Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 8 5 4
Users Today : 64
Users Yesterday : 291
Total Users : 45854
Views Today : 65
Views Yesterday : 345
Кришнагийн ухамсрын цаашдын хөгжил дэвшлийн үндэс суурь болох ёстой онолын мэдлэгийг ой санамжиндаа сэргээх болох тогтооход туслах. Кришнагийн ухамсрын номлол сургаалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх. Аливааг шастра буюу ариун гэгээн номын нүдээр харахад болон ертөнцийг Кришнагийн ухамсрын гэрэлд ойлгож ухаарахад чин бишрэлтэнг сургах. Кришнагийн ухамсрын сургаал номлолыг: А)  гадаад үйл, алба зүтгэлдээ Б)  дотоод хөгжил дэвшилдээ хэрэглэх, мөн зан байдлын  вайшнавын шинж чанарыг хөгжүүлэхэдтуслах. Чин бишрэлтэнгийн номлол хийх хүслийг хөгжүүлэх болон энэ талын мэргэшлийг дээшлүүлэх. Ведийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлснээр нийгэмд бодьтой ач тус хүргэх хийгээд нийгмийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шаструудад агуулагдах мэдлэгийг хэрэглэснээр Кришнагийн ухамсрын Олон улсын нийгэмлэгт туслаж чадах туршлагатай вайшнава-номлогчдыг хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд туслах. А) Шрила Прабхупадагийн миссийг ойлгох болон үнэлэх        Б) Энэ ойлголтыг Кришнагийн ухамсрын нийгэмлэгт болон түүний        гишүүдийн дунд сахин хамгаалахад чин бишрэлтэнгүүдэд туслах. Шаструудад агуулагдах мэдлэгийг тайлбарлах, үнэлэх болох хэрэглэх явцдаа чин бишрэлтэн өөртөө ёс суртахууны  болон академийн нэгдмэл шинж чанарыг хөгжүүлдэг гэдгийг батлах. А) Шаструудын бурханлаг эх сурвалж байдалд бүрэн итгэлтэй болох        Б) Нээлттэй байдал, мэдэх гэсэн оролдлого чармайлт болон Ведийн мэдлэгийн
Сүнсний тухай эрдэм ухаан.           Энэ дэлхийн хүмүүс бараг бүгдээрээ өөрийгөө бие махбодьтойгоо адилтган үзэхүйн хий хуурмагт оршин байдаг бөгөөд хүний үйлдэж байгаа  аливаа үйл ажиллагаа нь бие махбодийн хэрэгцээг л хангахад чиглэгддэг.  Бхагавад Гита-д Кришнагийн биднийг гэгээрүүлэхээр айлдсан эхний айлдвар бол бид бие махбодь биш, харин сүнс гэдэг явдал. Бага зэрэг бодож үзэх аваас үүнийг амархан ойлгох болно. Сүнс оршин байдгийн баталгаа. Хэн нэгэн хүнийг нас барахад бид: “Тэр явчихлаа, талийн одлоо.” гэж ярьцгаадаг. Гэхдээ хэн явчихсан гэж? Бие махбодь нь бол энд байж л байгаа шүү дээ. Амьдралын эх булаг сүнс  бие махбодиос гарч одсон хэрэг. Иймээс тэр хүнийг амьгүй болсон, үхсэн гэж ярьдаг, үздэг.           Жинхэнэ “Би” бол  бие махбодь, ухаан болон оюунаас ялгаатай гэдэг зөн билгийн гэмээр ойлголт бидэнд байдаг. Бид: “Миний гар.”, “Миний толгой.” … гэх мэтээр ярьдаг. Толгой дээрх үснээсээ авахуулаад хөлийн хуруунуудынхаа хумсны  үзүүрийг хүртэл, энэ бол минийх гэж хэлж, ярьдаг. Энэ нь, бие махбодийн бүх хэсгүүд хэн нэгэн эзэнд харьяалагддаг гэдгийг зааж байна.
Материаллаг амьдрал бол бидний анхдагч жинхэнэ төлөв байдал биш. Сүнс (жинхэнэ эго, жинхэнэ “Би”) бол цэвэр бурханлаг эрчим бөгөөд чанарын хувьд бүдүүн ч тэр, мөн нарийн ч тэр  материас ялгаатай. Сүнсний зориулалт буюу дхарма бол үйлчлэн зүтгэх явдал. Анхдагч жинхэнэ төлөв байдалдаа бол бие даасан сүнс эрчмээ үйлчлэл зүтгэлийн мөнхийн объект Дээд Сүнс буюу  Дээдийн дээд Бодьгалд  зориулдаг. Ухамсрын гажуудсан төлөв байдалд орсон сүнс алдагдсан, гээгдэж цөхөрсөн байдалтай болдог бөгөөд түүний бүхий л эрчим нь  сүнсний материаллаг төсөөллийн биелэл— хуурамч эгоны эрхшээл  захиргаанд ордог. Шримад Бхагаватамын (11.28.15)-д: “Уй гашуу уйтгар гуниг, баяр хөөр, уур хилэн, хомхойрол шунахайрал, төөрөгдөл эндүүрэл болон шунаг сувдаг хүслүүд, мөн  тэрчлэн  төрөлт болон үхэл— энэ бүгдийг цэвэр ариун сүнс биш, харин хуурамч эго л амсаж эдэлж, тэсэж туулдаг.” Өөрийгөө материтай эндүүгээр адилтгасан энэхүү жам ёсны бус төлөв байдалд  сүнсний эрчим нь  материаллаг мөн чанарын гурван гунуудын янз бүрийн байдлаар зохицон нийцэж холилдсон холилдоон сүлжилдээний бүхий л, олон янз бүхий хий хуурмаг байдалд үйлчлэн зүтгэхэд үрэгдэн шамшигддаг. Сүнсний энерги буюу эрчим гэж юу вэ?
Scroll to Top