Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
5
8
5
9
Users Today : 69
Users Yesterday : 291
Total Users : 45859
Views Today : 70
Views Yesterday : 345
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Америкийн эргийг чиглэн Атлантын далайг гатлан явж буй хөлөг онгоцны тавцан дээр 1965 оны есдүгээр сарын 10-ны баасан гаригт Шрила Прабхупада өөрийн өдрийн тэмдэглэлдээ ийм нэгэн зурвасыг бичиж үлдээжээ: “Өнөөдөр хөлөг онгоц давлагаанд хөдлөн ганхсангүй. Бие маань арай дээрдэж байгаа бололтой. Гэвч би Вриндавантай мөн миний Эзэн Шри Говинда, Гопинатха, Радха-Дамодартай хагацан салахуйн шаналлыг амсаж байна. Миний цорын ганц тайвшрал бол “Чайтанья-чаритамрита” бөгөөд түүнийг уншиж би Бурхан Чайтаньягийн лилагийн ариун рашаанаар цэнгэн жаргана. Би зөвхөн Шри Бхактисиддханта Сарасватийн хүсэлтийг биелүүлэхээр Бхаратабхумиг орхин одном. Түүний хүсэлтэнд Бурхан Чайтаньягийн таалал илрэлээ олсон билээ. Байвал зохихуйц чанаруудын сүүдэр ч үгүй би Бурханы Адислалт Түүний заавар тушаалыг биелүүлэхээр аз сорин явж байна. Вриндаванаас алсад оршин ахуйдаа би зөвхөн Түүний өршөөлд найдан байгаа билээ”. Гурван өдрийн дараагаар яг л энэ мэт цэвэр чин бишрэл сүсэгтэйгээр Шрила Прабхупада дараахь залбирлыг бичжээ: (дахилт) Ай ах дүү нар минь ээ, та бүхэнд шударга үнэнийг хэлье: Шримати Радхарани танд сэтгэл ханамжтай
(Бурханы тухай бодгаль бус үзлээс бодгальд үзэлд шилжсэн нэгэнтэй уулзаад төрсөн эргэцүүлэл) Саяхан Кришнагийн ухамсрын хөдөлгөөний номлогч номын багш Бхактивайбхава Свами Махаражийн Монголд айлчлан ирэх үеэр олон олон сэтгэлд хоногшим сайхан үйл явдлууд болж өнгөрсөн билээ. Түүний айлдсан лекцүүд, киртан дуулал бидний сэтгэлд хэсэгтээ л урам зориг өгөх хүч болох бизээ. Харин эдгээрээс гадна Гуру Махаражийн лекцэнд сууж байсан, өөрийн олон жил замнаж байсан бурханлаг эрэл хайгуулын чиг замаа өөрчилсөн нэгэн эмэгтэйтэй би таарсан юм. Тэр эмэгтэй 8-9 жилийн туршид майавадийн гүн ухаан буюу Бурханы бодгаль бус үзлийг дагагчдын эгнээнд тууштай явж байжээ. Энэ хугацаанд олсон тэр зам мөрдөө түүний зүрх сэтгэл нэг л ханаж өгөхгүй байв. Эгэл жирийн материаллаг амьдралын зам мөрийг хөөснөөс илүү дээр байсан нь мэдээж хэрэг л дээ. Гэхдээ л нэг юм дутуу санагдсаар байлаа. Монгол дахь имперсоналист буюу майавадийн гүн ухаан нь янз бүрийн л нэр хаягтай. Гэвч эдгээрийн цаана нуугдах дүр төрх нь ердөө нэг. Энэ нь Бурханы бодгаль
Шри Нрисимхадев Бхагаван ки Жайа. Нэгэн удаа Бурхан Нрисимхадевд мөргөх энгийн нэгэн мөргөлийн үеэр сүмийн пужари(Шүтээнд мөргөл үйлдэгч, тусгай үйлчлэгч) Түүнд зүүсэн цэцгэн эрхинээс нэгэн цэцэг унахыг ажиглажээ. Пужари ч тэнд байгсдаас хэн нэг нь Бурхан Нрисимхадевд онцгой залбирал өргөсөн эсэх тухай асуув. Нүдэндээ нулимстай нэгэн эмэгтэй дөхөн ирээд, хэлсэн нь: “Охин маань таван жилийн өмнө нөхөрт гарсан юм. Харин түүнээс минь хүүхэд гардаггүй. Хадмын талын төрөл төрөгсөд үүнийг их тааламжгүй зүйл гэж тооцоод байгаа. Би Нрисимхадевд хандаж, Тэрээр охины маань энэ хүнд нөхцөл байдлаас гарахад нь туслаасай гэж залбирсан юм” гэв. Пужари: “Таны залбирлыг хүлээж авчээ. Нотолгоо нь Нрисимхадевын цэцгэн эрхинээс унасан цэцэг. Энэ цэцгийг авч яваад, хадгал. Мөн та энэ цэцгийг усанд хийж хутгаад, тэр усаа охиндоо өгөөрэй” хэмээн хариулжээ. Матажи ч явж одсон ба пужари энэ үйл явдлыг мартаж орхисон байна. Жилийн дараа нөгөө матажи өөрийн охин, хүргэн, шинэ төрсөн хүүхэдтэйгээ Нрисимхадвеыг харан инээмсэглэсээр хүрч ирэв. Жаргал гийсэн эмээ пужарид жилийн өмнө өргөж