Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 8 5 1
Users Today : 61
Users Yesterday : 291
Total Users : 45851
Views Today : 62
Views Yesterday : 345
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]  Юдхиштира Махаража айлтгасан нь: Ай Бурхан минь ээ, Та надад Пауша (12-1) сарын харанхуй хагаст тохиодог өршөөл ивээлт Шапхала экадашийн яруу алдрыг гайхамшигтай сайхнаар тодорхойлон айлдан соёрхлоо. Харин одоо Та надад энэ сарын гэрэлтэй хагасын экадашийн талаар айлдаж соёрхоно уу. Түүнийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар шүтээнд мөргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх ёстой вэ? Ай Пурушоттама минь ээ, ай Хришикеша минь ээ, энэ өдөр Таныг хэрхэн цэнгүүлж болохыг надад мөн айлдана уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би бүх хүмүүсийн ач тусын төлөө Пауша-шукла экадашид мацгийг хэрхэн яаж барьдаг талаар чамд айлдъя. Би урьд өмнө айлдсанчлан, экадашид хүн бүр тодорхой журам дүрмүүдийг даган баримтлах  ёстой байдаг билээ. Энэ нь хүний бүх нүглийг арилган түүнийг бурханлаг оронд буцаан хүргэдэг Путрада гэж нэрлэгдэх энэ
1973 оны дөрвөн сарын 28. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари болон өөр бусад шавь нар дагалдан явна. Материаллаг ертөнцийн зэрэглээ Карандхара: Геологчид Дэлхийн үүслийн тогтоох гэж дэлхийн хөрсний үе давхаргыг судлаж байна. Шрила Прабхупада: Гэвч энэ үеүд нь минут тутамд бүтээгдэж, устдаг. Одоо тэд нэг янз байхад, хагас цагийн дараа өөр болчихно. Тэд жагат буюу байнга өөрчлөгддөг. Бхагавадт-гитад/8.4/  Кришна өгүүлэхдээ: адхибхутам кшаро бхавах – “Материаллаг байгаль нь байнга өөрчлөгдөж байдгаараа ялгардаг” гэжээ. Ийм учраас энэхүү эрчмийг зүгээр л ажигласнаар түүний эх үүсвэрийг олж тогтоох боломжгүй. Одоо газрын үе давхарга хар өнгөтэй байж болох ч дараахан нь цагаан, дараа нь дахиад хар гэх мэтээр цааш үргэлжилнэ. Үүнийг пунах пунаш чарвита-чарвананам– “зажилснаа дахин зажлах” гэж нэрлэдэг. Одоо бол хүйтэн сэрүүн байна, өдөр тийшээ дулаахан болоод, орой дахин сэрүүснэ. Тийнхүү бүх материаллаг бүтээл янз бүрийн өөрчлөлтүүдтэй тулгарч байдаг. Бидний бие махбодь ч өөрчлөгддөг. Бүх зүйл өөрчлөгдөнө. Гэвч энэ бүх өөрчлөлтүүдийн цаана ямархан мөнхийн бодит ахуй  оршино вэ?
Бхагавата-дхармаг Америкт номлохуй Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада      1965 оны есдүгээр сарын 17нд Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Энэтхэгийн хилийн чанадад бүх дэлхий даяар Шри Чайтаньягийн сургаалыг номлох тухай зааврыг зүрхэндээ тээн “Жаладута” хөлөг дээр суун Бостон хотноо ирсэн юм. Бостоны сүрлэг өндөр байшингуудын бүүргэр дүр төрхийг хараад тэрээр энэ заавар тушаалыг биелүүлэх нь ямархан хүнд болохыг ойлгосон. Мөн түүнийг Бурханд итгэх итгэл үгүй Барууны хүмүүсийг энэрэн өрөвдөх сэтгэл эзэмдсэн юм. Очсоныхоо маргааш өдөр тэрээр энэхүү түүхэн залбирлыг бенгали хэл дээр бичсэн бөгөөд түүндээ тэрээр бүхий л унан доройтсон сүнснүүдийг аврахыг хүсэн Кришнад хүлцэнгүйгээр залбиран мөргөжээ.           Миний эрхэм хайрт Кришна минь ээ, Чи энэ өчүүхэн сүнсэнд эгэлгүй өршөөнгүй хандавч би чухам Чи яагаад намайг ийш нь авч ирснийг огтхон ч үл мэднэм. Одоо Чи юу л хүснэ түүнийгээ надаар хийлгэж болно.           Гэвч Чамд энд ямар нэг ажил байна хэмээн би тааварлаж байна. Эс бөгөөс чи яахин намайг энэ аймшигт газар луу авч
Scroll to Top