Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 8 0 1 1
Users Today : 7
Users Yesterday : 44
Total Users : 38011
Views Today : 8
Views Yesterday : 61
abhupada_japa.jpgБурханы өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада энэхүү хорвоод 1896 онд Калькутта /Энэтхэг/ хотноо мэндэлжээ. Анх удаагаа тэр өөрийн номын багштан Шрила Бхактисиддханта Сарасвати Госвамитай Калькуттад 1922 онд учрав. Шашны салбарын гарамгай эрдэмтэн, жаран дөрвөн Гаудийа Матхыг /Ведийн нийгэмлэг / үндэслэсэн Бхактисидханта Сарасвати танаа ухаалаг боловсролтой залуу таалагдсан дээрээс тэрвээр ведийн мэдлэг ухааныг түгээхэд өөрийн амьдралаа зориулахыг түүнд хэлж итгэл үнэмшлийг төрүүлвэй. Чингэснээр тэрвээр Шрила Прабхупадагийн номын багш болсон бөгөөд арван нэгэн жилийн дараа тэр залуу хөвүүн шавийн ёсны сахилыг хүртсэн байнам. Анхныхаа уулзалтын үеэс л Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур гуай, Шрила Прабхупадыг ведийн мэдлэг ухааныг англи хэл дээр дэлгэрүүлэхийг гуйн болгоожээ. Дараагийн улиран одсон он жилүүдэд, Шрила Прабхупада Гаудийа Матхын ажилд бишгүй туслан мөн “Бхагавад-Гита”-д зоиулсан тайлбар бичиж, 1944 онд хоёр долоо хоногт нэг удаа гардаг “Бэк ту Годхед”/ “Бурхан зүг буцахуй”/ гэсэн нэртэй сэтгүүлийг англи хэл дээр гаргаж эхэлсэн байна. Орчин үед түүний шавь нар эл сэтгүүлийг гуч гаруй хэл дээр хэвлэн гаргаж байнам.
Шрила Гаурокишора дас Бабаджи Махарадж 1830 онд Зүүн Бенгаль буюу одоогийн Бангладешд төржээ. Түүнийг өсөж том болох үед эцэг, эх нь түүнийг гэрлүүлсэн бөгөөд тэрээр хорь гаран жил гэр бүлийн амьдралаар амьдарсан байна. Энэ үедээ тэрээр үр тарианы худалдаа арилжаа эрхэлдэг худалдаачны ажил үйл эрхэлдэг байв. Гэвч тэрээр энэ хугацаанд аль хэдийн өөрийн сүнсний мөн чанараа танин ухамсарласан байна. Эхнэрээ нас нөгчисний дараагаар тэрээр ажил хэргээ орхиж, Вриндаваныг зорьжээ. Тэнд тэрээр Шрила Джаганаттха дас Бабаджийн их нэр алдартай шавь нарын нэг Шрила Бхагавата дас Бабаджийн шавь болж түүнээс вайшнав-парамахамса буюу вайшнав-бабаджийн уламжлалт хувцсыг хүлээн авсан байна. Энэ үеэс хойш тэрээр орчлонгоос бүрэн огоорч, Враджа мандалын янз бүрийн газруудаар модны доор хоног төөрүүлж, огоорогчийн амьдралаар амьдрах болжээ. Түүний цорын ганц өмч хөрөнгө нь хүзүүндээ зүүсэн Туласи кхантимала, гартаа барьсан туласи эрхи байв. Мөн түүнд хэд хэдэн ном байсан бөгөөд тэдгээр дотор Нароттама даса Тхакурын “Прартхана”, “Према-бхакти-чандрика” зэрэг ном байлаа. ХУУРМАГ ОРЧЛОН   Гаурокишора дас Бабаджийн
Доор PDF файл байдлаар татаж авах хаяг байна. Хэмжээ нь 1,3MB. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн рашаан (Нэгдүгээр хэсэг)   Вриндаванагийн зургаан Госвамид  өргөсөн залбирал нана-шастра-вичаранаика-нипунау сад-дхарма-самстхапакау локанам хита-каринау трибхуване манйау шаранйакарау радха-кришна-падаравинда-бхаджананандена матталикау ванде рупа-санатанау рагху-йугау шри джива гопалакау   “Зургаан Госвами— Шри Санатана Госвами, Шри Рупа Госвами, Шри Рагхунатха Бхатта Госвами, Шри Рагхунатха даса Госвами, Шри Джива Госвами болон Шри Гопала Бхатта Госвами нарын өмнө бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөнөм би. Тэд бүхий л хүмүүсийн сайн сайхан байдал, ач тусын төлөөнөө шашны  мөнхийн зарчмуудыг тогтоох гэж  бүхий л ариун гэгээн бичээсүүдийг маш нарийн тодорхойгоор судалсан билээ. Энэ учраас тэдний  алдар цуу нь  бүхий л гурван ертөнц даяар түгэн тархсан бөгөөд тэд үргэлжид гопи нарын зан төлөвт автан умбадаг хийгээд Радха болон Кришнагийн трансцендент хайрын албанд үйлчлэн зүтгэж байдаг учраас бид тэднээс аврал ивээлийг эрэх ёстой.” Өмнөх үг               “Чин бишрэлийн рашаан” бол  Шрила Рупа Госвами Прабхупадагийн санскрит хэл дээр  бичсэн Бхакти-расамрита-синдху номын хураангуйлал юм. Шрила Рупа Госвами бол Бурхан Чаитанйа Махапрабхугийн шууд шавь
Scroll to Top