Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 5 8 7
Users Today : 17
Users Yesterday : 57
Total Users : 37587
Views Today : 24
Views Yesterday : 61
Энэхүү хадны дүрс зураг Бирманианы нэгэн нууран дээр харагддаг. Энэ үзэгдэл нь нар тодорхой өнцгөөр тусаж байх үе буюу жилийн тодорхой хэдхэн өдөрт л харагддаг. Энэ өдрүүдэд таны нүдний өмнө энэ уулын нууц нээгдэх болно. Та зүгээр л толгойгоо зүүн тийш нь болгоод л энэ зургийг харагтун. Чингэснээр та Бурханы гайхамшигт бүтээлийг харах болно ! Бэлтгэсэн: Балабхадра дас
Ковэри голын эрэг дээрх Махадейвапурад орших Харе Кришна Байгалийн Фермээр Аша Кришнасвами зочилсон ба тэнд өрнөсөн фермийн шинэ санаачлагууд түүний сонирхлыг ихэд татжээ. Албан тушаал хүлээн авч байхдаа фермерүүдийн итгэлийг хүлээж байсан мужийн амбан сайд Еддюраппа хэрвээ Мандяа дүүргийн Махадейвапура дахь Харе Кришна Байгалийн Фермеер зочилсон бол органик фермийн комисс байгуулахгүй байхаар зогсохгүй бүр хөдөө аж ахуйн комисс байгуулах санаагаа ч больж болох байлаа. Оронд нь фермерүүдэд ямар нэг засаг төрийн агентлагуудаас хамааралтай байж, өр шир бололгүйгээр амьдралаа сайхан авч явахад нь туслах олон олон санал зөвлөгөө, бэлэн байгаа шийдлүүдийг олж харж болох байв. Iskcon-ы ферм уруу орох үед л фермийг өөрийн гэрээ болгосон хүмүүс танд атаархмаар харагдах болно. Энэ ферм Майсор хотоос 25 км-ийн зайд Ковери хотын эрэг дээр оршдог. Бүр 1993-94 оны үед уг 130 акр гомала (gomala – тосгоны үхэр бэлчдэг газар) газар нь бут сөөг, хайрга чулуугаар дүүрэн, хөрсний элэгдлийн улмаас сүйдсэн газар байжээ. Одоо харин та өөрөө энэ газраар явж
Би энэ захиаг Эндрюгээс хүлээн авсан юм. Кришнагийн  ухамсрын замаар нэг л замнаж эхэлсэн байхад илэрч эхэлдэг нигүүлсэл үүнд харагдаж байлаа.   Харе Кришна!!   Байлдагч Крис Барткиевич бол миний найз, мөн надтай явган цэргийн ангид цуг байсан юм. Тэр хажуугаар өнгөрсөн хүн бүр уруу инээмсэглэсэн найрсаг нэгэн байсан юм. Түүнд өөрийгөө Кришнагийн Ухамсарт нээх боломж байгаагүй бөгөөд түүний тэр сайхан сэтгэл зүрхийг Кришнад нээж өгөөгүйдээ би өөрийгөө маш их буруутайд тооцож байна. Есдүгээр сарын 30-нд мэргэн буучийн галд өртөж амь үрэгдсэн сайн найзыгаа алдсанаас болоод сүүлийн үед надад их хэцүү байлаа. Бартыг өнгөрснөөс хойш би түүний эндэх материаллаг амьдралын төгсгөлийн хойноос гашуудахгүй байхыг хичээж байгаа ба оронд нь хамаг анхаарлаа Бхагавад Гитад, ялангуяа хоёрдугаар бүлэгт хандуулахыг хичээж байна. Тулаанд алагдсан бүх кшатригууд диваажингийн гаригт хүрч чадсан, тийм биз дээ? Бартыг алагдахаасаа өмнө Кришнагийн тухай бага ч атугай мэдэж байсан л гэж би найдаж байна даа. Хэдхэн өдрийн өмнө мянга мянган Прасадын жигнэмэгтэй илгээмжийг
Scroll to Top