Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 3 9 1
Users Today : 160
Users Yesterday : 197
Total Users : 45391
Views Today : 173
Views Yesterday : 218
Би их олон зүйлийг уншиж, адгуусны биед хэрхэн төрдөг талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг байлаа. Гэсэн ч ийм мэт баталгаа нотолгооны үнэн зөвийг хэрхэн олж тогтоох билээ? Тиймээ, тэгэхээр нэгэн цагт амьтан адгуусны биед байсан сүнстэй регрессийн үед харьцаж болох болов уу? Тун удахгүй би энэ асуултуудынхаа хариултыг олно гэж найдаж байлаа. Миний асаргаанд байдаг өвчтөн эмэгтэй Дорис маш хялбархнаар гүн транст орж, өөрийн амьдралын үүх түүхтэй нүүр нүүрээрээ тулгарсан билээ. Би түүнээс тэр чухам одоо өөрийгөө хэн байгааг мэдэрч, харж байна вэ хэмээн асуухад тэр баяртайгаар: “Би их гоё сайхан хилэн хар морь байна” хэмээн хариулсан юм. Тэр надад морины биед оршин байгаа амьдралынхаа талаар ярьж эхэлсэн билээ. Би ч үүний зэрэгцээ: “Тийм, тийм, энэ чинь л надад хэрэгтэй байлаа шүү дээ” хэмээн бодов. Энэ түүх үнэхээр гайхалтай түүх байсан юм шүү! Гэвч хэрэв би түүнийг, түүний яг урьдны амьдрал тийш нь илгээвэл тэр адгуус амьтан байх байжээ. Өөрөөр хэлбэл амьдралын доод хэлбэрт. Эндээс
shriiguru charana saroja rajaa nija manu mukuru sudhaari baranauu raghubara bimala jasu jo daayaku phala chaari Юуны өмнө би вээр өөрийн зүрх сэтгэлээ номын багш таны бадамлянхуан өлмийн тоосоор ариусгаюу. Энэ нь Рагхугийн удмын шилдэг нь болох Бурхан Рамачандра Таны ариун алдар түүхийг өгүүлэн хүүрнэхийн тулд билээ. Тэрбээр хүн бүрд амьдралын дөрвөн зорилго болох дхарма, артха, кама, мокшаг хүртээж чадах бөлгөө. buddhihiina tanu jaanike sumirau pavanakumaara bala buddhi bidyaa dehu mohi harahu kalesa bikaara Өөрийн мунхаг харанхуйг  ухамсарлан би Танаас гуйн залбирч байна, ай Хануман, Паванын (Салхины бурхан)хүү минь ээ. Надад хүч чадал, мэргэн ухаан, эрдэм мэдлэгийг хайрлана уу. Надаас бүхий л төрлийн аюул осол, азгүйтлийг холдуулж хайрлана уу. jaya hanumaana gyaana guna saagara jaya kapiisa tihu loka ujaagara Ай Хануман, Мэргэн ухаан, өгөөмөр чанарын далай болсон таны алдар бадартугай. Түүнчлэн гурван ертөнц дахинаа алдар нэр нь түгсэн сармагчны хаан таны алдар бадартугай. raama duuta atulita bala dhaamaa anjaniputra pavanasuta naamaa Ай Бурхан Раамын элч минь,
Мэсгүйгээр мэс засал хийн эмчлэх нууц эрдмийн тухай яриа, цуурхал хүн төрөлхтний сонорыг хэдэн арван жилийн туршид гайхашруулан байгаа. Хилерүүдийн(heal хэмээх англи үг нь эмчлэн анагаах гэсэн утгатай) ид шидийн тухай олон тооны нийтлэлүүд сонин сэтгүүлийн нүүрийг чимсээр ирсэн хийгээд тэдний нууцлаг чадварыг дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтэн мэргэд, докторууд судлан судлавч тэдний ид шидийн хүчинд зуун хувь шинжлэх ухааны үндэстэй тайлбар хийж чадахгүй байгаа билээ. Тэдний зарим нэг нь ийм хилерүүдийг мэхчин, гохчин буюу бусдын мөнгийг залилан авагч гэж тооцох ба нөгөө нэг хэсэг нь тэднийг Бурханы элч ба Түүний адислалаар хамгийн хүнд хэцүү өвчнүүдийг ч эмчилдэг хэмээн дүгнэдэг. Маргаан мэтгэлцээний үндэс нь юунаас болсон бэ гэвээс хилерүүд нь маш хүнд бэрх мэс заслыг өөрийн гараас өөр ямар ч  мэс заслын багажгүйгээр хийдэгт оршино. Бясалгалын төлөвт оршингоо хилерүүд хуруугаа дөнгөж хүний биед хүргээд биед нь гараа нэвт шургуулан хүний дотор сав эрхтэнд нэвтрэн орж, түүнээс өвчилсөн эрхтнийг гарган авах эсвэл ургасан хавдар зэргийг таслан авдаг аж.
Scroll to Top