Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 6 2 9
Users Today : 130
Users Yesterday : 268
Total Users : 45629
Views Today : 169
Views Yesterday : 291
Янтра нь гариг эрхсийн болон тусгай ямар нэг сахиулсан тэнгэрийн энергийн диаграмм юм.  Янтраг талисман, мандал гэх мэтээр нэрлэх нь ч бий. Гариг эрхсийн сөрөг нөлөөг саармагжуулах, материаллаг болон бурханлаг хүсэл зорилгыг биелүүлэхэд янтрын гүйцэтгэх үүрэг онцгой байр суурийг эзэлнэ. Зорилго зориулалтаасаа хамаараад янтрын олон төрөл зүйл байдаг ба янтрууд нь бизнест амжилт гаргах, дайснаа ялан дийлэх, эд баялаг, хөрөнгө хогшлыг авч ирэх, эрүүл мэндийг сайжруулах гэх мэтээр таны амьдралын зорилгыг биелүүлэх, асуудал бэрхшээлийг даван туулахад туслана. Эрдэнийн чулуунаас ялгаатай нь ямар нэг сөрөг үр дагавар үзүүлдэггүй. Ялангуяа мантраг нь хамт уншвал илүү хурдан үр дүнгээ өгдөг. Бүх янтрагуудыг тусгай хома, пуджа, ягьяа гэх мэт зан үйлийг хийж идэвхижүүлсэн байдаг. Эдгээр янтра нь: –         Судалгаан дээр үндэслэгдсэн тэгш зөв диаграмм, геометрийн хэлбэр дүрстэй –         Цэвэр, нягт нямбай бүрэн зөв сийлбэрлэгдсэн –         22 каратын цэвэр алтан бүрмэл. Бараг ихэнхи янтра нь алтадмал. Алт ба мөнгөн янтрууд нь үйлчлэх үр нөлөөний хувьд мод ба зэс янтрануудаас хэд дахин хүчтэй нөлөө үзүүлдэг.
Бурханлаг мэдлэгтэй болно гэдэг нь өөрийгөө энэ махан бие биш юм гэдгийг ухаарахаас эхлэнэ. Би эр хүн, би эмэгтэй хүн гэж бодох нь хий хуурмаг байдалд байгаагийн илэрхийлэл юм. Бие нь сүнсний хувцас. Хувцас цагаас цагт үеэс үед хувьсан өөрчлөгдөж, нэг л өдөр үхэл хэмээх зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ биед орших сүнс нь хэзээ ч, ямар ч үед хувиран өөрчлөгддөггүй. Асуулт: Яагаад эмэгтэй хүн Кришнагийн ухамсрыг сонирхох ёстой гэж? Хариулт:  Эмэгтэй хүн биш гэдгээ ухаарах боломжийг олгодог. Хэрвээ өөрийгөө эмэгтэй хүн л гэж бодоод байх юм бол хуурмаг болон мунхаг байдалд байгаа гэсэн үг. Эмэгтэй хүн гэдэг үг нь түр зуурын л энэ махан биеийн  тодорхойлолт юм. Дөч эсвэл жаран жилийн дараа энэ бие махбодь муудаж, хөгширч, устахад дахин Эмэгтэй хүн байхаа болино. Гэхдээ биед залрах амьд оршнол сүнс нь хэзээ ч алга болохгүй. Кришнагийн ухамсар нь сүнс  болон Бүхний Дээд Сүнс, Кришнатай холбогдсон мөнхийн харилцаагаа ойлгож ухаарах  боломжийг олгоно. Хүн төрөлхтөний оюун ухаан нь материаллаг тодотгол болон түр зуурын энэ махан биеийн
1990 оны найман сарын 10-ны өдөр АНУ-ын үндэсний гвардийн нисэгч Билл Миллер Микей Басин гэж нэрлэгдэх газрын ойролцоох ширгэсэн нуурын гадарга дээр зурсан Шри Янтрын зургийг анх олж илрүүлжээ. Зургийг зурсан шугамын нийт урт нь 13,3 миль буюу 21,38 км ба 10 дюймийн (25 см) өргөнтэй, 4 дйюмийн  (10 см) гүнтэй байжээ. Бүх шугамууд нь хангалттай тэгш, нэгэн жигд байсан байна. Түүнчлэн энэ зургийг зурсан ямар нэг техник, төхөөрөмжийн тусламжтайгаар зурсан гэх ул мөр огт олдоогүй байна. http://fl64.livejournal.com/105239.html Бэлтгэсэн: Балабхадра дас  
Scroll to Top