Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 5 6 7
Users Today : 68
Users Yesterday : 268
Total Users : 45567
Views Today : 70
Views Yesterday : 291
Шани гаригсын дунд хүндтэй байр сууринд хүрэхийг хүсч үүний тулд тэвчил наминчлал үйлдэхээр шийджээ. Тэрээр өөрийн эцэг, Нарны бурхан Суръяад хандан сургаал зөвлөгөөг хүсэв. Суръя түүнийг ариун газар нутаг болох Кашиг зорин очоод тэнд Шива Бурханд хандан мөргөл үйлдэхийг зөвлөжээ. Шани Каши тийш яаран зорьж, тэнд Шива-лингаг залаад мөргөлийн зан үйлээ эхлэжээ. Урт удаан мөргөл наминчлалын дараагаар тэрээр хоолноос татгалзаж зөвхөн усаар амь зогоож байв. Дараа нь бүр ус ч уухаа больсон. Шива бурханд түүний тэвчил хатуужил нэн ихээр таалагдсан тул Шанигийн өмнө өөрийн гэгээн дүрээр заларчээ. Тэрээр түүн дээр хэдэн дусал үхэлгүй мөнхийн рашаан амритаг цацав. Шива ч Шанигаас ямар хүсэл зорилго байгааг нь асууж, хүссэн зүйлийг биелүүлжээ. Ийнхүү Шани гаригс эрхсүүдийн дотроо маш чухал байр суурийг эзлэх болсон агаад Санчир нэрээр алдаршсан. Шива хэлэхдээ, Санчир гариг тэнгэрийн эрхсийн тэргүүн шүүгч байх ба түүний ач тусаар хүмүүс ариусан цэвэрших болно гэжээ. Шива бурханд хандан мөргөл, тэвчил үйлдсэнийхээ үрээр Шани буюу Санчир гаригийн удирдагч
Өөрийн удам судраар маш ихээр бардамнан сайрхдаг нэгэн брахман-пандит амьдардаг байв гэнэ. Түүний бараг бүх өвөг дээдэс нь эрдэм номтой хүмүүс байж. Гэвч аажмаар түүний гэр бүлийн гишүүд сурах боловсроход огт дургүй болж, боловсрол олох гээч зүйлийг бүр орхин, хөзөр тоглох, даалуу хаях, шатар тоглох гэх зэргээр амьдралаа залгуулах болжээ. Амьдралаа авч явахын тулд тэд гэр бүлтэй хүмүүсийнхээр зочлон очиж, Шүтээнд нь мөргөл залбирал уншиж өгдөг байсан ч тэд ердөө зүгээр л хүмүүсийг мэхлэж байсан ба учир нь тэд мантра тарнийг ердөө ч зөв зүйтэй дуудаж чаддаггүй байв. Хэдий ийм байсан ч тэд өөрсдийгөө ховорхон тохиох аугаа их эрдэм мэдлэгтэй мэргэдүүд, тэдэнтэй дүйцэх хэн нэгэн олдох болов уу даа хэмээн сайрхцгаана. Учир нь гэвээс тэдний цусаар эрт дээр үеийнх нь их эрдэмт өвөг дээдсийнх нь цус гүйж байгаагаас тэр л дээ.     Нэгэн удаа нутгийн шударга үнэний төлөө тэмцэгч нар өөрийн тосгондоо үнэхээр их эрдэм чадалтай нэгэн хүнийг урьж энэхүү пандит гэж нэрлэгдэгчийн үнэн төрхийг илчилж, тэдний өөрсдийгөө дөвийлгөх
Болливуд,  Вишну Бурханы хувилгаан дүрийн яруу алдар, дэлхий дээр морилж асан түүхийг өгүүлэн хүүрнэсэн 5 мянган ангитай цуврал кино хийхээр ажлаа эхэлж байна. Энэтхэгт тун удахгүй Вишну Бурханы аватар буюу хувилгаан дүрийн нэг болох Парашурамын тухай түүхэн цувралын ажил эхлэх ажээ. Ерөнхийдөө цуврал киноны анги нь ойролцоогоор 5 мянга байх юм байна. Цуврал ирэх жилийн намраас эхлэн дэлгэцэнд гарах ба энэ үеэр Энэтхэгт шашны маш том баяр болох Галын баяр буюу Дивалийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Яг одоогоор киноны багийнхан дэлхийн бүх улс орноор  явж, Парашурамын түүх намтрыг цуглуулж яваа. Түүнчлэн тухай домог яриа зэргийг судлаж, цуглуулж байна. Үүний дараагаар багийнхан Энэтхэгийн Тхан хэмээх хотод очиж кино бүтээх ажилдаа орох ажээ.  
Scroll to Top