Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
5
4
3
2
Users Today : 201
Users Yesterday : 197
Total Users : 45432
Views Today : 216
Views Yesterday : 218
Хүмүүсийн амьдралыг сайн сайхан, орлоготой, мөнгөтэй, дутагдах, гачигдах зүйлгүй байлгахын тулд үе, үеийн төр засаг хамаг л хүч боломж, анхаарал үйлчлэлээ хандуулж ирсэн. Үүний зэрэгцээ хэрэг зөрчил, хэрүүл маргаан, архидалт, алиа самуун явдалтай тэмцэхийн тулд байдаг л бүх хүч бололцоогоо дайчлан ажилласаар ирсэн, ажиллаж байгаа. Харин иймэрхүү байдлаар ажиллах нь ямаршуу үр дүнд хүрсэн талаар хэн нэгэн эерэг нааштай хариуг хэлэх болов уу даа. Дээр дурдсан нийгмийг өөрчлөх баялаг, чинээлэг, гэгээлэг суртахуунлаг байлгах зорилгын төлөө төр засаг асар их хэмжээний мөнгө зарлагаддаг. Энэ ажил тодорхой үр дүнд хүрдэг гэдгийг хэлж болох ч сэтгэлд хүрсэн тийм үр дүнг авч ирдэггүй. Аргацаасан, түр зуурын өнгөн төдий үр дүн. Түүнчлэн хүмүүс үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулахын, мэдлэг боловсрол эзэмшүүлэхийн тулд гадны улс орнуудад илгээдэг ч энэ нь ирээдүйн материаллаг талын амьдралд нь сайн нөлөөтэй байж болох ч ёс суртахууны хүмүүжилд нь эерэг өөрчлөлтийг авч ирсэн нь цөөн бизээ. Тэгвэл олон мянган жилийн тэртээгээс дамжигдан ирсэн хүн төрөлхтний аугаа их
Нэгэн мэргэний хүү их пандит Райвьюд ихэд атаархдаг байжээ. Бүгд л түүнийг хүндлэн хайрлах авч түүний эцгийг огтхон ч үл үнэлдэг байв. Хэргийн учир нь Райвью дан ганц их эрдэм мэдлэгтэй байгаад зогссонгүй бусдыг энэрэн хайрлах сэтгэлийг өөртөө шингээсэн нэгэн байж. Мэргэний хүү Явакрит: “Хэрэв би өрөөсөн хөл дээрээ зогсоод бүх мэдлэгийг, ведийг бүрэн танин мэдэх хүртлээ хатуу тэвчил үйлдэгч болъё. Тэгснээр бүх асуудал шийдэгдэх буй заа” хэмээн сэтгэв. Ингээд тэрээр мэдлэгийг олохоор шийдэн өөрийн бодож байснаа хэрэгжүүлж эхлэв: – Би хатуу чанга тэвчил хатуужлыг үйлдэж, мэдлэгийг олж авна. Тэгсэн цагт энэ хүмүүс намайг үнэлж, цэгнэж, намайг хайрлахгүй хаа одохов. Тэр цагт л би аз жаргалыг олно доо хэмээн тунгааж. Ийнхүү хатуу чанга тэвчлийг үйлдэн үйлдсээр, энэ нь бүр хурмаст тэнгэр Индраг ч сандраан цочирдуулчухуй. Энгийн даяанчийн дүрд хувилан буун ирж, Индра түүнийг зорин очоод асуув: – Эрхэм бабаджи, чи юу хүсээв? Юуны тулд нэг хөл дээрээ ийнхүү зогсоно вэ? гэхэд Явакрит: – Би бүх ведийг танин
Үсээ ургуулж, зүсээ гундааж яахав Үнсэнд хөрвөөж, агуйд амьдраад яахав Ууланд очиж ганцаар бүгээд яахав Усанд шумбаж амьсгалаа түгжээд яахав Од эрхсийн харвах хурдаар Олон жилийг ингэж өнгөрөөвч Моод болсон йогийн аргаар Мянган жилийг тэвчиж улираавч Хүрэх амжилт нь ямар байх бол ? Хүссэн зорьсондоо очих уу, буцах уу ? Ургах жимс нь ямар байх бол ? Урам зоригийг нэмэх үү, хасах уу? Төмөр эринд ингэж явах нь Төгсд хүргэх зам биш байна Түмэн жилийг хатуужин өнгөрөөвч Төгсөх цэг нь цэг биш байна Хари-гийн нэрийг чангаар дуул Хаалга үүдээ албаар нээ Хашаан дотроо, гудман дундаа Хашгир, дуул, дэвхэр, бүжиглэ Амттан, шимтэн, будаа, жимсээ Алив түрүүнд нь Харид өргө Ариусган таалсан будаа идээг нь Анд нөхөдтэйгөө уралдан хүрт Дуул, бүжиглэ, ид, уу Дурс, унш, бүгд хуу Газрын зовлон бүхнээ мартаад Галзуу юм шиг бүжиглэ, дуул Дуулах аяар мартсан чинь сэргэнэ Дуслах хөлсөөр харласан чинь шинэдэнэ Хар толгойд чинь л ганц