Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
5
8
5
0
Users Today : 60
Users Yesterday : 291
Total Users : 45850
Views Today : 61
Views Yesterday : 345
1973 оны дөрвөн сарын 18. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна. Өөр бусад гариг дээрхи амьдрал Шрила Прабхупада: Нар, Саран дээр ч амьд оршнолууд байдаг. Энэ талаархи эрдэмтдийн санаа бодол ямар вэ? Доктор Сингх: Тэнд амьдрал үгүй гэж тэд ярьдаг. Доктор Сингх: Саран дээр амьдрал байхгүй гэж тэд ярьдаг. Учир нь тэнд түүнийг олоогүй юм. Шрила Прабхупада: Тэд яагаад үүнд итгэнэ вэ? Сар нь тоосоор бүрхэгдсэн байдаг. Тэгэхээр тэр ч байтугай энэ тооснуудад ч амьд бодгалиуд амьдарч чадна. Ямар ч агаар мандал амьдрахад тохиромжтой. Ямар ч. Ийм учраас Ведүүдэд амьд оршнолуудыг сарва-гатах гэж нэрлэсэн байдаг. Энэ нь “ямар ч нөхцөлд орших” гэсэн утгатай. Амьд оршнол нь материаллаг бус. Тэрээр материаллаг биед оршдог ч харин тэр өөрөө материаллаг бус. Гэвч харин бид янз бүрийн агаар мандлын тухай ярьж байгаа тохиолдолд энэ нь янз бүрийн нөхцөл байдлын тухай яринаа гэсэн үг. Карандхара: Сарны агаар мандал нь амьдрахад тохиромжгүй тэд
1973 оны дөрвөн сарын 19. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна. Үеэ өнгөрөөсөн дарвины онол Шрила Прабхупада: Материаллаг ертөнц нь саттва, ража, тамас(буяны, шуналын, мунхгийн) хэмээх гурван чанарын хослол юм. Тэдгээр нь хаа сайгүй илэрдэг. Энэ чанарууд нь янз бүрийн харьцаа хэмжээтэйгээр амьдралын бүх хэлбэрүүдэд байдаг. Жишээ нь, нэг мод гайхамшигтай амттай үр жимсийг өгч байхад харин өөр бусад мод зөвхөн түлээ болгон хэрэглэхэд л тохирно. Энэ нь тэд байгалийн янз бүрийн чанартай холбоотойн үр дүн. Амьтан адгууснуудад ч энэ гурван чанар угаас байдаг. Үнээ буяны гунын нөлөөнд, арслан шуналын, мич мунхгийн гунын нөлөөнд оршино. Дарвиныхаар бол түүний эцэг нь сармагчин байж таарч байгаа юм. (Инээлдэв.) Түүний онол огт дэмий зүйл. Д-р Сингх: Зарим нэг амьд бодгаль нь оршихуйн төлөө тэмцлийн дүнд сөнөж мөхдөг хэмээн Дарвин өгүүлсэн. Амьдарч чадах нь үлдээд, эс чадах нь сөнөдөг. Тийнхүү тэрээр амьд үлдэх хийгээд сөнөж мөхөх нь
Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй Бардам омголон зангийн эзэн болсон надад Башир яхир зангийн уурхай болсон надад Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.