Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 8 4 0
Users Today : 50
Users Yesterday : 291
Total Users : 45840
Views Today : 51
Views Yesterday : 345
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]  Далбья Риши Пуластья Мунид хандан хэлсэн нь: “Материаллаг эрчимтэй шүргэлцэн холбогдсоноор  сүнс нь  төдөлгүй хулгай хийх, аллага үйлдэх, бэлгийн зөвшөөрөгдөөгүй харьцаанд орох зэрэг нүгэлт үйлүүдийг  хийж эхэлдэг. Тэр ч бүү хэл брахманыг  хүртэл хөнөөх зэрэг өөр бусад  нүгэлт олон үйлүүдийг ч үйлдэж магадгүй. Ай өө сэв, гэм нүгэлгүй минь ээ, эдгээр хувь заяа муутай сүнснүүд тамын гаригуудад унаж, гэсгээл цээрлэл эдлэхээс хэрхэн яаж мултран ангижирч болохыг надад өгүүлээч. Хүн даруухан бага ч гэсэн өглөгийг  өгсөнөөр үйлдсэн нүглээ хэрхэн яаж зайлуулж болохыг ярьж өгөөч.” Пуластья Муни  хариулсан нь: “Ай аз жаргалд умбагч минь ээ, чи надаас Брахма, Вишну, Шива болон Индра нар ч хариулахад төвөгтэй маш эрхэм нандин чухал асуултыг асуулаа.  Миний ярихыг анхааралтай сайн сонсож ав. Магха (1-2) сар эхлэх өдөр, угаал үйлдсэнийхээ дараа уур хилэн, бардам сайрхуу зан, атаа жөтөө, өө сэв эрэн
1973 оны дөрөвдүгээр сарын 29. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг  Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна.  Илжигнүүдийн хөгжил дэвшил  Шрила Прабхупада: Энэ материаллаг ертөнцөд бүгд зовж зүдэрдэг ба шинжлэх ухааны дэвшил гэдэг нь эрдэмтэд шинэ зовлонгуудын нөхцлийг бий болгодог гэсэн үг. Ингээд л болоо. Тэд юуг ч сайжруулдаггүй. Бхактивинода Тхакур үүнийг батлан: моха жанамийа, анитйа самсаре, живаке карайе гадха– “Шинжлэх ухааны ахиц гэж нэрлэгдэх зүйлийн туслалцаатайгаар эрдэмтэн нь илжиг болмуй” гэжээ. Түүнээс гадна тэрээр аажмаар улам улам төгс төгөлдөр илжиг болдог. Жишээ нь, илжиг мэт хөлсөө урсган ажилласаар хүн тэнгэр баганадсан байшин барина. Тэрээр үүнд бүхий л амьдралаа зориулах боловч тэрээр үхэх ёстой болно. Тэр үлдэж чадахгүй; түүнийг өндөр байшингаас нь аваад шидчихнэ. Учир нь материаллаг амьдрал нь цаг зуурхны. Эрдэмтэд байнга л ямар нэг зүйлийг судлаж байдаг. Гэвч та, тэдний юу хийж байгаа тухай асуувал тэд: “Өө, би үүнийг ирээдүйн төлөө, дараагийн үе удмынхаа төлөө хийж байна”
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]  Мандхата хаан нэгэн удаа Васиштха Мунид хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, намайг өршөөн соёрхож мөнхийн ач тусаа хүртээх ариун гэгээн мацгийн талаар ярьж өгөөч.” гэж хэлсэнд Васиштха Муни хариулт  болгон өгүүлэхдээ: “Ай хаантан минь ээ, мацаг барьдаг бүхий л өдрүүдээс шилдэг нь болох  Амалаки экадашийн талаар миний ярихыг сонсоно уу. Энэ экадашид мацгийг итгэл бишрэлтэйгээр барих хүн хэмжээ хязгааргүй баялгийг хүртэж, бүхий л нүглээсээ аврагдан ангижралд хүрдэг. Энэ экадашид мацаг барих нь  цэвэр ариун брахманд мянга мянган үнээ өргөснөөс илүүтэйгээр ариусдаг. Иймээс гэм зэмгүй олон амьтадыг хөнөөсөн боловч Амалаки экадашид мацаг барьснаар ангижралд хүрсэн нэгэн анчны түүхийг анхааран сонсоно уу. Эрт урьдын нэгэн цагт Вайдиша-гийн хаант улс гэж нэгэн гүрэн оршин тогтнож байжээ. Энэ гүрний брахман, кшатрия, вайшья болон шудрагууд бүгд ведийн мэдлэгт адил тэнцүү боловсорсоны зэрэгцээ
Scroll to Top