Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
5
6
4
2
Users Today : 143
Users Yesterday : 268
Total Users : 45642
Views Today : 182
Views Yesterday : 291
АНГАРАГ Ангараг нь цэрэг дайн, удирдан манлайлах, хамгаалах, арми, цагдаа, ах, дүүсийг илэрхийлдэг. Ангараг нь шийдэмгий байдал, дайчин чанар, хүч чадал, Нарныхтай адил тавьсан зорилгодоо хүрэх чадварыг хайрлана. Түүнчлэн Ангараг нь уур цухалтай зан, түрэмгий ааш, тэмцэн тулалдах хүсэл эрмэлзэл, өөрийн зорилгоо бусдынхаас дээгүүрт тавьдаг зан зэргийг илэрхийлнэ. Хэрэв Нар бидний эцэг гариг бол харин Ангараг бидний дотоод “эр” мөн чанарыг илэрхийлэх ба энэ нь бидэнд зорилгодоо хүрэх амбиц, хүсэл мөрөөдөлдөө хүрэх, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх хүсэл шуналыг илэрхийлнэ. Чухам ийм учраас Ангараг нь гэр бүлийн амьдралтай нягт холбоотой байдаг. Гэр бүлийн нийцэмжтэй байдал, гэр бүлийн аз жаргалтай, эвтэй найртай байдлын үндсэн үзүүлэлтэд юуны өмнө куджадоша(Ангараг тухайн хүний төөргөн дээр тодорхой гэрт байрших байршил ба энэ нь партнер хэдий хир уур хилэнтэй вэ гэдгийг заадаг)-г харгалзан авч үздэг. Аз хийморьтой, аз жаргалтай гэр бүл байхын тулд хос хоёрын төөргөн дээр аль алин дээр нь куджадоша байх хэрэгтэй ба эсвэл аль алиных нь төөргөн дээр куджадоша
Бархасвадь нь ариун гэгээнтэн, номын багш, багш, мэргэн ухаан, үр хүүхэд, ах, ахмадаа хүндэтгэх байдал болон хууль зүй, сэтгэл судлал, гүн ухаан, банкны салбарын үйл хэрэг зэргийг илэрхийлдэг. Бхригу мэргэний зурхайд Бархасвадь нь эмэгтэй хүний хувьд нөхрийг нь заадаг ба Ангараг эрэгтэй хүний хувьд эхнэрийг заана. Бархасвадь нь бурханлаг, буянлаг гариг юм. Тэрээр амьдралын хэм хэмнэл, амьдралын хууль, шударга үйл хэрэг, гүн ухаан, шашин, ёс суртахууны зарчмыг даган баримтлах зарчим зэргийг хайрладаг. Бархасвадь нь түүнчлэн үр хүүхэд ялангуяа эрэгтэй хүүхэд, тэдний эрүүл мэнд, боловсрол зэргийг илэрхийлдэг. Бархасвадь нь хүмүүнд үхэлгүй мөнхийн ба дээд “би”тэй холбогдох мэдрэмж зэргийг өгөх ба материаллаг үнэт зүйлсийн түр зуурын болохыг мэдрэх ойлгоц, бурханлагаар өсөн хөгжих хүсэл сонирхлыг хайрлана. Гэвч тэрээр мөн эд баялагийн байдал, гадаад ертөнцийн аз хийморь, эд баялаг, эрүүл мэнд, урам зориг, өөдрөг сэтгэлгээ зэргийг заана. Бархасвадь нь бүхий л төрлийн сэтгэлээр унах байдал буюу депрессийг даван туулах чадвартай. Буд гариг нь гадаад ертөнцийн өөрийгөө танин ухамсарлахуйг
Санчир гаригийг үнэлэх дүгнэх олон үзэл онолууд бий. Жишээ нь, Санчир бэрхшээл саад, сэтгэлээр унах байдал, гутрал, өтлөлт хөгшрөлт, өвчин эмгэг, үхэл хагацал, ядуурал зүдүүрэл, хагацал зовлонг өгдөг гэж тооцдог. Чухам үнэндээ Санчир нь олон тооны таатай сайн чанаруудыг өөртөө шингээсэн байдаг. Зарим тохиолдолд тэрээр бурханлаг өөрийгөө танин ухаарахуй, эд баялаг, бүх талын амжилт ололтыг хайрладаг. Ерөнхийдөө Санчир нь урт удаан хугацааны саад бэрхшээл, өвгөд хөгшид, зарц албат, нуралт сүйрэл, хуучин тогтолцоо зэргийг илэрхийлэн бэлэгдэнэ. Шөнө төрөгсдийн хувьд Санчир Нарыг орлодог. Өөрөөр хэлбэл эцэг гэх мэтийг. Хэрэв Нар нь язгууртан гарлыг, Ангараг нь дэглэм тогтоогч бол Санчир нь дэглэм тогтоогч болж хувирна. Санчир Ангарагтай нэгдэн оршиж байх аваас тэрээр металлтай холбогдолтой мэргэжлийг хайрлана. Сугартай хамт оршиж байх аваас зураач, Будтай хамт оршиж байх аваас уран барималч гэх зэрэг мэргэжлийг хайрлана. Санчирын үр дүнгийн бодит дүр зургийг мэдэхийн тулд нилээд өргөн цар хүрээний мэдлэгтэй, гүн гүнзгий сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Санчир бол хамгийн чухал гаригсын нэг