Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 9 6 6 8
Users Today : 40
Users Yesterday : 99
Total Users : 49668
Views Today : 48
Views Yesterday : 110
Ананда Вриндавани Матажи бол Маяапур дахь Санкиртана харинамын бүлгэмийн гишүүн, ахлах чин бишрэлтэн, сурган хүмүүжүүлэгч юм. Би та бүхнийг, амьдралыг үнэхээрийн өөрчлөхүйц энэ зүйлийг үнэт цагаасаа тавхан минут зарцуулан уншаасай гэж хүсэж байна. Энэхүү түүх бидэнд урам зориг өгч, Кришнагийн ухамсрын зам мөр, чин бишрэлийн тухай ойлголтыг улам гүнзгийрүүлэх болно. Ананда Вриндавани Матажи: Харе Кришна, хүндэт чин бишрэлтнүүд ээ. Даруу хүндэтгэлийг минь хүлээн авна уу. Шрила Прабхупадын яруу алдар бадартугай! Саяхан чин бишрэлтнүүд намайг өөрийн, үхэлтэй нүүр тулсан туршлага болон Жаганнатх Эзний адислалын тухай түүхээ хуваалцахыг хүссэн юм. Иймээс Тэдний адислалаар би үзэж туулсан зүйлээ, энэ түүх маань надад тусалсан шигээ бусдад ч гэсэн тус болох болов уу хэмээн найдаж товчлон өгүүлэх гэж байна. Энэ явдал 2020 оны 1-р сард, намайг Маяапурт амьдарч байх үед тохиолдсон юм. Би үнэхээр эв эрүүл бөгөөд удахгүй үхэх ямар ч төлөвлөгөөгүй байсан гэдгээ хэлмээр байна. Тэр үед Маяапурын эмнэлэгт миний сайн дураараа асарч байсан нэгэн бишрэлтэн байсан юм.
Энэ хэлц  үг нь, хулганы үхэл нь муурын сахлаар оролдсонтой холбоотой биш гэдгийг зааж буй. Өөрөөр хэлбэл үүний цаана ноцтой ямар нэгэн шалтгаан байгааг илэрхийлж буй хэрэг юм. Эл хэлц нь үйлийн үрийн чухал хичээлийг тойруу байдлаар бидэнд заажээ. Хулгана, муурын сахлаар оролдож буй нь үйлийн үрээ амсах ШАЛТАГ ба цаад үхэлд хүргээд байгаа жинхэнэ ШАЛТГААН нь өөр зүйлд оршин байгаа шүү гэдгийг тойруугаар хэлж байна.  Орчин үед хүмүүс энэхүү шалтгийг шалтгаан хэмээн эндүүрч зовлонгийн буруу эх үүсвэрийг үзэн ядаж, муулж, шүүмжилцгээж байдаг. Хүмүүс өнөөдрийн нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа зовлонгийн эх үүсвэр мэт харагдах бүх зүйлсийг түүний шалтгаан хэмээн эндүүрч түүн рүү сүрэглэн дайрдаг. Түүнчлэн зарим үзмэрч, зурхайч, мэргэч төлөгч хүмүүс ямар нэг өвчний, бүтэлгүйтлийн шалтгааныг тийм өнгийн хувцсыг авснаас эсвэл тийм тийм, хар цагаан хэл амнаас болсон байна гэхмэтчилэн мэргэлж төлөгддөг. Гэвч тэдгээр нь шалтаг байж болох ч бүхий л өвчлөл ба бүтэлгүйтэл, азгүйтлийн шалтгаан нь урьд амьдралуудад хийж байсан бидний буруу
Ведийн зурхайн ухаан нь орчин үеийн хүмүүсийн хувьд цоо шинэ эрдэм ухаан юм. Гэвч энэ мэдлэг нь гайхамшигтай шинжлэх ухаан бөгөөд түүнийг судлан шинжлэх, амьдрал ахуйдаа хэрэглэвэл нэн үр дүнтэй ба ихээхэн урам итгэлийг өгөх болно. Үнэт чулуудыг бид ердийн амьдралдаа гоёж гангарах, сайндаа сахиус болгон зүүхээс хэтэрдэгүй. Харин 5000 гаруй жилийн өмнө өгүүлэгдсэн анхдагч эртний чулуу судлалын ухаан нь үнэт чулууг зүүхийн арай өөр утга учрыг нээн өгнө. Үнэт чулуудыг хувь тавилангаа сайжруулах, орон гэрээ хамгаалах, таагүй тохиолдлоос сэргийлэх, аз хийморь, эд баялагаа нэмэгдүүлэх гэх мэтэд талисман буюу сахиус болгон зүүж хэрэглэж болдог. Эдгээрээс гадна үнэт эрдэнийн чулуудыг эмчилгээний зурхайн ухаанд эмчлэх хэрэгсэл болгон ашигладаг. Зарим нэг хүмүүсийн хувьд энэ нь маш инээдтэй санагдаж болох юм. Ялангуяа орчин үеийн эмнэл зүйн ухааныг баримтлагчдын хувьд. Гэвч бодит байдал баримт нотолгоо хэвээрээ үлддэг. Чулууд нь эмчилдэг бөгөөд тэр ч байтугай орчин үеийн эмнэлгийн эмчилж чадахгүй байгаа өвчнийг ч эмчилдэг. Доор үнэт эрдэнийн чулуудын нөлөөллийн тухай
Scroll to Top