Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 3 4 8
Users Today : 117
Users Yesterday : 197
Total Users : 45348
Views Today : 126
Views Yesterday : 218
Ариун судар шастирт эхнэр хүний долоон төрөл байдаг тухай өгүүлжээ. Тэдгээрээс тав нь мунхгийн харанхуйд оршин байдаг бөгөөд эр нөхөртөө ч, үр хүүхэддээ ч аз жаргалыг үл авчирна хэмээсэн байна. Сүүлчийн хоёр төрлийг эерэг сайн гэжээ. Эхний төрлийн эхнэрийг хатагтай гэж нэрлэнэ. Ийм эхнэр нь гэр орны ажлаа үл хийх бөгөөд гэр орон нь бохир заваан, эмх замбараагүй байх ажгуу. Тэрээр маш залхуу, бүдүүлэг. Дэмий зүйл ихээр ярьж чалчих бөгөөд эр нөхрөө танилуудынхаа өмнө, төрөл төрөгсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ өмнө тэр ч байтугай танихгүй хүмүүсийн өмнө хараан загнана. Ийм эхнэрийн нөхөр нь эрүүл мэнд, материаллаг эд баялаг, оюун ухааны тулгуур суурь болсон өөрийн буяныхаа хувь хэсгийг алдан гээх ажгуу. Энэ бол эр нөхөр ба эхнэр хүмүүсийн хоорондох нарийн холбоо юм. Ийм эмэгтэй нь ямар ч эргэлзээгээр сайн сайхан бүх зүйлсээ алдана: сайн нэр алдар, эд баялаг, эрүүл мэнд, гоо сайхан, аз хийморь гэх мэт. Ийм эхнэр хүн дараагийн амьдралдаа эрэмдэг зэрэмдэг нэгэн болж төрөх магадлал
Хэнбээр аз жаргалыг олох ба бүхий л зовлон хийгээд түгшүүрээс ангижирахыг хүсвээс түүнд зориулсан бясалгал нь энэхүү үйлийн нэн чухал тал юм.       Бясалгал  хэмээх нь “бодол санааны төвлөрөл ” гэсэн утгатай үг бөгөөд харин төвлөрөлд объект /тусагдахуун/  байх ёстой. Өдөр тутмын ухаан эзэлсэн түгшүүрээс ангижирахын тулд хүмүүн материаллаг түвшингээс дээш гарч трансцендент сүнсний түвшинд батжин авахыг хичээх  ёстой. Бурханы алдрыг давтан хэлж тэр чинээгээрээ Түүнтэй харьцаж  чадсанаар үүнийг хийж болно.      Төрөл бүрийн ном судруудад баталснаар Бурхан олон алдартай нь: Кришна, Рама, Иегова, Аллах, Будда гэх зэрэг ажгуу. Бурханаа давтан дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг ба хүмүүнд материаллаг түвшнээс сүнсний түвшинд өгсөн хүрэхэд дэм болмуй. Энэтхэг оронд олон мянган жилийн туршид Бурханы алдрыг мантра маягаар хүмүүн нар дуудсаар ирэв. Санскрит хэлээр мана хэмээх нь “ухаан”, харин трайа хэмээх нь “ангижрах ” гэсэн утга болмуй. За тэгэхлээр мантра нь болбаас бидний ухааныг аюул түгшүүрээс ангижруулдаг трансцендент авиа дуудлагын зохицол байх нь. Ведийн ном шастир нэгэн мантрыг маха мантра /их мантра/ хэмээн нэрлэдэг бөлгөө. ”Кали–санатарана–упанишадад” айлдахдаа түүнийг бүрдүүлсэн арван зургаан үгс Харе Кришна,
АСУУЛТ: Та бүхний илгээмж хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрч, тэдний бодол санааг өөрчлөн, тэдэнд Бурханы ухамсрыг нээн өгч, хүмүүсийг та бүхний өгүүлж байгаа шиг байдлаар биеэ авч явна гэдэгт та үнэхээр итгэлтэй байна уу? ХАРИУЛТ: Энэ нь олон зүйлээс хамаарна. Энэ мэдлэг хир хурдан тархаж байгаагаас бас хүмүүс түүнийг хүлээж авч байгаа байдлаас гэх мэтчилэн. Ихэнхидээ Бурханы болон Түүний итгэмжит төлөөлөгчийн илгээмж, айлдварыг маш цөөхөн хүмүүс сонсож, хүлээн авч чаддаг. Зөнч Мухаммед, Ийсус, Будда болон өөр бусад олон бодгалиудын энэ ертөнцөд авч ирсэн илгээмж нь  хайр болон амар амгалан оршихуйн орчлон дахины илгээмжүүд байсан юм. Тэд биднийг энэхүү цаг зуурхны ахуйд хэт ихээр бүү уягдан татагд гэж сургасаар ирсэн. Тийм мэт аугаа бодгалиуд бидэнтэй өөрсдийн гүн гүнзгий бурханлаг ухаарал мэдлэг, урам зоригоо хуваалцаж байсан нь үнэн ч тэр үеийн хүмүүсийн ихэнхи нь энэ мэдлэгийг төдийлөн хайхарч байсангүй. Гэвч Бурхан туйлын өршөөнгүй болохоор бидний дунд амьдарч, биднийг хүний оршихуйн дээд утга учрын талаар, чухам юунд тэмүүлэх ёстой талаар сургахаар
Scroll to Top