Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 5 1 3 3
Users Today : 95
Users Yesterday : 119
Total Users : 55133
Views Today : 119
Views Yesterday : 130
Spread the loveМодны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувуу ч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ. Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав. Лам багшийн авсан тоть ламын аашрамд өдөр бүр бурханы ном уншиж, маань тарни тоолох ба багш лам нарын зарлиг сургаалыг сонсдог байжээ. Тэр аашрамд ирсэн лам нар үргэлж л – Раам-Раам гэцгээн Раам бурханы нэрийг дуудан ном хаялцаж, судар шастирыг аялгуулан уншиж байдаг байжээ. Тэдний дэргэд аашрамд байсан тоть аажим аажмаар эдгээр бүгдийг сурч цээжлээд, өөрөө аялгуулан ном уншиж эхэлжээ. Түүнээс хойш тоть аашрамд хүн байхгүй,
Spread the loveАюурвед /Ведийн эрүүл мэндийн шинжлэх ухаан/ болон Энэтхэг үндэсний хоолны жоронд өргөн хэрэглэдэг шар тос нь амт чанар, шим тэжээл болон эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг ажээ. Бидний мэдэх цөцгийн тосыг буцалган гаргаж авах уг бүтээгдэхүүн нь бусад төрлийн хүнсний тоснуудаас эрүүл мэндийн хувьд ач тус ихтэй. Хүнсэнд хэрэглэх аваас: Хоол бэлтгэхэд хамгийн төгс зохицоно: Шар тос 375 /фарангейт/ хэм хүртэл ямар ч хиншүү үл гаргана. Мөн химийн бүтцийн үүднээс нь авч үзвэл тогтворт чанар нь өндөр ажээ. Удаан хадгалагдана: Чийгшил багатай тул заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Аюурведийн институт шар тос хөргөгчинд нэг жил, хэвийн хэмд 6 сар хадгалагддаг болохыг тогтоожээ. Сэрүүн, нар тусахгүй газар хадгалж, ямар нэгэн шингэнтэй холилдохоос сэргийлэх хэрэгтэй.  Амттай: ямар ч төрлийн хоолонд хийснээр амт чанарыг улам сайжруулна. Эрүүл мэндийн ашиг тус: Шингэц сайтай: Шар тос гарган явах явцад лактоз болон холестрин устан алга болдог тул ургамлын тос болон цөцгийн тосноос хүний биед хурдан шингэнэ. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй: Сушрута
Spread the loveАНГАРАГ Ангараг нь цэрэг дайн, удирдан манлайлах, хамгаалах, арми, цагдаа, ах, дүүсийг илэрхийлдэг. Ангараг нь шийдэмгий байдал, дайчин чанар, хүч чадал, Нарныхтай адил тавьсан зорилгодоо хүрэх чадварыг хайрлана. Түүнчлэн Ангараг нь уур цухалтай зан, түрэмгий ааш, тэмцэн тулалдах хүсэл эрмэлзэл, өөрийн зорилгоо бусдынхаас дээгүүрт тавьдаг зан зэргийг илэрхийлнэ. Хэрэв Нар бидний эцэг гариг бол харин Ангараг бидний дотоод “эр” мөн чанарыг илэрхийлэх ба энэ нь бидэнд зорилгодоо хүрэх амбиц, хүсэл мөрөөдөлдөө хүрэх, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх хүсэл шуналыг илэрхийлнэ. Чухам ийм учраас Ангараг нь гэр бүлийн амьдралтай нягт холбоотой байдаг. Гэр бүлийн нийцэмжтэй байдал, гэр бүлийн аз жаргалтай, эвтэй найртай байдлын үндсэн үзүүлэлтэд юуны өмнө куджадоша(Ангараг тухайн хүний төөргөн дээр тодорхой гэрт байрших байршил ба энэ нь партнер хэдий хир уур хилэнтэй вэ гэдгийг заадаг)-г харгалзан авч үздэг. Аз хийморьтой, аз жаргалтай гэр бүл байхын тулд хос хоёрын төөргөн дээр аль алин дээр нь куджадоша байх хэрэгтэй ба эсвэл аль алиных нь төөргөн
Scroll to Top