Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
5
5
6
5
Users Today : 66
Users Yesterday : 268
Total Users : 45565
Views Today : 68
Views Yesterday : 291
Бүхний дээд Бурханы нэр бол бүхий л орчлон дах хамгийн ариун зүйл бөгөөд түүнийг давтан хэлсэн хэн бүрийн амьдралд хамгийн сайн сайхан, аз хийморьтой зүйлс учран тохиодог. Хүн өөрийн бохирдсон, тогтворгүй ухаан бодлоо ийнхүү өдөр бүр Бурханы ариун нэрийг уншсанаар ариусгах хэрэгтэй. Ведийн соёлын судар бичээст Ариун нэрийг давтан хэлэхийн ач тусын талаар маш олон газар бичсэн байхыг олж үзэж болно. Ариун Библед (Роман 10.13): “Бурханы нэрийг давтан хэлэх хэн бүр аврагдана ”. Ариун Коран (7.180): “Хамгийн сайхан нэрс Бүхний дээд Эзэнд хамаардаг. Түүний Ариун нэрийг давтан хэлэх аваас бүхий л сайн сайхан зүйлстэй учрана.” Чайтаниа Чаритамрита (Ади Лила 7,22): “Цөвүүн цагт амьдрах хүмүүсийг аврахын тулд Бүхний Дээд Бодгаль өөрийгөө Ариун нэрт хувилан тодруулсан” хэмээн тус тус бичсэн байдаг. Бүхий л шашны сургалт, сургуулиудад “Бурханы Ариун нэрийг дуулж адис ерөөлийг нь хүртэцгээ, энэ л таны амьдралын бүхий л асуудлыг шийдэж аз жаргал өгөх болно ” гэсэн үндсэн зарчим дээр тулгуурладаг. Бүхний Дээд эзэн бол ЦОР ганц ба бүхий л
Чайтаниа Махапрабху айлдахдаа : Бүх ачарья нар Нитйанда Прабху, Адвайта Прабху болон Шривасади-Гаура – бхакта- вринда зэрэг нь бүгд Шри Чайтаниа Махапрабхугийн сургаалийг даган биелүүлэгчид юм хэмээсэн байдаг. Иймээс ачарьяа – номын багш нарын замнасан зам мөрийг даган биелүүлэхийг хичээ. Тэгвэл амьдрал тань амжилттай байх болно. Ачарьяа – номын багш болох тийм ч хэцүү биш. Үүний тулд эхлээд багшийнхаа үнэнч албат нь болох хэрэгтэй. түүний сургасан бүхнийг нарийн чанд дагах хэрэгтэй. Түүнийг баярлуулж, Кришнагийн ухамсарыг түгээхийг хичээ. Ингээд л болох нь тэр. Тийм ч хэцүү биш. Гуругийнхээ сургаалийг дагаж Кришнагийн ухамсарыг түгээн дэлгэрүүлэх. Энэ бол Бурхан Чайтаниагийн сургааль. āmāra ajñāya guru hañā tāra’ ei deśa yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) Миний сургаалийг биелүүлсэнээр, та Гуру болж байдаг. Иймээс л бид Ачарьяа системийг хатуу чанд баримтлаж Кришнагийн сургаалийг түгээн дэлгэрүүлэхийг чармайх хэрэгтэй. Yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) 2 янзын Кришна – упадеша байдаг. Упадеша гэдэг нь заавар гэсэн үг. Кришнагийн өөрөө хэлсэн заавар
Кришна, номын багшийн байр сууринаас зааварчилж эхэлсэн. Tam uvāca hṛṣīkeśaḥ. Hṛṣīkeśa…, Кришнагийн өөр нэг нэр нь Хиришикеша. Хришикеша гэдэг нь “хришика”, “иша” гэсэн үг. “Хришика” гэдэг “мэдрэхүй” харин “иша” гэдэг “эзэн” гэсэн утгатай. Тиймээс Кришна бол бид нарын бүгдийнх нь мэдрэхүйнүүдийн эзэн нь. Үүнийг 13-р бүлэгт тайлбарладаг. kṣetra-jñaṁ cāpi māṁ viddhi sarva-kṣetreṣu bhārata (Бхагавад Гита 13.3) Энэ биенд хоёр амьд оршнол байдаг. Нэг нь би, бие даасан сүнс (атма), нөгөөх нь Кришна буюу Дээд сүнс (параматма). Īśvaraḥ sarva-bhūtānāṁ hṛd-deśe arjuna tiṣṭhati (Бхагавад Гитагийн 18.61) Тэгэхээр Параматма буюу Дээд сүнс бол үнэндээ жинхэнэ эзэмшигч нь юм. Миний мэдэрхүйнүүд, надад эдгээрийг ашиглах боломжийг л өгсөн. Үнэндээ энэ мэдэрхүйнүүд минийх биш юм. Миний мэдэрхүйнүүд, надад эдгээрийг ашиглах боломжийг л өгсөн. Үнэндээ энэ мэдрэхүйнүүд минийх биш юм. Би өөрийнхөө гарыг бүтээгээгүй. Бурхан Кришна материаллаг эрчмүүдээрээ дамжуулан гарыг бүтээсэн бөгөөд идэх болон хураан авах зэрэг өөрийнхөө зорилгодоо ашиглаарай хэмээн надад энэ гар олгогдсон. Гэвч энэ бол үнэндээ миний гар биш юм. Хэрвээ үгүй гэвэл, гар маань мэдээгүй болох үед