Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 5 7 0
Users Today : 57
Users Yesterday : 53
Total Users : 37570
Views Today : 61
Views Yesterday : 62
Хүн төрөлхтний хуулийн бүрэн эмхэтгэл гэж тооцогддог Ману Самхита сударт эмчилгээний 13 аргыг өгүүлсэн байдаг. Тэдгээр аргуудын нэг нь амьдран суух газраа өөрчлөх буюу өвчтөнийг төрсөн газраас нь өөр газарт нүүлгэн шилжүүлэх явдал. Нүүдэл нь хүний эрүүл мэнд хувьд эерэг ба сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэ нь тухайн хүний төрсөн цаг буюу Лагна нь өөр цагийн бүсэд шилжсэнээр хэрхэн өөрчлөгдөж байгаагаас  хамаардаг.  Лагна буюу төрсөн цаг цагийн бүсээс хамаарч өөрчлөгдсөнөөр зурхайн гэрүүд өөрчлөгдөх ба хувь тавилан сайжрах ба эсрэгээр муудах гэх мэт нь шалтгаалдаг байна. Бэлтгэсэн: Балабхадра дас
Нэгэнтээ Парист, Прабхупадыг айлчлан ирэхийн өмнөхөн манай сүмийн хаалгыг хэн нэг нь тогшлоо. Бид хаалга онгойлгон харвал үүдэнд маань арван ес, хорь орчим насны үс нь ширэлдэж, мансууруулах зүйл хэрэглэснээс болж харц нь сүүмийсэн нэгэн бохир заваан тэнүүлч зогсож байлаа. Тэрээр “Хоол” хэмээн бүгтхэн хоолойгоор хуухирлаа. Би ч түүнд: “Өгье, өгье. Чамд бид прасад л өгнө дөө” хэмээн хариуллаа. Тэр орох гэсэн боловч би түүнд: “Үгүй дээ, эхлээд явж угаал үйлд” гэсэн билээ. Бид түүнийг хооллож ундлаад, буцаав. Тэр өдрөө би Ялалтын хаалганаас холгүйхэн байрладаг парисын цэцэрлэгт гудмуудын нэгээр зугаалж явлаа. Алхах зуураа ариун нэрийг эрхин дээрээ уншиж явсан юм. Гэтэл гэнэт бутны цаана ширчигнэх чимээ дуулдлаа. Өнгийн харвал баахан хуучин сонин дээр хэвтэх мөнөөх тэнүүлчийг олж харав. Маргааш өдөр нь тэрхүү газрын хажуугаар өнгөрч явтал мөнөөхь эр тэндээс үсрэн гарч ирээд, дахиад л: “Хоол!” хэмээн шуухитналаа. Би түүнийг прасадамаар дайлахаа амлан сүм рүү очихыг урилаа. Олон ч бишрэлтнүүд түүнийг сайн мэддэг ажээ. Бид
Ведийн зурхай хүний хувь тавиланд нөлөөлж буй гариг эрхсийг сөрөг нөлөөг бууруулах олон аргачлалыг өргөн барьдаг. Тэдгээрийн нэг нь үнэт эрдэнийн чулуу зүүх юм. Сувд нь Сарны үндсэн чулуу. Сар нь гаригсын хатан хаан гэгддэг ба үлгэр жишээ эмэгтэй хүн, ээж хүний бэлэгдэл болдог. Сар нь хүний ухаан, ус, шингэн зүйлс, биеийн зүүн хагас, амгалан тайван байдал гэх мэтийг бэлэгддэг. Сувд – амгалан тайван байдлын чулуу Сувд нь өөрийн зүүгч эзнээ амар амгалан, адгуу яаруу биш болгодог. Эмэгтэй хүний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг. Тэрээр эмэгтэйчүүдэд сөрөг эмоцио дарах, түгшүүр сандралаа болон уураа ялан дийлэх гэх мэтэд нь тусладаг. Мөн сувд нь үнэнч байдал, зөөлөн эелдэг байдал, нийцэрхэг, эвсэг байдлыг бэлэглэдэг. Сувдыг зүүснээр эрчүүд нь тэвчээртэй байдлыг олж авдаг бол эмэгтэйчүүд нь өөрт шаардлагатай тэнцвэрт байдлыг, эелдэг чанарыг олж авдаг. Сарны энэхүү чулуу нь өөрийн эзнийг сайн сонсогч, сайн харилцан ярилцагч болгох ба нийгэм олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болгодог. Түүнчлэн сувд нь хэт
Scroll to Top