Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 6 4 3
Users Today : 144
Users Yesterday : 268
Total Users : 45643
Views Today : 183
Views Yesterday : 291
Вайшнавын нийгэмлэгт залуу  бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама  систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу, модноос ч илүү
Аливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унагахын өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжээд Ая зохистойгоор үйлдэж бай Агсран догшрох, алмайран сэвэх Ааглуу зан, дээрэлхүү аяс Атаархан хорсч, ховлон гутаах Аргалан мэхлэх, ховсоргон сэтгэл Өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах Өрвөлзөн хэрэлдэж, өсөрхөн зүхэх Өөдгүй санаа төрсөн даруйд Өчиггүй мод мэт орштугай Ашиг, алдарт шунан хорхойсох, Албат, нөхрийг эрэн үгүйлэх, Асрамж хайр өөртөө хүсэхүл Ажиггүй мод мэт орштугай Бусдын тусыг хөсөр орхиж Өөрийн тусыг өндөрт өргөж Буруу зөвгүй чалчих аваас Бушуу мод мэт орштугай Нэг нь  уурлаж, нөгөө нь дурлах Нялхсын авирт ундууцах хэрэггүй Нисванисын эрхээр тийн аягласныг Нинжин сэтгэлдээ уучлан болгоо Өөрт болон бусдад тустай Ямархан үйлийг бүтээсэн ч гэлээ Өөрөө бүтсэн хувилгаан шид шиг Би-үгүй сэтгэлийг барьж бай. Удтал хүлээсэн зол завшаан Одоо л бүрдсэн хэмээн санаж Утгагүй үймрэлийн салхинд савчилгүй Сүмбэр уул шиг бат оршигтун. Тас шувуу хэзээ нэгтээ Тасчиж ирээд идэхийн цагт Харамлаж хаацайлж чадахгүй байж Харин одоо юундаа шунана вэ? Бусдаас зээлсэн энэ биеийг
Аялан номлогч. Бурханы Өршөөлт Индрадьюмна Свами-н бичсэн номноос  5-р боть, 27-р бүлэг ОХУ 2004. 12.24 Намайг аялах зуур миний нэг шавь, Рагалекха даси над дээр  ирсэн юм. Тэрээр дөч эргэм насны итгэл бишрэл дүүрэн, намайг Орост очих үед  миний программд тогтмол оролцдог эмэгтэй байлаа. Тэрээр намайг өөрийн амьдардаг байрандаа очин, Говардхан Шилаг үзэхийг урив. Маргааш нь би Жананивасатай хамт түүний байранд очлоо. Үдээс хойш хэд хэдэн уулзалттай байсан тул бага зэрэг яарч байлаа. Жананивасад – Бид нэг их удахгүй гэж хэллээ. Гэхдээ  би төд удалгүй түүнд бас  бурханлаг номын багш шавийнхаа үйлчлэлд болон мэдлэг хүртээхдээ  завгүй байх ёсгүй гэдгийг бас түүнд сануулсан юм. Рагалекхагийн гэр нь хотын төвд байдаг нэг өрөө хуучин барилга байв. Өрөөнд нь ороход би тэрхүү гайхалтай бурханлаг уур амьсгалийг мэдэрсэн юм. Цөөхөн хэдхэн эд зүйлс- сандал, хуучин модон номны шүүгээ,  гүнгэрваа , ( чин бишрэл дүүрэн чимэглэсэн). Түүний говардахан шилаг Лала гэдэг ба цэцэг болон  гоёл чимэглэлээр их л хичээн гоёсон байлаа. Олон төрлийн амттан түүний өмнө өрөөстэй байв.
Scroll to Top