Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 8 0 1 3
Users Today : 9
Users Yesterday : 44
Total Users : 38013
Views Today : 10
Views Yesterday : 61
сарвасья чахам хриди саннивишто маттах смритир гьянам апоханам ча ведайш ча сарвайр ахам эва ведьо веданта-крид веда-вид эва чахам сарвасья- бүх амьд оршнолуудын, ча- болон, ахам- Би, хриди- зүрхэнд, саннивиштах- оршин, маттах- Надаас, смритих- дурсамж санамж, гьянам- мэдлэг, апоханам- марталт, ча- болон, ведайх- Ведүүдийн, ча- мөн, сарвайх- бүх, ахам- Би бол , эва- гарцаагүй, ведьях- тантж мэдэх тэр зүйл, веданта-крит- Ведантаг бүтээгч, веда-вит- Ведийг мэдэгч, эва- гарцаагүй, ча- болон, ахам- Би. Би амьд оршнол бүрийн зүрхнээ залран байдаг бөгөөд ой санамж, мэдлэг болон марталт— энэ бүхэн нь Надаас гардаг. Бүх Ведийн зорилго бол Намайг таньж мэдэх. Үнэндээ, Ведантын жинхэнэ бүтээгч хийгээд бүх Ведийг хамгийн сайн мэдэгч нь бол Би бөлгөө. Бхагавад- Гита 15-15   Кришна нь “бүхнийг өөртөө татагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд Дээд Бурханы Бодгалийн мөн чанарыг илтгэсэн хамгийн гол нэр юм. Доор бид Бурханы тухай тодорхой төсөөллийг өгөхийн тулд бидний хайрт номын багш Шрила Прабхупадагийн Бурханы тухай айлдсан лекцийг толилуулж байна.
Яаж “зүгээр л уншаад сонсох вэ?” Шрила Прабхупада “Мантраг магтан дуулахад юу нь хэцүү байх билээ? Зүгээр л уншаад, сонсох хэрэгтэй” хэмээн айлдсан байдаг.  Энэ  ийм амархан байхад хүмүүсээс тийм их хүчин чармайлт шаардана гэж үү? Цэвэр чин бишрэлтэнд мантра магтан дуулахад, сонсох нь мэдээж хэрэг маш амархан. Тийм ч учраас Жапаг сүнслэг амьдралын барометр гэлцдэг. Энэ юу гэсэн үг вэ? Зүрх сэтгэлдээ бид хэр ариуссанаас хамааран тэр хэмжээний аз жаргал, баяр цэнгэл, хүсэл тэмүүлэлтэйгээр Ариун Нэрэнд ойр очдог. Тодорхой хэмжээний ариусалд хүрээгүй нэгэнд мантраг магтан дуулах нь маш хэцүү даалгавар болж, томоохон сорилт болдог байна. Ариун нэрсийг магтан дуулах, Түүнээс өмгөөлөл эрэх хүсэл дээрээ үндэслэн бид сүнслэг амьдралын хаана байгаагаа ойлгож болно. Тийм ч учраас “зүгээр л уншаад сонс” гэж биднийг хэлэхэд энэ нь тийм ч амар биш, хүнд байдаг. Бид үүнийг амьдрал дээрхи дадал туршлагаасаа мэднэ. Тэгвэл үүнийг хэрхэн сайжруулах вэ? Бидний систем Ариун Нэрийг яаж нөлөөлдгийг мэдсэний дараа л бид Түүн рүү үнэхээрийн чин сэтгэлээсээ тэмүүлэх урмыг авч болно.          Рупа Госвами
Үнэгэн харанхуйг сиймхийлж хүний юм цохичихоод Үр хүүхдээ тэжээнэ гэж амьтны амь хороочихоод Албан тушаалаа ашиглаж авилга хахууль ханцуйлчихаад Архи, тамхи наймаалж ашгийн уутаа язлачихаад Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэж Ёсон бус үйлээ өөрөө өөртөө зөвтгөж Харь орны ном маньд хамаагүй гэж Хар бараан үйлээ харанхуй мунхгаараа хайцаалдаг Та бидний үйлийг харах гэрч харин бий Тавьтир муухан үгний хариу ирэх цаг бий Хар эрээн бодлын үр ургах үе бий Хааашаа ч зугадах аргагүй хариуцлага тооцогдох мөч бий Гучин гурван сая сахиулсан тэнгэр харж байна Гурван цагийг мэдэх Дээд Сүнсэн тольдож байна Гэрэлтэй өдрийн цагт Наран гариг бичиглэж байна Гэрэлгүй шөнийн харанхуйд одод зургийг нь авч байна Амьсгалж буй агаар, амталж буй ус гэрч Амьдарч буй орон зай, зуухан дахь гал гэрч Алхаж буй газар, амьтны нүд гэрч Амьсгал хураахын цагт догшин Ямаража хаан гэрч Бидэнд одоо тэгэхээр зугатах газар байна уу Бишгүй хийсэн үйлийнхээ сүүдрээс дайжиж чадах уу Кармын хатуу нумны ган суманд
Scroll to Top