Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
5
6
1
8
Users Today : 41
Users Yesterday : 122
Total Users : 55618
Views Today : 46
Views Yesterday : 125
Spread the loveЭнэ хэлц үг нь, хулганы үхэл нь муурын сахлаар оролдсонтой холбоотой биш гэдгийг зааж буй. Өөрөөр хэлбэл үүний цаана ноцтой ямар нэгэн шалтгаан байгааг илэрхийлж буй хэрэг юм. Эл хэлц нь үйлийн үрийн чухал хичээлийг тойруу байдлаар бидэнд заажээ. Хулгана, муурын сахлаар оролдож буй нь үйлийн үрээ амсах ШАЛТАГ ба цаад үхэлд хүргээд байгаа жинхэнэ ШАЛТГААН нь өөр зүйлд оршин байгаа шүү гэдгийг тойруугаар хэлж байна. Орчин үед хүмүүс энэхүү шалтгийг шалтгаан хэмээн эндүүрч зовлонгийн буруу эх үүсвэрийг үзэн ядаж, муулж, шүүмжилцгээж байдаг. Хүмүүс өнөөдрийн нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа зовлонгийн эх үүсвэр мэт харагдах бүх зүйлсийг түүний шалтгаан хэмээн эндүүрч түүн рүү сүрэглэн дайрдаг. Түүнчлэн зарим үзмэрч, зурхайч, мэргэч төлөгч хүмүүс ямар нэг өвчний, бүтэлгүйтлийн шалтгааныг тийм өнгийн хувцсыг авснаас эсвэл тийм тийм, хар цагаан хэл амнаас болсон байна гэхмэтчилэн мэргэлж төлөгддөг. Гэвч тэдгээр нь шалтаг байж болох ч бүхий л өвчлөл ба бүтэлгүйтэл, азгүйтлийн шалтгаан нь урьд амьдралуудад хийж байсан
Spread the loveВедийн зурхайн ухаан нь орчин үеийн хүмүүсийн хувьд цоо шинэ эрдэм ухаан юм. Гэвч энэ мэдлэг нь гайхамшигтай шинжлэх ухаан бөгөөд түүнийг судлан шинжлэх, амьдрал ахуйдаа хэрэглэвэл нэн үр дүнтэй ба ихээхэн урам итгэлийг өгөх болно. Үнэт чулуудыг бид ердийн амьдралдаа гоёж гангарах, сайндаа сахиус болгон зүүхээс хэтэрдэгүй. Харин 5000 гаруй жилийн өмнө өгүүлэгдсэн анхдагч эртний чулуу судлалын ухаан нь үнэт чулууг зүүхийн арай өөр утга учрыг нээн өгнө. Үнэт чулуудыг хувь тавилангаа сайжруулах, орон гэрээ хамгаалах, таагүй тохиолдлоос сэргийлэх, аз хийморь, эд баялагаа нэмэгдүүлэх гэх мэтэд талисман буюу сахиус болгон зүүж хэрэглэж болдог. Эдгээрээс гадна үнэт эрдэнийн чулуудыг эмчилгээний зурхайн ухаанд эмчлэх хэрэгсэл болгон ашигладаг. Зарим нэг хүмүүсийн хувьд энэ нь маш инээдтэй санагдаж болох юм. Ялангуяа орчин үеийн эмнэл зүйн ухааныг баримтлагчдын хувьд. Гэвч бодит байдал баримт нотолгоо хэвээрээ үлддэг. Чулууд нь эмчилдэг бөгөөд тэр ч байтугай орчин үеийн эмнэлгийн эмчилж чадахгүй байгаа өвчнийг ч эмчилдэг. Доор үнэт эрдэнийн чулуудын
Spread the loveХэрмэл номлогчийн өдрийн тэмдэглэл” номын 6-р ботиос Хорьдугаар бүлэг (2005 оны арван нэгдүгээр сарын 9-15) Вриндаванаас Өрнийг зүглэн хөдлөхийн өмнө би Прахлада дасад Ражастан дахь нэр алдартай Шүтээн болох Шри Натхажаас даршан авахыг хүсэж буйгаа хэлэв. Энэ Шүтээн нь Бурхан Чаитанйаг ч залрахаас өмнө одоогоос таван зуу орчим жилийн тэртээ Говардхан ууланд аугаа чин бишрэлтэн Мадхавендра Пуригийн олж байсан тэр Шүтээн билээ. Хожим нь Шүтээнийг Вриндаванаас одоогийн Удайпур хотын ойрхонтой орших Натхдварт зөөж аваачсан юм. “Тэгвэл ч гайхалтай юм болно доо, гэж Шри Прахлад хэлээд, – дашрамд нь бид тэр газраас хэдхэн цаг яваад очиж болох цөлд амьдардаг нэр алдартай зурхайчийнд зочлож болох юм. Тэрээр Бхригу гэж алдаршсан бөгөөд учир нь хүний ирээдүйг Бхригу-самхитаар зөгнөн хэлдэг юм” гэв. “Тэр нээрэн ирээдүйг зөгнөдөг хэрэг үү?”гэж би асуулаа. “Өө тэгэлгүй яахав, – гэж Прахлад хариулаад , – Бхригу-самхита маш үнэн зөв зөгнөн хэлдэг . Шрила Прабхупада ч үүнийг баталсан байдаг. Двапара-югагийн төгсгөлөөр Бхригу Муни