Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 5 8 9
Users Today : 90
Users Yesterday : 268
Total Users : 45589
Views Today : 94
Views Yesterday : 291
Эгэл ичих санаагүй зарим муу хүн Эгнэгт өөрийн муу явдлаа хөөргөн өгүүльюү Эвдрэлт ганзын орны зарим хаадын ёсонд Эцгээ алаад дайсныг дарсан хэнгэрэг дэлддэг адил гэсэнтэй зохилдох үлгэр нь: Замбуутивийн өмнө хязгаар Ганз нэрт оронд Нарабади гэдэг хааны ёсонд хан хөвгүүдийг хорин нас хүрвэл алс газар явуулан ухааны шастир сургах ёсон бий ажгуу. Тэгээд эцгээ нөхчсөн цагт аль ахмад хүү нь хаан болдог байв. Тэгтэл хааны бага хатнаас хүү төрөөд найман нас хүрэхэд эх хөвгүүндээ нэг сайн дээл өгсөнд хөвгүүн нь: Би хаан ширээнд суух цагтаа өмсье гэсэнд эх өгүүлрүүн: Чи хаан болохгүй.  Ах чинь хаан болно гэсэнд хөвгүүн гомдож арга асуусанд эх нь: Чи тийм санаатай бол эцгээ хороогоод ширээнд нь суун дайсныг дарсны тэмдгийн их хэнгэрэг дэлдвэл хаан болно гэжээ. Хөвгүүн ханцуйндаа хутга нуун эцгийн өвөр дээр гараад наадах мэтээр хуурч гэнэт хутгаар гэдсийг нь хагалаад ширээнд суун “Би хаан билээ. Их хэнгэрэг дэлдэгтүн” гэж дэлдүүлсэнд түшмэд нь: Ийм өчүүхэн наснаас баатар чадалт
Сергей Есенин Эцэж, өтлөөд, шүд нь унасан Эргэх онууд нь эврэнд нь нуугдсан Уугим талаар хөөрхий түүнийг Ууртай тууварчин ороолгож явна Жижигхэн хулгана булан маажих шиг Чимээ шуугианд зүрх нь дасалгүй Цагаан хөлт тугалаа санан Шаналант тавилангаа энэлэн бодно Анхны баяр ашиг тусгүй байж Ачит эхийг хүүд нь өгсөнгүй Улиасан дорхи хурц гадаснаа Урьхан салхинд сорлог үс сэвэлзэнэ Тун удахгүй хүрэнхэн хашаанд Тугалынх шиг нь тавилан түүнийг хүлээж байна Хүнд олсоор хүзүүг нь оосорлоод Хөнөөх газраад хөтлөж одно Яасан ч харамсмаар, гунигтай, зовлонтойв Ягуухнаар газарт эвэр нь шигдэв Сугсарсан өвст цагаахан нуга Сувданхан шугуйд нь л түүнийг зүүдлэнэ. Орчуулсан:Балабхадра дас
Хэрэв тэд Кришнагийн эсрэг босож, чит-вайбхава буюу сүнслэг бодит байдлыг үгүйсгэн, харин ч эсрэгээр түүнийг ачит-вайбхава буюу амьгүй матери руу хандуулсан унан доройтсон амьд бодгалиудыг хэрхэн яаж материйн боолчлолоос ангижруулах вэ? Өршөөнгүй, энэрэнгүй сэтгэлтэй тул Кришна бээр Чаитанйа Махапрабхугийн дүрээр морилон заларч дэлхий дахинаа буюу энэ материйн ертөнцөд Ариун нэрийг авч ирсэн билээ. Тэрээр хамгийн харанхуй бараан үе болох Кали-югад заларсан бөгөөл энэ эринд өөр бусад бурханлаг дадал практикууд үр дүнгүй байх үе юм.     Болзолт сүнснүүдийг материаллаг энергийн нөлөөллөөс ангижруулан суллахын тулд Кришна материйн ертөнцөд ариун судар ном дүрээр заларсан. Ариун гэгээн судар номуудын зорилго нь болвоос амьд бодгалиудыг карма-канда, гьяна-кандагаар дамжуулан  упасана-кандад хүргэх явдал ажгуу. Эхлээд амьд бодгаль нь өөрийн материаллаг үйлийн үр шимийг(карма-канда) Бурханд зориулж сурах ёстой. Дараа нь Эзэн Бурхан дээр өөрийн оюуны үйлээ(гьяна-канда) төвлөрүүлэх ёстой. Энэ зам мөр нь амьд бодгалийг заавал ч үгүй упасана-канда буюу Шри Кришнад үйлчлэн зүтгэх тэр төлөвт хүргэх бөлгөө.     Бүхний Дээдэд үйлчлэн зүтгэх нь хагас бурхад буюу дева
Scroll to Top