Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 5 8 8
Users Today : 18
Users Yesterday : 57
Total Users : 37588
Views Today : 25
Views Yesterday : 61
      Бид бүгдээрээ л нийтийг хамарсан өөрчлөлт хувирал, аюул гамшгийн тухай сонссон. Ялангуяа сүүлийн үе буюу хоёр мянганы зааг дээр. Зарим нэг  янз бүрийн шашны уламжлалын төлөөллүүд болсон эрдэмтэд, орчин үед юмсын байр суурь гайхалтай байдлаар, хүн төрөлхтнийг хүлээж буй нийтийг хамарсан эрс хувиралтын нөхцөл байдлын тухай өгүүлсэн судар номын зөгнөлүүдийг тодхон санагдуулж байна хэмээн онцлон тэмдэглэжээ. Өөр зарим нэг нь гайхалтай үнэн мэт санагдах ид шидийн үзэгдлийн гэрч болсон гэж баталцгаадаг. Гэвч зөгнөлүүдийн цөөн бус нь фанатик этгээдүүдийн амнаас гарсан гэдгийг хэлэхгүй өнгөрөх аргагүй. ..Зарим нэг хүмүүс зөгнөлийг, бид маш аюултай замд хөл тавьсан бөгөөд эдгээр сэрэмжлүүлгүүдийн мөн чанарыг сонсон ойлгоод үүний хамт өөрийн байдал төлвөө засвал сүйрлээс зайлж чадна гэдгийг бүх хүн төрөлхтөнд сануулсан сануулга гэж хүлээж авах ёстой гэсэн үзэл хандлагатай байдаг.     Ингээд бидний өмнө хүлээж буй он жилүүдийн тухай хамгийн ихээр тархсан зөгнөлүүдэд дүн шинжилгээ хийж, тэдний бидний амьдрал дээр илрэх илрэлийг мөшгин, дэлхий ертөнцийн нүүр царайг эерэг сайн тал руу нь
Бид хүлээгдэж буй өөрчлөлтүүд, зовлон гамшгийн тухай ярихад хүмүүс: “Би өөрийгөө хэрхэн аврах вэ? Энэ Дэлхий дээрххи хамгийн аюулгүй газар хаана байна вэ? Надад хэдийичнээ хугацаа үлдсэн бэ? Өөрийгөө хоол, хүнс усаар хэрхэн хангаж болох вэ” гэж асуудаг. Бидний үеийнхний ихэнхийнх нь ухамсар “би”, “миний” гэдэг үзэлд чиглэгдсэн байдаг нь тэдний зан байдлын дутуу дулимаг байдал,   дотор сэтгэлийн сул дорой байдал, юмсыг бүрэн бүтнээр нь ойлгох ойлгоц хангалтгүй, өгөөмөр сэтгэл үгүйг илэрхийлж буй юм. Тэдэнд дээд зорилгын төлөө аливааг золиослохын тухай санаа ч төрдөггүй. “Өөрийн ойр дотныхон, өөрөө галаас эсвэл усны үерээс гараад зугатчих чадваргүй өвчтэй хүмүүст би яаж туслах вэ?” гэж ховорхон асуудаг. Ихэнхи хүмүүс зөвхөн өөрийгөө л боддог.     Нөхцөл байдлыг түүнээс өөрөөс нь үүсэн бий болсон арга хэрэгслээр засаж, сайжруулах гэдэг нь огт утгагүй зүйл. Бид аажмаар өсөн хөгжиж, өөрийнхөө хайрыг үйлээрээ илэрхийлэх чадвартай болтол бидэнд хэзээ ч бидний дотор нуугдан буй  Бурханлаг оч нээгдэхгүй. Бурханлаг ухамсар нь өгүүлшгүй хамгаалалтыг хайрлах ба
Мусульман шүтлэгтнүүд соёл иргэншлийн мөхлийг зөгнөж байна   Исламын ариун ном судрууд, хүн Саран дээр хөл тависны дараа өнөөгийн оршин буй энэ соёл иргэншил мөхөн сүйрнэ гэж баталсан байдаг. Олон хүмүүс манай соёл иргэншил ухаанаа хянах зарчмууд дээр суурилсан болохоор энэ түүнийг мөхөлд хүргэнэ хэмээн ярьцгаадаг. Исламын эзотерик бүтээлүүд жишээ нь, нэг нүдтэй мангасын тухай өгүүлсэн байдаг ба тэрээр айл өрх бүрийг өөрийн захиргаанд авна гэжээ. Энд юуны тухай яригдаж байгааг төсөөлж чадахгүй хүн байхгүй биз. Энэ бол зүгээр л ердийн телевизор. Дева Марийн сэрэмжлүүлэг   Сүүлийн үед Дева Мари өөрийн нүүр царайгаа олон хүмүүст харуулсан гэх яриа их яригдах болсон. Сүүлийн хэдэн жилийн туршид энэ нууцлаг үзэгдлийн тухай мэдээ Боснийн Уулын мужаас ирсээр байна. Тэрбээр бүх дэлхий даяар олон зуун мянган хүнд харагдсан аж. Энэ үед бараг л цаг ямагт Дева Мари хүмүүст хандан энгийн ч гэлээ маш шаргуу, няхуураар, хэрэв хүмүүс зөвхөн өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, гэм нүгэлдээ харамсан, Бурханд хандсан
Scroll to Top