Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
8
0
1
1
Users Today : 7
Users Yesterday : 44
Total Users : 38011
Views Today : 8
Views Yesterday : 61
Бясалгал, гэгээрэл, танин мэдэхүйн “Алтан эриний гэгээ” 4 дэхь дугаар хэвлэгдэн гарлаа. Та манай сониныг Улаанбаатар хотын бүх цагаан хоолны газрууд болон 3, 4р хорооллын бүх сонин борлуулах цэгүүд, Бөмбөгөр, Багшийн дээд борлуулах цэгээс, бясалгалын төвүүдээс худалдан авч уншиж болно. Утас: 99786426 98657256 99721212 Э.майл хаяг: bhadra_mon@yahoo.com
Бхактивинода Тхакурын бүхий л амьдрал Бурханы Дээд Бодгаль Шри Кришнад үйлчлэн зүтгэхэд чиглэгдсэн байлаа. Дэлхий нийтэд түүний үйл нь ямархан сайн сайхныг авчирсныг Шри Чайтаньягийн аугаа үйл, зургаан Госвамийн үйлтэй адилтган ойлгож болно. Түүний бурханлаг үйл хийгээд бурханлаг судар номууд нь оюун ухааант, боловсрол бүхий хүмүүст томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд Бурхан Чайтаньягийн номлол хийгээд эгэлгүй сургаалд нь итгэх итгэлийг бий болгосон юм. Зуун жилийн цаадтай эргэн өнгийж харахуйд бид Чайтанья Махапрабхугийн цэвэр ариун, гүн гүнзгий, аугаа бурханлаг гүн ухаанаас эхлэлтэй вайшнавын шашин тэр үед ямаршуу уналтын байдалд орсон байсныг гайхан харах болно. Тэр ч атугай өргөн дэлгэр мэдлэг бүхий эрдэмт пандитууд Бурхан Чайтаньягийн сургаал болсон аугаа гүн ухааныг бүрэн гүйцэд танин ойлгож чадахгүй байв. Боловсрол мэдлэг муухан хүмүүсийн мунхагийн харанхуйгаас үүдэлтэй үл итгэх үзлийн улмаас вайшнавын шашин уналтанд орсон байсан бөгөөд нийтийн мөнгөн дээр амьдардаг гуйлгачдын халхавч мэтээр тооцогддог байлаа. Гэвч Бурханыг хайрлах хайрандаа хөтлөгдсөн Бхактивинода Тхакур Вед, Упанишад, Пуран, “Бхагаватам”-ын хуудаснаа далдлагдсан гүн гүнзгий гүн
Бидний хайрт номын багш Шрила Бхактивайбхава Свами 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлжээ. Тэрээр хүүхэд ахуй нас болон залуу насаа Германы Гамбург хотноо өнгөрөөсөн байна. Гамбург нь 60-аад оны сүүлчээр Кришнагийн Ухамсрын Олон Улсын Нийгэмлэг/ИСККОН/-ийн Герман дахь цорын ганц сүм нээгдэж байсан анхны хот юм. Тэнд л анх тэрээр чин бишрэлтэнгүүдтэй учирч байжээ. Тэдний хэн нэг нь гудамжинд түүнд Шрила Прабхупадагийн лекц бүхий(тэр үед герман хэл дээр номууд хараахан хэвлэгдэн гараагүй байв) хуудсыг өгсөн байна. Лекцэнд варнашрама-дхармын талаар үл ойлгогдох ямар нэгэн зүйл өгүүлсэн байлаа. Тэр хуудас нь янз бүрийн санскрит нэр томъёогоор дүүрэн байсан ба түүн доторхи нэг мөр түүнийг гүн цочролд оруулжээ. Шрила Прабхупада лекцийнхээ төгсгөлд: “Кришнагийн ухамсар нь бидний бүхий л ахуйг ариусгах тийм гайхамшигтай зүйл юм” гэсэн байв. Хожим хойно Бхактивайбхава Свами энэ тухайгаа, тэр үед мянган жил бүгчимдэн бачуурч байгаад арай гэж агаар амьсгалсантай адил байлаа гэсэн байдаг. 1970 оны хавар нэгэн хиппийн бүлгэмийн гишүүн байхдаа тэрээр