Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 6 3 9
Users Today : 80
Users Yesterday : 185
Total Users : 58639
Views Today : 91
Views Yesterday : 206
Spread the love Эрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж. Тэгээд нэг өдөр Бурханыг амраахыг хүсэхдээ “Би Таны оронд нэг өдөр зогсъё” хэмээн гуйв. Сүмийн Шүтээн түүнд “Би түр амарч болох л юм. Харин чамайг Өөр шигээ болгосны минь хариуд чи нэг зүйл хийх ёстой. Энд над шиг зүгээр л зогсоод орж ирсэн хүмүүс рүү инээмсэглэн тэдэнд адислалаа хайрлаарай. Юунд ч бүү саад бол, юу ч битгий ярь. Шүтээн болохоо сана. Бас Би бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэдэгт итгэлтэй байгаарай” гэж хариулжээ. Цэвэрлэгч саналыг зөвшөөрч дараагийн өдөр нь Бурханы оронд зогсов. Тэгсэн нэгэн баян хүн орж ирээд залбирчээ. Тэрээр их хандив өргөн бизнес нь амжилттай болохыг гуйж гэнэ. Харин гарахдаа дүүрэн мөнгөтэй түрийвчээ сүмд орхичихжээ. Шүтээнд хувилсан цэвэрлэгч түүнийг дуудахыг
Spread the loveЧинна Катха Эрт дээр цагт олон газраар явж, юм үзэж нүд тайлсан алдартай зураач байжээ. Тэрээр гагцхүү Кришнатай л дайралдаж, магтаалыг нь сонсохын хүслэн болоод байлаа. Нэгэн өдөр хүслэн болсон Кришнатайгаа дайралдаж түр саатуулаад хөргийг нь зурж өгөхөөр болов. Тэрээр зурагныхаа тоймыг нь гаргаад үлдсэнийг нь долоо хоногт дуусгахаар болжээ. Харин энэ үед нь Кришна түүний эго-г олж харсан байна. Өнөөх зураач долоо хоногийн дараа бэлэн болсон зургаа цагаан даавуунд ороогоод авчирчээ. Тэгээд Кришнагийн хажууд даавууг нь хуулахад өөрийнх нь зурсан хөрөг Кришнатай огт төсгүй байсанд зураач гайхаж гүйцэв. Ингээд дахиад долоо хоногийн хугацаа өгөхийг гуйжээ. Тэр хэд хэдэн удаа засаж зурсан боловч оролдлого бүр нь бүтэлгүйтэж байлаа. Хамаг найдвар нь алга болж сэтгэлээр унасан зураач хотыг орхин холын холд явахаар шийджээ. Замдаа тэр Нарадатай тааралдав. Нарада түүнд Бурхан Кришнагийн хөргийг зурах гэж оролдох нь тэнэг оролдлого, учир нь Тэр тогтсон дүргүй бөгөөд хором тутамд дүрээ өөрчилж чадахыг хэлсэн байна. “Хэрвээ чи
Spread the love     Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ. Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж  байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав. Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ. Тайлбар: Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс  салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм.  Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр
Scroll to Top