Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 5 8 3
Users Today : 13
Users Yesterday : 57
Total Users : 37583
Views Today : 17
Views Yesterday : 61
Настай тариачин эр уулын мухарт, бяцхан ач хүүгийн хамт амьдрах ажгуу. Өглөө бүр өвөө нь эртлэн босч, гал тогооныхоо ширээний ард суун, Бхагавад-Гитаг уншина. Ач хүү нь ч өвөөгөө чадахаараа дуурайхыг хичээнэ. Нэгэн удаа ач нь өвөөгөөсөө: “Өвөө! Би Бхагавад-гитаг яг л тан шиг уншихыг хичээдэг ч бараг юу ч ойлгодоггүй. Ойлгосон жаахан зүйлээ номоо хаамагц мартчихдаг. Бхагавад-гитаг ингэж уншсаны ач тус гэж байна уу?” хэмээн асуужээ. Өвөө нь яаралгүйхэн пийшиндээ нүүрс хийгээд жаалхүү рүү эргэн: “Май, энэ сагсыг аваад гол руу явж ус аваад ир” гэжээ. Жаалхүү ч өвөөгийнхөө хэлснээр ус авахаар явсан ч сагсанд хийсэн ус  гэртээ харихаас нь өмнө асгарч орхижээ. Өвөө нь инээмсэглэн: “Дахиад явахдаа арай хурдан явах хэрэгтэй шүү” гэв. Ач хүү ч дахин оролдоод үзэхээр гол руу харайлгажээ. Энэ удаа жаал байдаг хурдаараа гүйсэн ч сагс дахиад л гэртээ хүрэхээс нь өмнө хоосорч орхив гэнэ. Тэрээр амьсгаадан байж, өвөөдөө, сагсаар ус авна гэдэг боломжгүй юм байна гээд хувин авч гол
Нэг шавь нь Шрила Прабхупадад, түүний номлол явуулахаар зэхэж буй африкийн нэг улсад төр засаг нь ном хилээр оруулахыг хориглодог, үүнийг контрабандын(тус улсын зөвшөөрөлгүйгээр бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх) гэмт хэрэг гэж тооцдог бөгөөд ялангуяа шашны номуудыг бол бүр ч хориглодог хэмээн гомдол мэдүүлэв. Тэгэхэд нь Шрила Прабхупада түүнээс: “Тэд тэгвэл юу оруулахыг зөвшөөрдөг юм бэ? Тийш нь юу оруулвал болох вэ?” гэж асууж. Хариуд нь шавь, “Үгүй яахав, бүх төрлийн бүтээгдэхүүнүүд, жишээ нь хуурай сүү” гэж хариулав. Шрила Прабхупада: “Хуурай сүү гэнээ?! Сайн байна! Нилээд хэсэг хуурай сүү авч, сүүг нь савнаас гаргаад оронд нь хайрцаг болгонд “Бхагавад-гита”-г хийгээд тийш нь нэвтрүүл. Тэгээд тэнд түгээ” хэмээн хэлж гэнэ. Энэ үед хажууд нь байсан нэг энэтхэг хүн: “Свамижи, та шавь нараа хууль зөрчихийг сургаж байна уу даа? ! Свами хүн гэдэг чинь … байх ёстой. Ачарья, номын багш шавь нараа хууль дүрмийг дагаж мөрдөхөд  сургадаг байх ёстой баймаар” гэв. Шрила Прабхупада:  “Кришна “Бхагавад-гитад” айлдахдаа, биднийг номлох ёстой гэсэн. Энэ бол хамгийн гол
Нэгэн бүсгүй, ламтныг өвчтэй хэвтэж буй эцгийнхээ эрүүл мэндийн төлөө залбирахаар очихыг гуйжээ. Хуврага ч өвчтөний өрөөнд ормогцоо орны өмнө сандал тавьсан байхыг хараад түүнийг ирнэ хэмээн бэлдэж дээ хэмээн санав. -Та намайг хүлээж байгаа юу? – хэмээн хуврага асуулаа. -Үгүй ээ, та хэн бэ? – хэмээн өвчтөн эргүүлэн асуув. -Би лам хүн. Охин тань намайг таны эрүүл мэндийн төлөө залбирч өгөөч хэмээн урьсан юм. Таны орны дэргэд хоосон сандал байхыг хараад таныг, намайг ирнэ гэж мэдэж байжээ хэмээн санасан юм. -Аа, тэр сандал уу? … хэмээн өвчтөн өгүүлснээ дуугаа намсган, -Би энэ тухай өөр хэнд ч хэлж ярьж байгаагүй… Бүхий л ухамсарт амьдралынхаа турш би сүм хийдэд очоод,  тэндээс, үргэлж залбирч байх хэрэгтэй, залбирал нь хүнд олон зүйлийг өгдөг, зүрх сэтгэлий дулаацуулдаг гэх мэт зүйлсийг байнга л сонсдог байлаа. Гэсэн ч залбирлууд миний нэг чихээр ороод нөгөө чихээр гарчихдаг байсан юм…Дараа нь би бүр огт залбирахаа больсон. Хэдэн жилийн өмнө миний нэг сайн найз
Scroll to Top