Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
5
7
4
Users Today : 4
Users Yesterday : 57
Total Users : 37574
Views Today : 4
Views Yesterday : 61
Нэгэн газрын эзэн хөрш тосгоны уран дархныг дуудан авч ирээд хэлсэн нь: “За чамд энэ жаахан алтан ембүүг өгье. Түүгээр надад сүү хийж байх ваар хийж өг. Гэхдээ намайг хуурна гэж битгий бодоорой. Ваар алтан байх ёстой шүү. Түүн дээр юу ч бүү холиорой” гэв. Инжаан ч “Тэгэлгүй яахав” хэмээн өчөөд явж одов. Уран дархны гарт цэвэр алтан ембүү орж ирвүү үгүй юу түүнийг шуналын сэтгэл эзэмдэв. Ингээд тэрээр түүнээс чимхлэх арга чарга бодож эхлэв. Чингэвч тэрээр хэрэв газрын эзэн мэхэлснийг нь мэдвэл түүнийг шийтгэнэ гэдгийг сайн ойлгож байлаа. Ийм учраас мань эр чулуугаар ваар сав хийгээд жаахан алтаар бүрэв. Уран дархан ч алтаар бүрсэн чулуун ваараа газрын эзэнд аваачиж өгтөл тэрээр ихэд гайхан: “Чи юу аваад ирэв?”хэмээн асуув. Инжаан ч: “Эрхэм ноёнтон, энэ нөгөө алтан ваар тань. Түүнийг хийхэд амаргүй байлаа шүү” гэхэд “Чи тоглож байна уу? Энэ чинь чулуун ваар л байна шүү дээ” гэж газрын эзэн ундууцав. Хариуд нь уран дархан:
Тосгоны нэгэн эр хэдхэн англи үгийг хальтхан сонсоод өнгөрчээ. Тэгээд тэдгээр үгсээс мань эр “тийм”, “үгүй”, “их сайн” гэсэн үгүүдийг л тогтоож амжсан байна. Харин энэ үгүүдийн утга санааг ойлгох гэж хэзээ ч нухацтай оролдож байгаагүй авч харин дотроо энэ хэдэн үгүүдийг хүмүүс дунд хэрэглэвэл “англиар ярьдаг эрхэм” хэмээн бусад хүмүүс түүнийг хүндлэнэ хэмээн сэтгэв. Нэгэнтээ хэдэн дээрэмчин этгээд хүн амины хэрэг үйлдчихээд дараа нь хууль шүүхэд баригдахгүйн тулд энэ гэмт хэргийн гэм буруутан нь мөнөөхь тосгоны эрийг байхаар бүх зүйлийг зохион байгуулжээ. Тариачин эрийг шүүхийн танхимд авч ирээд шүүгч түүнээс бенгаль хэлээр: “Энэ хүн амины хэргийг та үйлдсэн үү?” гэхэд мань тэнэг дотроо бодсон нь :“хэрвээ шүүгчтэй англиар ярьвал тэр надад хүндэтгэлтэй хандаж, намайг барууны соёлоор хүмүүжсэн хүн гэж тооцоод, намайг энэ гэмт хэрэгт буруутгахаа больж, суллан тавих биз” хэмээн бодож, шүүгчид хандан англиар: “Тийм” хэмээн хариу өчив. Дараа нь шүүгч түүнээс: “Энэ үед тантай хамт өөр хэн нэгэн байсан уу?”. “Үгүй” гэж тун ч хурднаар тариачин эр хариуллаа. Тэгмэгц
Нэгэн удаа зөгий тунгалаг шилэн савтай бал харжээ. Мэдээж хөөрхий түүнд тэр балыг амтлан идэж, цэнгэн жаргах хүсэл төрөв. Бал шилний цаана байгааг үл ойлгон, тэнэгхэн зөгий шилэн савыг гаднаас нь баахан долоож. Хэсэг хугацаанд ингэж суугаад, зөгий одоо тэрээр аль хэдийнээ балыг амталсан байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрэв. Чухам үнэндээ тэрээр түүнийг үнэрлэж ч чадаагүй билээ. Зөгийхөн харин ердөө л өөрийгөө мэхэлсэн байв. Тайлбар Материалистууд хийгээд өөрсдийгөө ваишнав гэж нэрлэгчид, тэд аль хэдийнээ чин бишрэл зүтгэлийн рашааныг амталсан гэж итгэцгээдэг. Үнэн хэрэгтээ тэд, Бурхан Кришнад үйлчлэх чин бишрэл зүтгэлийн трансцендент амьсгалын эх үүсвэрийг өөртөө нээж ч чадаагүй. Өнөөгийн энэ цаг үед зарим нэг хүмүүс Чандидас, Видьяпати гэх мэт аугаа хүмүүсийн бүтээлийг сонсох хийгээд хүүрнэн өгүүлдэг. Заримдаа тэд Бурхан Кришнаг хайрлах трансцендент хайрын мөн чанарыг амталсан хэмээн хатуу итгэж, Кришнагийн тоглоом наадмыг дуулдаг. Чухамдаа тэд Бурхан Шри Кришнад трансцендентаар үйлчлэн зүтгэхүйн, Түүний тоглоом наадмын хил хязгаарт хэзээ ч хүрч байгаагүй юм. Калапахадах