Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 3 5 2
Users Today : 121
Users Yesterday : 197
Total Users : 45352
Views Today : 130
Views Yesterday : 218
..Би энэ эмэгтэйтэй Дагенхэм дахь  тоо томшгүй олон эгнээ дэлгүүрүүдийн дээр байрлах даруухан байранд танилцсан билээ. Надтай Ромфордод таарсан түүний танилуудын нэг нь намайг түүнд туслаач гэж тууштай гуйсан юм. Би ч тун тааламжтайгаар хүсэлтийг нь биелүүлэх болноо гэж хэлсэн билээ. Тийм дээ, Саутэнд дахь орон гэргүй амьтдад зориулж асран тэжээх газар байгуулсан эмэгтэйд хэн татгалзаж чадах билээ дээ. Харин тэндээс нь цыганууд илжгийг нь хулгайлчихсан аж. Би Полатай дэлгүүрүүдийн ард байдаг эмнэлэгтээ уулзахыг хүссэн авч танил маань, түүний сэтгэл санааны хүнд хэцүү төлөв байдал түүнийг гэрээсээ гарах боломж олгохгүй байгаа гэсэн юм. Тэгээд тэр оройноо би өөрөө түүнтэй уулзан ярилцаж, хэрэг явдлын учир юунд байгаа, хэрхэн түүний зовлон шаналлыг хөнгөлөх аргыг хайхаар түүнийг зүглэв. Намайг тэднийд очиход Пола гашуунаар уйлсаар байсан бөгөөд гэвч багтраа нь овоо жаахан намдсан байлаа. Би түүний гунигт түүхийг сонсоод тайвшруулахын тулд ховсын эмчилгээ хийх таатай мөчийг сонгож чадав. Миний аз болоход Пола гүн транст тун хялбархан орж чадаж байсан
Ромфорд дахь манай дэлгүүрт дунд эргэм насны нэгэн эмэгтэй дуртай, дургүй орж ирлээ. Түүний байдлыг харвал тэр энд ирэхийг нэг их хүсээгүй бололтой ажээ. Тэр яг л ямар нэг үл үзэгдэх хүч түүний нуруунаас түлхсэн юм шиг босгон дээр зогсоно. Эцэст нь тэр ярьж эхлэлээ:      -Би таны хийдэг зүйлд итгэдэггүй л дээ. Гэхдээ тан мэтийн ямар ч хамаагүй хүнд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байна. Би таныг хүүд маань туслаач гэж хүсч явна.       -Тэр яагаа вэ?       -Тэр мах идэхгүй байгаа юм.        -Энэ чинь сайн хэрэг шүү дээ. Та алах ёсгүй…        -Тиймээ, ойлгомжтой. Гэхдээ та нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Тэр зөвхөн цагаан талх л иддэг. Бас амтат давхраат талх, Милкуэй л иддэг. Бас элсэн чихэр, тос, крахмал. Түүний ганц дутдаггүй зүйл эрдэнэ шиш…       -Тэр хэдтэй вэ? – гэж би дөнгөж сонсогдохоор асуулаа.        -12-той. Гэхдээ энэ бүхэн их удаан үргэлжилж байгаа юм. Хэтэрхий удаан. Их удаан.      Намайг тэдний гэрт очиход Эндрю гудамжинд хөлбөмбөг тоглож байлаа.
Нэгэн цагт Вишвамитра нэрт кшатриа-брахман(дайчны мөн чанартай бярман) жинхэнэ брахман болохын тулд бясалгал хийхээр Гималайг зорьжээ. Тэрээр Гималайн нилээд оргил хэсэгт хүрсэн ч доош буун нэгэн модны дор бадамлянхуа суудлаар суун бясалгаж эхлэв. Гэтэл тэрхүү модны дээгүүр нэгэн өрөвтас шувуу нисэн өнгөрч явснаа “бие засмаар” болж агуу йогчийн доор нь суусан модон дээр ирж суув. Өрөвтас түүний доор их йогч сууж байгаа гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэрээр тэрхүү модон дээр суугаад Вишвамитра мунигийн яг л толгойн орой дээр буюу сахасрара-чакра дээр нь сангасаа унагаж орхиж. Вишвамитра мэргэн нүдээ нээсэн бөгөөд түүний уур омог дүрэлзэн шатав. Тэр хэдий брахманы хүчийг багагүй хураасан ч зүрх сэтгэл нь урьдын л янзаар дайчны хэвээр байсан юм. Тэрээр маш ихээр уурлан хөөрхий өрөвтас руу догшин харц илгээтэл түүний нүднээс цахилгаан гялсхийн цахилан гарав. Энэ бол түүний ид шидийн чадварын нэг байлаа. Хөөрхий тэр өрөвтасыг газарт ч унаж амжаагүй байхад үнсэн товрого болгов. Энэ бүхнийг ажиглан харсан хүн амьтан, сахиулсан тэнгэрүүд
Scroll to Top