Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
5
2
9
4
Users Today : 31
Users Yesterday : 109
Total Users : 55294
Views Today : 34
Views Yesterday : 134
Spread the love Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Америкийн эргийг чиглэн Атлантын далайг гатлан явж буй хөлөг онгоцны тавцан дээр 1965 оны есдүгээр сарын 10-ны баасан гаригт Шрила Прабхупада өөрийн өдрийн тэмдэглэлдээ ийм нэгэн зурвасыг бичиж үлдээжээ: “Өнөөдөр хөлөг онгоц давлагаанд хөдлөн ганхсангүй. Бие маань арай дээрдэж байгаа бололтой. Гэвч би Вриндавантай мөн миний Эзэн Шри Говинда, Гопинатха, Радха-Дамодартай хагацан салахуйн шаналлыг амсаж байна. Миний цорын ганц тайвшрал бол “Чайтанья-чаритамрита” бөгөөд түүнийг уншиж би Бурхан Чайтаньягийн лилагийн ариун рашаанаар цэнгэн жаргана. Би зөвхөн Шри Бхактисиддханта Сарасватийн хүсэлтийг биелүүлэхээр Бхаратабхумиг орхин одном. Түүний хүсэлтэнд Бурхан Чайтаньягийн таалал илрэлээ олсон билээ. Байвал зохихуйц чанаруудын сүүдэр ч үгүй би Бурханы Адислалт Түүний заавар тушаалыг биелүүлэхээр аз сорин явж байна. Вриндаванаас алсад оршин ахуйдаа би зөвхөн Түүний өршөөлд найдан байгаа билээ”. Гурван өдрийн дараагаар яг л энэ мэт цэвэр чин бишрэл сүсэгтэйгээр Шрила Прабхупада дараахь залбирлыг бичжээ: (дахилт) Ай ах дүү нар минь ээ, та бүхэнд шударга үнэнийг
Spread the love Энэхүү залбирлыг Сатьяврата Муни нь Нарада Муни болон Шаунака Риши нартай уулзан ярилцах үедээ өгүүлсэн ба Кришна Двайпаяна Вьясагийн “Падма-пуранд” дурьдагдсан байдаг. “Картика сард Дамодара Бурханд мөргөх хэрэгтэй бөгөөд Сатьяврата мэргэний өгүүлэн айлдсан Бурхан Дамодарын тааллыг хангах “Дамодараштака” залбирлыг өдөр бүр уншин өргөх хэрэгтэй”. (Шри Хари-бхакти-виласа, 2.16.198) Жич: Энэ оны 10 сарын 29-нөөс 11 сарын 27 хүртэл Картика сар үргэлжилнэ. 1 намамишварам сач-чид-ананда-рупам ласат-кундалам гокуле бхражаманам йашода-бхийолукхалад дхаваманам парамрштам атйантато друтйа гопйа 2 рудантам мухур нетра-йугмам мржантам карамбхожа-йугмена сатанка-нетрам мухух шваса-кампа-трирекханка-кантха- стхита-граивам дамодарам бхакти-баддхам 3 итидрик сва-лилабхир ананда-кунде сва-гхошам нимажжантам акхйапайантам тадийешита-джнешу бхактаир житатвам пунах прематас там шатавритти ванде 4 варам дева мокшам на мокшавадхим ва на чанйам врине’ хам варешад апиха идам те вапур натха гопала-балам сада ме манасиа авирастам ким анйаих 5 идам те мукхамбхожам атйанта-нилаир вритам кунталаих снигдха-рактаиш ча гопйа мухуш чумбитам бимба-рактадхарам ме манаси авирастам алам лакша-лабхаих 6 намо дева дамодарананта вишно прасида прабхо духкха-жалабдхи-магнам крипа-дришти-врштйати-динам батану- гриханеша мам ажнам эдхи акши-дршйах 7 кувератмажау баддха-муртйаива йадват твайа мочитау бхакти-бхажау
Spread the love Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй Бардам омголон зангийн эзэн болсон надад Башир яхир зангийн уурхай болсон надад Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.