Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
5
6
8
Users Today : 55
Users Yesterday : 53
Total Users : 37568
Views Today : 59
Views Yesterday : 62
Зурхай, тоон зурхай, алганы зураас судлалыг үндэслэгч нь Бхригу муни ба эдгээр эрдэм ухаануудын үндсэн гарын авлага нь Бхригу-самхита хэмээх судар юм. Ведийн зурхайч нь эдгээрээс хамгийн багадаа хоёр чиглэлийг эзэмшсэн байх ёстой. Мэдээжээр тэрээр аль нэг зүйлийн талаар илүү их мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ бүх гурван салбар маань дурын ямар ч асуултанд хариу өгөх чадвартай ч цаг хугацааны тодорхой байдлын хувьд, алдаа мадгийн хувьд янз янзын түвшинтэй байдаг. Гэвч туршлагатай зурхайч нь чухам ямар арга нь тухайн тавьсан асуудалд хамгийн тохиромжтой болохыг шууд тогтоодог байх ёстой. Хэрэв асуултыг түүний сайн мэдэхгүй тийм чиглэлд тавьсан бол тэрээр тухайн асуултыг тэр чиглэлд мэргэшсэн өөр хүн рүү шилжүүлэх хэрэгтэй. Энэ зорилгоор ведийн янз бүрийн салбарууд болох аюурвед, зурхай, тоон зурхай, палмистри зэргийн мэргэжилтнүүд түншилж ажиллах нь муугүй байдаг. Ведийн эрдэм ухааныг даган баримтлагсад аз хийморь нь өрсөлдөгчийг бий болгоход бус харин найз нөхдийг болгосон цагт ирдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Танд хандагчийн бурханлаг өсөлт хөгжлийн талаар санаа
Нарны байршлыг гараар, математикийн хүнд хэцүү томъёоны тусламжтайгаар тооцоолох нь хийхэд бэрх ажил юм. Гэвч аз болоход Нар ба Дэлхийн хөдлөх хурд нь нэг нэгэнтэйгээ харьцуулахад бараг өөрчлөгддөггүй болохоор Нарны байршлыг ойролцоогоор тогтоох нь математикийн толгой эргэм томъёогүйгээр тодорхойлчихож болох зүйл. Ведийн зурхайд Нар нь доор өгүүлсэн хоногуудын хооронд харгалзах ордод оршино. Дөрвөн сарын 13/14 –аас таван сарын 13 – Хонь Таван сарын 14-өөс зургаан сарын 14 – Үхэр Зургаан сарын 15-наас долоон сарын 15 – Ихэр Долоон сарын 16-наас найман сарын 15 – Мэлхий Найман сарын 16-наас есөн сарын 15 – Арслан Есөн сарын 16-наас арван сарын 16 – Охин Арван сарын 17-ноос арван нэгэн сарын 15 – Жинлүүр Арван нэгэн сарын 16-наас арван хоёр сарын 15/16 – Хилэнц Арван хоёр сарын 15/16-аас нэг сарын 13 – Нум Нэг сарын 14-нөөс хоёр сарын 12 – Матар Хоёр сарын 13-наас гурван сарын 13 – Хумх Гурван сарын 14-нөөс дөрвөн сарын 13/14 – Загас Хэрэв хоёр сар 29 хоногтой бол(өндөр жил) энэ онд төрөгч нь дараагийн өндөр жилийг хүртэл таблиц дээрхи
Судаша Врата нь Нарайаны Бурханы гэргий Лакшми охин тэнгэрт зориулсан эртний зан үйл юм. Врата буюу зан үйлийг хийж эхлэх өдрийг Жаганнатха Пуригийн удам дамжсан зурхайч Санжайа Ратх маш няхуур сонгож олсон. Мригашира сарын Пүрэв гариг нь, гариг эрхсийн нөлөөг өөрчлөх төдийгүй мөн Шри Лакшмигийн адсилалаар хүний ерөнхий кармаг өөрчлөх энэ вратаг эхлэх хамгийн тохиромжтой өдөр. Энэ сарын Пүрэв гариг бүрт мацаг барьж, Лакшми тэнгэрийн залбирлын хамтаар Махалакшмид мөргөл хүндэтгэлээ өргөх хэрэгтэй. Энэ врата нь Таны санхүүгийн байдал болон амьдралын тань өөр бусад нөхцөл байдлуудыг бүрэн өөрчлөх чадвартай. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү таатай нөлөө үзүүлдэг гэж тооцдог. Учир нь энэ нь тэдэнд тэгш сайн гэр бүл болон амьдралын хань ижилтэйгээ сайн харьцаатай байх боломжийг хайрлана. ЛАКШМИ-МАНТРА Ом шрим хрим камале камалаалайе прасидда прасидда шрим хрим шрим ом махалакшмайе намах Энэ врата нь 45 хоногийн турш үргэлжлэнэ. Энэ хугацаан дахь Пүрэв гаригуудад биедээ тос, крем түрхэж болохгүй. Үд дунд хүртэл мацаг бариад, мацгаа амтлаг, чихэрлэг буяны