Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
5
8
2
Users Today : 12
Users Yesterday : 57
Total Users : 37582
Views Today : 16
Views Yesterday : 61
Нэгэн мусульман эр муудсан мах идсэнээс ходоод дотор нь ихээр хямарчээ. Тэгээд бие засахаар ой руу гүйсэн ч бие зассаны дараа тун их ядарсандаа болоод өндийн босч чадахгүй суув. Түүнийг нэгэн зэрлэг бодон гахай нүд салгалгүй харж байсан ба хүний ялгадсыг дээд зэргийн гүнцэг хэмээн тооцож түүнийг амтлах боломжийг тэсч яадан хүлээж байжээ. Эцэстээ тэрээр тэсч байж чадахаа болиод, хөөрхий эр рүү дайрч, соёогоороо түүнийг нэвт хадарчээ. Амь тавих үедээ мөнөөхь мусульман эр “Харама!” хэмээн чангаар хашгирав гэнэ. “Харама!” гэдэг нь “хараал ид” гэсэн утгатай араб үг аж. Түүнд Ариун Нэрийн нэг үе, -“Рама” багтаж байсан тул мусульман эр санамсаргүй энэ үгийг хэлснээрээ мокша буюу ангижралыг олжээ. Энэ бол Ариун Нэрийг санамсаргүй дуудсаны үр дүн юм. Эндээс Ариун Нэрийг байнгад, ухамсартай, санаатайгаар унших нь хэдий хэмжээний хүч нөлөөтэйг төсөөлж болно. Шачинандана Свами “Ариун Нэрийн рашаа далай” номоос Орчуулсан: Балабхадра дас
Нэгэн удаа шавь өөрийн номын багш дээр очин, түүнд Бурханы өлмийд хүргэх нууц мантра өгөөч хэмээн хүсчээ. Хариуд нь багш нь: “Харе Кришна, Харе Рама мантраг унш” – хэмээн зөвлөж гэнэ. Гэртээ харих замдаа шавь Ганга мөрний эрэг дээр цагаан хэрэглэл угаангаа Харе Кришна маха мантраг дуулан суух угаагч эмэгтэйг олж харав. Цааш явах замдаа тэрээр тороо усанд хаяж буй загасчидтай тааралдав. Тэд ч гэсэн мөн адил Харе Кришна маха мантраг дуулцгаах аж. Гэтэл хажуугаар нь гүйлдэх тосгоны бяцхан жаалууд мөн адил тэрхүү мантраг байдаг чадлаараа хашгиралдан дуулцгааж байв гэнэ. Гайхаж, сэтгэлээр унасан шавь буцаад багшийгаа зорилоо. Тэгээд гомдож, урам хугарсан янзаар багшаасаа: “Таны өгсөн мантраг угаагч, загасчид тэр ч байтугай тосгоны бяцхан жаалууд хүртэл мэдэж байхад юуных нь нууц мантра байх билээ ?” хэмээжээ. Багш нь урт удаан тайлбар хэлэхийн оронд түүнд нэгэн үнэт чулуу өгөөд шавьдаа ийн хэлэв: “Угаагч, загасчин, тосгоны жаалууд дээр очоод тэдэнд үүнийг үзүүл. Тэд үүний үнэ цэнийг хэдий хир
Нэгэн тосгонд ах, дүү хоёр амьдардаг байжээ. Тэд эцгээсээ дундаа өвлөж авсан ганцхан тариан талбайтай аж. Тэр талбайдаа тэд хамтран тариа тарьж, ургацаа жил бүр тэнцүү хуваан авна. Ах нь эхнэртэй, олон хүүхэдтэй. Дүү нь эхнэргүй юмсанжээ. Ах нь шөнө болгон: “Яана даа… муу дүү минь эхнэр байхгүй. Авсан ургацаа тэнцүү хуваагаад авчихдаг. Тэгэхээр дүү минь насан өтөл болох үед яахав? Түүнд туслах үр, хүүхэд гэж алга. Түүнд би авсан ургацаасаа арай ахиуг нь ав, мөнгө төгрөгөө цааш нь хийж, өтлөж хөгшрөх үедээ хэрэглэ гэж байнга л хэлэх юм. Гэвч тэр үгийг минь хэрэгсэхгүй юм…” хэмээн бодно. Ингэж бодоод тэрээр орондоо нааш цааш эргэж хөрвөнө. Тэгээд эцэстээ тэсэхээ больж шөнө дунд сэмхэн босоод, уут авч, өөрийнхөө үр тарианы агуулахаас уутлан, дүүгийнхээ агуулахад аваачаад асгаж орхижээ. Дүү нь мөн л бүхэл шөнөжин унталгүй, эргэж хөрвөн: “Хөөрхий ах минь… тэр маань эхнэртэй, олон хүүхэдтэй. Тэгээд ургацаа надтай тэнцүү хувааж авдаг. Түүнд би ургацаасаа ахиухныг нь ав, гэр