Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
5
2
9
7
Users Today : 34
Users Yesterday : 109
Total Users : 55297
Views Today : 39
Views Yesterday : 134
Spread the love Бурхан Чайтанья Махапрабху Өөрийн шавь нартаа Кришнагийн тухай эрдэм ухааныг таниулан нээсэн ном судрыг бичихийг захин даалгасан ба Түүний энэхүү захиасыг шавь нар нь өнөөдрийг хүртэл даган биелүүлсээр байна. Бурхан Чайтаньягийн сургаал, номын талаар өгүүлсэн бүтээлүүд нь маш их өргөн цар хүрээтэй, өгүүллийн хатуу дэг жаяг хийгээд дэс дарааллаараа ялгардаг. Учир нь тэдгээрийн зохиогчид нь багш шавийн хэлхээг хатуу баримтлан дагадаг. Бурхан Чайтанья Махапрабху Өөрөө их залуу үедээ эрдэмт мэргэн хэмээн алдаршсан ч “Шикшаштака”хэмээн нэрлэгдэх ердөө найман шүлгийг туурвин үлдээсэн байдаг. Энэ шүлгүүд Түүний үүрэг зорилго, сургаалын мөн чанарыг нээн өгсөн билээ. Доор энэхүү нэн чухал ач холбогдолтой мөргөл залбирлын орчуулгыг толилуулъя. 1 чето-дарпана-маржанам бхава-маха-давагни-нирвапанам шрейах-каирава-чандрика-витаранам видйа-вадху-живанам анандамбудхи-вардханам прати-падам пурнамртасваданам сарватма-снапанам парам вижайате шри-кршна-санкиртанам Үхэх төрөхийн дахин дахин давтагдах хүрд хийгээд болзолдсон материаллаг ахуйн дүрэлзэн буй аймшигт түймрийг даран унтраах, зүрхэнд он удаан жилээр хуралдан хуримтлагдсан бохир буртаг болгоныг ариусган цэвэрлэх шри-кришна-санкиртаны яруу алдар бадартугай. Энэхүү санкиртаны хөдөлгөөн нь хүн төрөлхтөнд хэмжиж баршгүй
Spread the love Шрила Вишванатха Чакраварти Тхакур Шрила Вишванатха Чакраварти Тхакур нь арван долоодугаар зууны дунд хагаст төрсөн Кришнагийн ухамсрын багш шавийн хэлхээнд хамаарах аугаа номын багш юм. Энэ дууныхаа тухай тэрээр: “Бүх анхаарлаа төвлөрүүлээд брахма-мухуртын цаг мөчид энэ гайхамшигт мөргөл залбирлыг өөрийн номын багшид хандан чангаар дуудан уншсан хүн үхэх мөчдөө Вриндаваны Эзэн Бурхан Кришнад шууд үйлчлэн зүтгэх боломжийг олж авах болно” хэмээн өгүүлжээ. 1 самсара-даванала-лидха-лока транайа карунйа-гханагхатвам праптасйа калйана-гунарнавасйа ванде гурох шри-чаранаравиндам Номын багштан нь өршөөл хишгийн далайгаас ариун адислалыг утган авах бөлгөө. Асган цутгах хур борооны үүл аюулт их ойн түймрийг даран унтраах мэт номын багштан материаллаг ахуйн дүрэлзэн асах гал дөлийг унтрааж, энэ аймшигт түймэрт автсан олон олон хүмүүсийг авардаг билээ. Ийм номын багш нь гайхамшигт сайн чанарын далай хийгээд түүний бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөмүү. 2 махапрабхох киртана-нритйа-гита- вадитра-мадйан-манасо расена романча-кампашру-таранга-бхажо ванде гурох шри-чаранаравиндам Бурхан Чайтаниа Махапрабхугийн санкиртан хөдөлгөөн нь номын багштаны зуурдын бус баяр жаргалын үндэс бөгөөд тэрээр
Spread the love(“Гитавали”-гаас) (жая) радха-мадхава кунжа-бихари гопи-жана-валлабха гири-вара-дхари йашода-нандана, бража-жана-ранжана йамуна-тира-вана-чари Радхын амраг хайрт Кришна вээр Вриндаваны ой шугуйд Амраг хайрын тоглоом цэнгэлээ өрнүүлмүй. Вражийн малчдын хайрыг булаасан тэрвээр Аугаа уул Говардханыг хялбараар өргөсөн билээ. Яшода ээжийн хайртай хүү, Вражийн оршин суугчдын баяр баясгалан тэрээр Ямуна мөрний эрэг дагуухь ой шугуйгаар Ямагт хэрэн зугаацаж явмуй. Шрила Прабхупада энэ дууг дуулах маш их дуртай байсан билээ. Тэрээр энэ дууг лекц эхлэхийнхээ өмнө дуулдаг байсан юм. Аллахабад, Горакхпурт лекц хийж байх үедээ энэ дууны эхний хоёр мөрийг дуулмагцаа транс буюу гүн бясалгалд орсон юм. Хэсэг хугацааны дараа орчноо мэдрэх чадвартай болуут тэрээр: ”одоо зүгээр л Харе Кришнаг” дуулцгаагтун гэж билээ. Шрила Прабхупада хэлэхдээ, энэ дуу бол “Вриндаваны маш тодхон дүрслэл хийгээд түүнд Шримати Радхарани, Вриндаван, Говардхан, Яшода ээж, Вриндаваны малчид бүгд багтсан байдаг” хэмээн ярьдаг байсан юм. Жич: Энэ дууг Шрила Прабхупадын дуулснаар Audio булангаас татан авч сонсож болно. Орчуулсан: Балабхадра дас