Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
5
6
8
Users Today : 55
Users Yesterday : 53
Total Users : 37568
Views Today : 59
Views Yesterday : 62
Хэл ярианы проблем ба ээрэх Карт№7.10 1965.02.16. Самбалпур, Энэтхэг. Эрэгтэй. А7 Jup Rahu A8 Sat Sun Chart 7.10 Rasi Lagna Merc Ven Moon UL A6 Ketu Mars AL Ketu Chart1 Navamsha Moon Ven Lagna Sat Mars(R) Rahu Sun Jup Merc Навамша карт дээр Матар ургах гэр байгаа бөгөөд Санчир ба Марс гариг хамт байршжээ. Мөн Кету хоёр дахь гэрт Раху 8 дахь гэрт оршин байгаа нь маш хүчтэй Кемадрума йогийг үүсгэсэн байна. Навамша Лагнагаас Кету хоёр дахь гэрт орших байх нь хэл ярианд гажиг дефект байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь ээрэх гэх мэтээр илэрнэ, мөн үс нь цагаасаа эрт цайхыг илтгэнэ. Картын эзэн хүүхэд ахуйгаасаа л ээрдэг байсан бөгөөд арван нэгэн нас хүрч байж л арайхийж ярьдаг болсон байна. Түүнээс гадна дөнгөж 20 нас хүрээд түүний үс нь цайж эхэлсэн. Хэл яриаг хоолойн чакра хариуцдаг бөгөөд хариуцсан тэнгэр нь Ади Шакти юм. Ингээд ариун
Орчлонг хувирашгүй байгалийн систем удирддаг. Бид бүгд энэ систем дотор амьдарч байгаа ба түүний хэсэг нь болдог. Эртний судар шаструудад хүн бүр өчүүхэн жаахан өвс ургамал мэт байгалийн систем дотор хөвж явдаг тухай тодорхой өгүүлсэн байдаг. Хүн бүр өөр өөрийн хувь тавилантай бөгөөд тэр нь түүний өөрийн урьд насны хийгээд энэ насны үйлээс хуримтлагдан бүрддэг. Урьд өмнөх насандаа сайн үйлийг хийж байсан хүн илүү сайн шинэ төрөлд төрдөг ба (сайн гэр бүлд, хөрөнгө чинээ, сайн хүрээлэл гэх мэт ) хэрвээ хүн энэ насандаа өөрийн сайн үйлийг үргэлжлүүлэх аваас түүний аз хийморь, аз жаргал хэд дахин өсч үрждэг. Судар шастирт өгүүлснээр, байгалийн хууль хийгээд хүн бүрийн хувь тавиланг гаригууд хянан зохицуулж байдаг гэжээ. Өөрийн төрөх үеийн төөргийн картын тусламжтайгаар хүн өөрийн амьдралд учран тохиож болох бэрхшээл саад, асуудал проблем, эерэг өөрчлөлт, таатай боломжуудыг урьдаас харж болно. Энэ системийг эртний их мэргэд Махариши нар судлан боловсруулжээ. Энэ нь заслын арга хэрэгслийн тусламжтайгаар түүний хувь төөрөгт бичигдсэн бүхнийг багасгах, саармагжуулахын
Энэтхэгийн ариун газруудын нэг болох Варшанд нэр алдартай зөнч Жагадиша Баба амьдардаг. Өдөр бүр түүн рүү олон тооны хүмүүс ирдэг: өдөр тутмын энгийн зөвлөгөө авах гэсэн тосгоны энгийн оршин суугчаас аваад өөрийн зурхайн тооцооллын үнэн худлыг шалгах гэсэн ойр орчмын зурхайчид ирнэ. Тэрээр хэрэгтэй гэсэн хүндээ эмчилгээний арга хэрэгслийг хэлэх нь бий. Мөн хүнд шүглэсэн ямар нэг нарийн биет буюу ад, албин буг зэтгэрийг хөөж тусладаг. Ингэхдээ тэрээр түүний дүрсийг эхлээд толинд харуулдаг байна. Тэр бас та урьд төрөлдөө чухам хэн байсан, ирээдүй хойчид таныг юу хүлээж байгаа, хэдэн жилийн хугацаа танд үлдээд байгаа зэргийг хэлж өгнө. Ингээд зогсохгүй тэрээр, таны нас нөгчсөн төрөл төрөгсөд хаана төрсөн, хэрэв шаардлагатай бол тэдэнд хэрхэн туслах тухайг ч хэлж өгдөг. Хальж одсон төрөл төрөгсдөөс зарим нэг нь ангижрал гэгээрлийг олж, бурханы оронд хүрсэн байх нь ч бий гэнэ. Мөн түүнчлэн тэрээр хэрхэн яаж бурханлагаар өсөх тухай зөвлөгөөг өгдөг: хэн нэгэнд нь аль болох их хэмжээгээр чаринамрита(ариуссан ус) уух, хэн