Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 3 7 4
Users Today : 143
Users Yesterday : 197
Total Users : 45374
Views Today : 154
Views Yesterday : 218
Доктор Патель: Та хэтэрхий ширүүн бас шулуухан зан гаргах юм. Шрила Прабхупада: Би ийм байх ёстой! Маявади нар(Бүхний Дээд буюу Бурханыг бодгаль бус буюу биегүй гэж үзэгчид) бүхий л дэлхий ертөнцийг төөрөгдөлд оруулсан байна. Ийм учраас би ийм шийдэмгий, шуудхан ярьж байгаа юм. Би бүр ч илүү шийдэмгий байх хэрэгтэй байна. Би энэ дүүрсэн  тэнэгүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй. Тэр ч байтугай надад ямар ч шавь бий болохгүй байлаа ч би сэтгэл хангалуун байх болно. Доктор Патель: Таныг намайг хүндэлдгийг бодож та бусад хүмүүсийн үзэл бодолд бага ч гэсэн тэвчээртэй хандах ёстой санагдана. Шрила Прабхупада: Үгүй. Бид номлол хийж байгаа цагт эвлэрэл хийж чадахгүй. Доктор Патель: Энэ бол таны л үзэл бодол. Би эсэргүүцэхгүй байна. Гэхдээ бид бусдын санаа бодлыг хүндэтгэх хэрэгтэй санагдана. Шрила Прабхупада: Бид ухаалаг хүмүүсийг л хүндэтгэдэг. Доктор Патель: Гэхдээ та хэтэрхий хол яваад өгөх юм байна шүү… Шрила Прабхупада: Бид хүндэтгэлтэй харьцдаг. Гэхдээ хулгайчийг хулгайч л нэрлэх хэрэгтэй. Энэ үнэн биз дээ. Доктор Патель:
Ариун газар Вайшнавуудын хувьд мөргөл хийх хэд хэдэн ариун газар байдаг. Ариун гэгээн судруудад ариун газраар аялан тэнд амьдардаг гэгээнтэнгүүдийн сургааль зааврыг сонсохыг зөвлөдөг. Гэвч  одоо үед дээрх заншил бараг мартагдсан нь харамсалтай. Гаудиа вайшнавууд Маяапур болон Вриндаваныг бүхий л ертөнц дэх хамгийн ариун газрууд гэж үздэг. (газар зүйн байрлалын хувьд Калкутта болон Дели-д ойролцоо байх) Маяапур Бурхан Чайтаниа илэрч хүүхэд насны зугаа наадмаа өрнүүлж байсан бол Вриндаванд Кришна бурхан илэрсэн байдаг. ИСККОНы үзэсгэлэнт сайхан сүмд дээрх 2 газар байх ба өндөр түвшинд хүрсэн бишрэлтэнгүүдээс сургааль заавар хүртэн, бурханлаг мэдлэгээ өргөжүүлж болно.              Сударт заасны дагуу Вишну бурханы дүрийг залан, бишрэлтэнгүүд түүнд ямар нэгэн хувийн сэдэлгүй үйлчилж байх аваас тэр газрыг хамгийн аугаа ариун газар гэж үздэг. Иймээс бүхий л том, жижиг ямар ч хотод буй сүмд  очин бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн Кришнагийн даршан (дүрийг харах), болон үйлчлэн зүтгэж болно. (А beginner’s guide to Krishna Consciousness, Bhakti Vikasa Swami 2007 august)   Юу бэлдэж авч явах вэ  ?  
… Жорж Харрисон: Бид бясалгалаар хичээллэдэг л дээ. Би ч гэж хэлж болно. Би мантра-бясалгалаар хичээллэдэг. Шрила Прабхупада: Энэ ч бас мантра. Жон Леннон: Энэ чинь дуу биш гэж үү? Жорж Харрисон: Үгүй дээ, үгүй, энэ бол уншлага. Жон Леннон: Бид энэ мантраг Махаришигаас сонсон хүлээж авсан. Шрила Прабхупада: Түүний мантра нь олон нийтэд зориулагдаагүй байх нь. Жорж Харрисон: Үгүй, сонсогдохоор биш л дээ. Жон Леннон: Үгүй дээ, энэ бол нууц(инээв.) Шрила Прабхупада: Раманужачарьягийн ийм нэгэн түүх  байдаг. Раманужачарья гэж вайшнав сампрадайн аугаа багш байсан юм. Түүний номын багш түүнд нэгэн мантраг өгч л дээ. Тэгээд түүнд хэлж: “Хүү минь, энэ мантраг зөвхөн өөртөө л уншаарай. Өөр хэн ч сонсох ёсгүй”  гэжээ. Тэгэхэд нь Раманужа асуужээ: “Энэ мантра ямар ач тустай эд вэ?” хэмээн. Хариуд нь багш нь тэрхүү мантраг бясалгах аваас чи ангижралд хүрэх болно хэмээн хариулсан байна. Тэгмэгц Раманжужачарья гадагш гүйн гарч, ойр хавьд байсан бүх хүмүүсийг цуглуулаад: “Энэ мантраг уншигтун. Тэгвэл та нар бүгд чөлөөлөгдөн
Scroll to Top