Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 5 7 9
Users Today : 9
Users Yesterday : 57
Total Users : 37579
Views Today : 10
Views Yesterday : 61
    Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ. Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж  байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав. Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ. Тайлбар: Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс  салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм.  Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр сэгсэр, тэгээд түүн
Мэргэн уншигч танаа өргөн айлтгах ину: Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул хэмээх энэхүү судар олон түмнээ Чойжид дагины тууж хэмээн алдаршсан эртний гайхамшигт нэгэн үйл явдал билээ. Энэ туужид Чойжид гэдэг бүсгүй 36 хан насандаа бие барж авралт лам багш нарын айлдан соёрхсон номын ач буянаар сүнс нь зуурдын зовлонг эдлэлгүйгээр туулан өнгөрч эрлэгийн газар очиж улмаар Эрлэг номун хаантай (Ямараджа)нүүр учран ярилцсан буюу түүний зарлигаар тамын орнуудыг нүдээр үзэж бүтээсэн уран нарийн зохиомжоор хойт нас, нүгэл, буяны тухай номлон үзүүлсэн түүхэн зохиол юм. Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул оршвой Хутагт их нигүүлсэгч дор мөргөмүй. УМ МАНИ БАД МЭ ХУМ. Хамгийг айлдагч Ялж төгс нөхцсөн Бурхан лугаа хамтдаа агч Сарваа бодисадва нарт мөргөмүй. Харш нисванисаас тонилгох цаг бүхнээ даан соёрхоо. Чойжид би бие, ухаан салсны эцэст эрлэгийн газар хүрч буян нүглийн үрийг эдлэхийн учрыг мэдэрч Эрлэг номун хааны зарлиг захиаг дэвтэр дор оршуулан олон амьтнаа дэлгэр гаргахын тул товхон өгүүлэх нь: Чойжид би 36-хан насны цагт
Үргэлжлэл 2-р хэсэг Нэгэн зүйл. Тэдний дотроос үстэй малгай өмссөн гартаа шүрэн эрх барьсан шүдээ дорсойтол маань уншсан нэгэн хүмүүнийг дуудан авчирж эрлэг номун хааны өмнө сөгтгөн бараалхуулсанд Эрлэг номун хаан: – Аяа чи хүний оронд байхдаа энд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ? Чи авралт гурван эрднийг орой дээр шүтэж, авсан номын тангаргийг эвдэлгүй сахиж, аливаа тарнийг урих утгыг бясалгахын сайн үйл хийж явсан уу? үгүй юу? Өөрөө эд малд шуналгүй, эрхэм лам хуврагуудыг хүндлэн дээдэлж аливаа сайн буянаа өргөж, зовлонтой амьтдад өглөг өгч явсан уу?үгүй юу? Авралт ламын сургаалын багшийг хүндлэн тахиж, ачит эцэг, эх юүгээ өргөн асарч, ах дүү нараа хүндэтгэн аливаад эв зохистой ариун шудрага санаатай явсан уу? үгүй юу? Төр, шашин хоёрын ёсыг доромжлон даваад төрхмийн олон түмнийг худал хов үгээр үймүүлж, төлөв бус муу зангаар олон лугаа жигшигдэж явсан уу? үгүй юу? Арван хар нүглийг тэвчин хичээж аливаа сайн үйлийг шимтэж амьтны амийг аврах ба авралт маанийн үсгийг амандаа
Scroll to Top