ихээр гашуудан гуниглаж, Бурханаас асуув: –       Та надад хэлэхдээ хэрвээ чи Миний хэлсэн зам мөрийг дагавал Би чамайг орхихгүй гэж надад хэлсэн биш бил үү. Гэтэл миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдэд ганцхан эгнээ мөр энэ элсэн дээр үлдсэн байгааг би харлаа. Чухам яагаад Та, Та надад хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй тэр үед орхиод явчихсан юм
1-р хэсэг    Гурван эрдэнэд итгэмүй. Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь. Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун.Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл. – Хямд гэв. Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл, – Муу үйл хямд гэв. Ямар юм цөөн бэ? гэвэл – Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв. Ямар юм олон бэ? гэхэд – Сэрэмжгүй муу заяатан олон гэв. Юу сайхан бэ? гэхэд – Саруул ухаан сайхан гэв. Юу хортой бэ? гэхэд – Өст сэтгэл хортой гэв. Юу худал вэ? гэхэд – Энэ нас худал гэв Юу үнэн бэ? гэхэд – Гурван эрдэнэ үнэн гэв. Юу муу вэ ? гэвэл – Хүний номгүй нь муу гэв Юу сайн бэ? гэхэд – Чин зориг сайн гэв – Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд – Аяа хөөрхий, энэ цагийн хүний явдлыг санах тутам ертөнц
Эгэл ичих санаагүй зарим муу хүн Эгнэгт өөрийн муу явдлаа хөөргөн өгүүльюү Эвдрэлт ганзын орны зарим хаадын ёсонд Эцгээ алаад дайсныг дарсан хэнгэрэг дэлддэг адил гэсэнтэй зохилдох үлгэр нь: Замбуутивийн өмнө хязгаар Ганз нэрт оронд Нарабади гэдэг хааны ёсонд хан хөвгүүдийг хорин нас хүрвэл алс газар явуулан ухааны шастир сургах ёсон бий ажгуу. Тэгээд эцгээ нөхчсөн цагт аль ахмад хүү нь хаан болдог байв. Тэгтэл хааны бага хатнаас хүү төрөөд найман нас хүрэхэд эх хөвгүүндээ нэг сайн дээл өгсөнд хөвгүүн нь: Би хаан ширээнд суух цагтаа өмсье гэсэнд эх өгүүлрүүн: Чи хаан болохгүй.  Ах чинь хаан болно гэсэнд хөвгүүн гомдож арга асуусанд эх нь: Чи тийм санаатай бол эцгээ хороогоод ширээнд нь суун дайсныг дарсны тэмдгийн их хэнгэрэг дэлдвэл хаан болно гэжээ. Хөвгүүн ханцуйндаа хутга нуун эцгийн өвөр дээр гараад наадах мэтээр хуурч гэнэт хутгаар гэдсийг нь хагалаад ширээнд суун “Би хаан билээ. Их хэнгэрэг дэлдэгтүн” гэж дэлдүүлсэнд түшмэд нь: Ийм өчүүхэн наснаас баатар чадалт
Scroll to Top