Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 8 0 1 2
Users Today : 8
Users Yesterday : 44
Total Users : 38012
Views Today : 9
Views Yesterday : 61
Абхай Чаран (Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада) нь 1896 онд Энэтхэгийн Калькутта хотод Гоур Мохан нэрт вайшья буюу худалдаачны гэр бүлд төрсөн. Энэтхэгт даган баримталдаг уламжлал ёсоор түүнийг төрмөгц нь эцэг, эх нь гэртээ ведийн зурхайчийг урин залж хүүхдийнхээ төөрөг зурлагыг асуусан байдаг. Зурхайч хүүгийн хувь төөргийг үзээд “дал гарсан насандаа алс далайг гатлан туулж, аугаа их шашин соёлын номлогч болох бөгөөд зуун найман сүм  хийдийг дэлхий даяар нээх болно”  хэмээн зөгнөсөн.     Эцэг нь вайшнав хүн байсан тул тэр бага наснаасаа л ведийн соёл бурханлаг ухамсрын зам мөрөөр замнаж эхлэсэн байна. 1922 онд тэрээр оюутан байх үедээ тухайн үедээ Арслан Гуру гэж нэрлэгддэг байсан Бхактисиддханта Сарасвати Тхакуртай уулзан учрах аз тохиожээ. Анхны энэ уулзалтан дээр л Бхактисиддханта Сарасвати Тхакур түүнийг англи хэл дээр Бурхан Шри Чаитаньягийн сургаалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм гэж хэлсэн байдаг. Энэ ч ёсоор тэрээр гэр бүлтэй болсныхоо дараагаар “Back to Godhead” буюу “Бурхан зүгт буцахуй” сэтгүүлийг гаргаж эхлэжээ.   Тэрээр үнэхээр зөгнөл ёсоор
“Алтан эриний гэгээ” сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Та сониноо сонин борлуулах цэгүүдээс болон 11-р хороололд байрлах ведийн цагаан хоолны Говинда кафегаас (Хэвлэлийн хүрээлэнгийн урд талд) худалдан авч уншиж болно. Мөн манай нийтийн хэвлэл захиалгад орсон бөгөөд та бүхэн сониноо Монгол Шуудангийн 109011  индексээр захиалан уншаарай.
Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг. Ведийн бичээсүүд нь манай гариг дээрх хамгийн эртний сурвалж бичиг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд өгүүлснээр, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрит, пайшас юм. Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрит нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд гэж нэрлэдэг. Ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байв. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд амьтсын(хий үзэгдэл, буг) ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгалиуд байдаг байна. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршин байдаг. Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Калийн галав буюу одоогийн бидний амьдарч буй энэ цөвүүн цагийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон
Scroll to Top