Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
5
6
2
7
Users Today : 128
Users Yesterday : 268
Total Users : 45627
Views Today : 167
Views Yesterday : 291
РАХУ Рахуг сүүдрийн гариг гэдэг ба Раху болон Кету гаригийг энэтхэг зурхайд лууны сүүл ба толгой гэж ч нэрлэнэ. Тэрээр Санчиртай адил сөрөг нөлөөтэй гэж тооцогддог. Харин чухамдаа зурхайч хүн Рахугийн эерэг талыг харах ёстой. Раху нь эцгийн эцэг, эх, хөгшид настнууд, бэлэвсэн эмэгтэй, өвчтэй хүмүүс, цахилгаан, эвлэрэшгүй байдал, харийн улс орны иргэд, импорт, шинэ техник, далд нууцлаг чадвар зэргийг хариуцан удирддаг. Амьтдаас тэрээр чоно, илжиг, шумуул зэргийг хариуцна. Рахугийн удирдах тэнгэр Дурга деви юм. Раху гариг нь ямар нэг физик дүрс хэлбэргүй болохоор материаллаг дуран авайнд үл өртөнө. Тийм ч учраас Рахугийн гаралтай өвчин эмгэг нь оношлоход хүнд хэцүү өвчнийг үүсгэдэг. Эрт дээр цагт Дээд Бурхан Мохини Мурти сахиулсан тэнгэрүүдэд рашаан тарааж байх үед асурын буюу чөтгөрийн багш Шукрачарийн ойрын шавь зальт Сварбхану нэрт асур сахиулсан тэнгэрийн дүрд хувилан, хувцсыг нь өмсөн тэдний дунд буюу Сар, Нар хоёрын дунд суусан байдаг. Үүнийг мэдсэн Сурьяа буюу Нарны бурхан энэ мэдээллийг Чандра, Сарны бурханд хэлэхэд
Рудракша нь Шивагийн нүд буюу нулимс гэсэн утгатай. Домог нь Шива Бурхан бясалгалаас сэргэж нүдээ нээхэд нэгэн дусал нулимс газарт унаснаас энэ ургамал ургасан гэдэг. Жинхэнэ, дээд зэрэглэлийн чанартай рудракша нь Индонейз болон Непалд ургадаг. Рудракша нь Шива Бурханд машид эрхэм бөгөөд харин Шива нь Дээд Бурханы Бодгаль Кришнагийн аугаа чин бишрэлтэн ба Кришнад маш эрхэм юм. Рудракшаг зүүсэн хүн дан ганц Шивагийн талархал, ивээлийг хүлээгээд зогсохгүй мөн Бурхан Вишну, Брахма, Индра, Ганеша, Лакшми, Хануман, Картиккея болон 9 гаригийн эзэн тэнгэрүүдийн ивээл тааллыг хүлээдэг. Рудракшаг харснаар, түүн дээр мантра уншсанаар, түүнд мөргөснөөр бүх төрлийн нүгэл хилэнц үнс нурам болон устдаг. Хүн ердөө рудракша харсан төдийгөөр хэмжээгүй их таалал ханамжийг мэдрэнэ. Бүх төрлийн ямар ч рудракшаг зүүсэн хүн яг над мэт болмой. Тийм болохоор бүх анги давхаргын хүмүүс рудракша зүүхийг хичээх хэрэгтэй. Шивагийн хэлсэн үг. Падма Пуран – Рудракшийн үрийг хүн төрөлхтөн олон мянганы тэртээгээс эрүүл мэндээ сайжруулах, айдас түгшүүргүй, асуудал бэрхшээлгүй амьдрахын тулд зүүж, мантра