Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
5
4
1
5
Users Today : 184
Users Yesterday : 197
Total Users : 45415
Views Today : 197
Views Yesterday : 218
Намайг Бразилид номлол хийж явах үед тус нутгийн иргэд хий үзэгдэлтэй ихэд холбоотой байж тэднээс дэмжлэг туслалцаа авч зарим тохиолдолд бүр тэдний тусламжтайгаар өвчнөө ч илааршуулдаг тухай дуулсан билээ. Сүм маань өдөр бүр Кришнагийн Ухамсрын хөдөлгөөнийг сонирхохоор ирэх зочдын хөлд дарагдаастай. Зарим тохиолдолд зочидтой ярилцан, яагаад сүм дээр хүрэлцэн ирснийг тодруулахад Жорж намайг Харе Кришна сүм дээр очоод Бхагавад Гита (Бурханы Дуулал) анх айлдсан тэр байдлаараа номыг худалдан авч уншихыг зөвлөсөн юм гэдэг байв. Би дотроо ямар сүрхий бишрэлтэн бэ? Өдөр бүр л хэн нэгэнд номлол хийж, нааш нь илгээсэн байх юм гэж дотроо бодоод өнгөрлөө. Төд өдөлгүй Харинама (Бурханы нэрийг гудманд дуулах үйл ажиллагаа) эхлэх болж бид ч баяр баясалд автан байх үед 30 гаран Бхагавад Гита борлогдсон байхыг мэдээд би ихэд гайхав. Маргааш нь Харинамын үйл ажиллагааны үеэр ном худалдан авсан залуус сүм дээр ирж Харе Кришна Маха Мантра уншиж байхыг ажиглаад тэдний дунд байгсдын нэгнээс “Уучлаарай, өөрт чинь Жорж ном уншиж, сүмд ирэхийг зөвлөсөн үү ” гэж асуухад
Ведийн соёл болоод ведийн мэдлэгийн талаар илүү дэлгэрэнгүй, системтэй мэдээлэл авахыг хүсвэл мөн ведийн соёлын талаархи өөрийн санал бодлоо бидэнтэй солилцохыг хүсвэл та манай фэйсбүүк группт нэгдээрэй! Бид группын мэдээллээ тогтмол баяжуулдаг. Доорхи линкээр орж манай группт нэгдээрэй! https://www.facebook.com/groups/434719806693985/
Жон Ричардсон 30 гаран жил хүмүүт туслах ажилд өөрийгөө зориулжээ. Тэр жирийн нэг нэртэй хөгжимчин, сүнс судлаач байсан төдийгүй маш их нэр алдартай анагаагч, ховсдогч, зуршил судлаач байжээ. Жон Ричардсон Эссекс мужийн Дагенхем хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Тэр багаасаа л бөмбөрчин болохыг мөрөөддөг байв. Түүний мөрөөдөл биелсэн бөгөөд тэрээр дэлхийн хамгийн нэр алдартай бөмбөрчдийн нэг болсон юм. 1979 оноос 1994 оныг хүртэл тэр төдийлөн нэрд гараагүй ч 20 сая гаран цомог борлуулж амжсан “The Rubettes” хамтлагийн бөмбөрчин байжээ. 1980 оноос Жон анагаагч болсон юм. Өөрийн эмчлэх үйл хэрэгтээ тэрээр дуу хөгжим, ховс, регресс, зуршил судлал зэргийг ашиглаж байв. 1985 онд тэр дуу хөгжим, эрдэм мэдлэгийн охин тэнгэр Сарасватийн онцгой мантра буюу тарнийг хүлээн авчээ. 1989 онд тэр өөрийн номын багш Шрила Шиварама Свамитай учирсан бөгөөд түүнээс номын ёсны авшиг сахил авсан байна. 1980 оны дундуур Их Британийн “Уламжлалт бус альтернатив анагаах ухаан” сэтгүүлээс Оны Шилдэг анагаагч хэмээх өргөмжлөл хүртжээ. 2001 онд Жон орчлон доторхи бүхий